“Үйлдлийнх нь төлөө юм уу, үйл хэргийнх нь төлөө юм уу”

2014-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

Ц.Мөнхбаяр нарын найман хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн даваа гаригт Цагдан хорих 461 дүгээр ангид эхэлж, хоёр өдөр үргэлжлэн шийдвэрээ гаргасан юм.

Шүүгчид Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд, С.Дашцэрэн нарт 21.5 жилийн ял оноож, М.Мөнхболдод хоёр жилийн ял оноосон байна.

Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож цагаатгажээ. Ц.Мөнхбаяр нарыг Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан үндэслэлээр буруутган ялласан юм.

Хоёр өдөр үргэлжилсэн шүүх хурлын явцад тэднийг бусдаас 67 сая төгрөг сүрдүүлж авсан гэх үйлдэл тогтоогдоогүй учраас 149 дүгээр зүйл ангийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Шүүх хурлын үеэр Ц.Мөнхбаяр ийнхүү ярьжээ.

-Бид бүхий л замыг сонгож үзсэн. Эцсийн бүлэгт бидний 11 жилийн тэмцэл хэдхэн эдийн засгийн бүлэглэлийн нөлөөллөөр үгүй болох нь гэдгийг олон нийтэд мэдээлэхийг хүссэн ч бүгд хаалттай байсан. Тиймээс дуу хоолойгоо олон нийтэд хүргэхээр, шударга шүүхээр шүүлгэхээр энэ замыг сонгосон юм. Монгол Улсын эв нэгдлийн билгэ тэмдэг болсон Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүнүүд, Хуульзүйн сайд Х.Тэмүүжин нар энэ хэргийг улс төрийн аргаар шийдэж өгөөч гэж хүсмээр байна.

 

Таван хүнд 21.5 жилийн ял оноосон шүүхийн шийдвэрийг ар гэрийнхэн нь эсэргүүцэж өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал зарлав. Хуралд Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Олон улсын хил хязгааргүй гол мөрний эвслийн төлөөлөгчид болон шүүгдэгчдийн ар гэрийнхэн ирсэн байлаа. Ц.Мөнхбаяр “Онги гол” хөдөлгөөний тэргүүн байхдаа 2006 оноос эхлэн уул уурхайн замбараагүй олголтыг зогсооё, гол усаа хамгаалж малчин иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулъя хэмээн Урт нэртэй хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг санаачилсан байдаг. Тэрээр гурван жил явсны эцэст 2009 оны долдугаар сарын 16-нд уг хуулийг баталжээ. Гэвч энэ үеэс батлагдсан хууль хэрэгжиж эхлэхгүй байснаар тэдний тэмцэл эхэлсэн тухай Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Я.Цэрэнханд хэллээ. Түүнчлэн шүүх хурлын шийдвэрийн тухайд Ц.Мөнхбаяр нарын журмын нөхөд болон ар гэрийнхэн нь байр сууриа илэрхийлсэн юм.

 

Я.Цэрэнханд: ЭРХИЙНХЭЭ ДАГУУ ШААРДЛАГА ТАВЬСАН НЬ ГЭМТЭН БОЛОХ ШАЛТАГ БОЛЛОО

-Үндсэн хуульд заагдсан эрхийнхээ дагуу шаардлага тавьсан нь энэ хүмүүсийг гэм буруутайд тооцох, гэмтэн болоход эрх бүхий байгууллагад шалтаг болж өглөө. Олон жил тэмцэн байж батлуулсан хуулийн эсрэг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг дагаж мөрдөх журмыг өөрчлөх хуулийн төсөл өргөн барьсан нь гэмт хэрэг байсан. Ц.Мөнхбаяр нар уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар ямар нөхцөл байдал үүсч болохыг илэрхийлсэн үйлдлийнхээ төлөө ял сонслоо. Тэд өөрсдөдөө эрх мэдэл, хоол хүсээгүй. Нийтийн эрх ашгийн төлөө, байгалиа хамгаалахын төлөө тэмцсэн юм.

 

М.Эрдэнэ: ГҮТГЭСНИЙХЭЭ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭ

/Ц.Мөнхбаярын том хүү/

-Шүүх хурлын шийдвэрт гомдолтой байна. Есдүгээр сарын 16-ны өдрийн үйл явдал аав болон нөхдийнх нь хэлснийг, тэмцсэнийг ойлгохгүй байгаад аргаа барсан үйлдэл байсан. Ялласан зүйл заалтуудаас их хэмжээний мөнгө дарамталж авсан гэсэн нь гүтгэлэг байсан нь нотлогдож хэрэгсэхгүй болсон. Аав, аавын нөхдүүдийг хүмүүсээс мөнгө шантаачилж авдаг гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлсэн хүмүүс гүтгэснийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой.

 

З.Энхсайхан: ТЭД АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ ХИЙСЭН

/Ж.Ганболдын эхнэр/

-Нөхөр маань энэ хүмүүсийн үйл хэргийг ухамсарлаж хүчин зүтгэсэн. Есдүгээр сарын 16-ний өдрийн өмнөх өдөр Ж.Ганболдыг хоёр обьектын гадна нэг зүйл тавьчих гэсэн юм билээ. Аюултай эсэхийг нь асуухад “Аюул осолгүй, барааны саван. Төр засаг бидний үгийг сонсохгүй байна. Тиймээс хаалттай байгаа нийгмийг нээлттэй болгоё. Олон нийтэд дуу хоолойгоо хүргэмээр байна” гэж тайлбарласан гэсэн. Түүнийхээ төлөөсөнд нөхөр маань 22 жилийн ял сонслоо. /уйлав/ Тэднийг шийтгэсэн үндэслэл үйлдлийнх нь төлөө юм уу, үйл хэрийнх нь төлөө юмуу гэдэг нь ойлгомжгүй байна. Тэд аргагүй хамгаалалт хийсэн хүмүүс. Сууж, өлсөж, шаардлагаа албан ёсоор тавьж тэмцлийн бүх хэлбэрийг сонгож үзсэн хүмүүс. Хэн ч тоогоогүй. Үүнийг төр засаг зөвөөр шүүн тунгааж дараагийн шатанд ханьтайгаа харих өдөр ирэх байх гэж найдаж байна.

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

14 цаг 17 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

14 цаг 19 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

17 цаг 35 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

20 цаг 19 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

20 цаг 28 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Өчигдөр 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Өчигдөр 06 цаг 00 мин