Евгений Симинов: Ц.Мөнхбаяр нар гол нуурынхаа төлөө тэмцсэн юм шүү

2014-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Ц.Мөнхбаяр нарын шүүх хуралд Олон улсын хил хязгааргүй гол мөрний эвслийн зохицуулагч Евгений Симинов оролцохоор ирсэн байсан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Таныг Ц.Мөнхбаяр нарын шүүх хуралд оролцохыг хүссэн ч орж чадаагүй гэсэн. Орж чадаагүйн шалтгаан юу байв?

-Гадаад паспортыг минь хүчингүйд тооцож оруулаагүй. Энэ бол дарангуйлал. Шүүх хурлыг нээлттэй явуулна гэсэн. Нээлттэй байсан юм бол хүний үндэс  угсаа, гарал үүслээр  ялгаварах ёсгүй. Энэ явдал миний хувьд гайхалтай, сонин үзэгдэл байлаа. Хамгийн их дарангуйлалтай Өмнөд африкт хүртэл ийм үзэгдэл байдаггүй.

-Олон улсын хил хязгааргүй гол мөрний эвслийнхэн Ц.Мөнхбаяр нартай хэзээнээс хамтарч ажилласан юм бэ?

-Бид гол нууруудыг хамгаалах салбарт 2009 оноос хамтарч ажилласан.

-Шүүхийн шийдвэрийн тухайд ямар саналтай байна?

-Үнэхээр харамсалтай байна. Би хуульч биш л дээ. Гэхдээ тэр хүмүүс хийсэн үйлдлийнхээ төлөө  л шүүгдэх ёстой. Хууль хяналтын байгууллагаас зарлаад байгаа шиг тэдний үйлдэл терроризм биш. Тэд буруутай байж болно. Гэхдээ хуулиар оноож байгаа ял үйлдсэн хэрэгтэй нь дүйцэхүйц байх ёстой. Тэдний үйлдэл нийгэмд аюул хохирол учруулах зорилго агуулаагүйг хүн бүр мэдэж байгаа. Үгийг нь төр засгийн удирдлага, олон нийт сонсохгүй байсаар энэ үйлдэлд тулсан гэж ойлгож байна. Манай эвслийн зүгээс хамтрагч нарынхаа урт нэртэй хуулийг батлуулахын талаар талбай дээр болж байсан өлсгөлөнг дэмжиж байсан. Тэр үед АНУ, Орос, Хятадад байгаа хамтрагчид урт нэртэй хуулийг батлуулахыг хүсч захидал бичиж байсан юм шүү.

-Тэгвэл олон улсад ч тэдний тэмцлийг дэмжиж байгаа гэсэн үг үү?

-Эдгээр хүмүүсийн тэмцлийн зорилго маш чухал. Тэдний тэмцэл гаднын орнуудад дэмжлэг авчихсан шүү дээ. Монгол орны хувьд цэвэр усныхаа нөөц, гол нууруудыг хамгаалах нь амин чухал асуудал болсон. Монголын хууль батлагчдын хувьд зах хязгаарын аймгууд, орон нутагтаа хөгжлийг авчрах, байгалиа хамгаалах талаарх томоохон ташуур нь Урт нэртэй хууль. Энэ хууль дээрээс буугаад ирээгүй. Иргэний нийгэм, ахуйгаасаа гарч ирсэн. Тиймээс гадаадын олон улсад танай урт нэртэй хуулийг өөрийн орондоо үлгэр жишээ болгон хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тухайлбал, энэ хууль Оросод маш их нэрд гарсан. Тэрбайтугай боловсруулахаас нь эхлээд батлуулах хүртэл энэ хуулийн төлөө тэмцэж байсан Ц.Мөнхбаяр нарыг маш сайн мэддэг. АНУ, Австрали, Хятадад ч тэр. Иймээс Урт нэртэй хуулиа авч үлдэх, дагаж мөрдөх нь маш чухал. Урт нэртэй хууль дэлхий нийтээрээ байгалиа хамгаалахад онцгой үүрэгтэй болсон. Ийм нөхцөл байдлыг шүүгчид сонсох л ёстой байсан.

-Хэрэв та оролцсон бол шүүхийн шийдвэрт нөлөөлж чадах байсан болов уу?

-Шүүхийн шийдвэр өмнө нь гарчихсан байсан юм биш үү. Нөлөө маш их байна. Олон улсын байгууллагууд шүүх хурлыг нээлттэй хийгээч гэж хүсэлт явуулсан. Би энэ талын шүүх хурлыг мэднэ. Энэ шүүх хуралд маш олон хүн оролцохыг хүсч байсан. Байгаль орчны төлөө тэмцэж байгаа иргэний хөдөлгөөн, судлаачид, ажиглагчдыг оруулах байсан юм. Тэдгээр хүмүүс энэ асуудлыг илүү өргөн хүрээтэй ойлгож байдаг юм. Тэдний бодол, санаа шүүх ажиллагаанд нөлөөлөх байсан байх.

-Ц.Мөнхбаяр нарыг иргэний хөдөлгөөний нэрээ барьж бусдыг дарамталсан, мөнгө татсан үйлдэлд буруутгасан. Харин өмгөөлөгчид энэ хэргийг нь хэрэгсэхгүй болгож чадсан юм билээ?

-Нэг зүйлийг онцолмоор байна. Тэр хүн гол нуурынхаа төлөө үнэхээр их хүчин чармайлт гаргаж тэмцсэн юм шүү. Ийм тэмцэгчид хийсэн ч бай, хийгээгүй ч бай хүссэн хүсээгүй авлига авдаг, гаднаас дэмжлэг авдаг гэсэн хоч зүүдэг. Хоёр сарын өмнө Оросын байгаль хамгаалах томоохон хөдөлгөөний тэргүүн ган олборлолтын эсрэг тэмцсэн. Томоохон голын сав газарт ган олборлох гэж байсан юм. Гэтэл хууль, цагдаагийн байгууллагаас түүнийг уул уурхайн компаниас авлига авсан гэж буруутгасан. Үүнд нь тагнуул, цагдаагийнхан шууд оролцсныг оросууд бүгд мэддэг. Байгаль орчны салбарт тэмцэж байгаа хүмүүсийг буруутгах ийм арга байдаг.

Би өчигдрийн шүүх хурлын дүнг хараад өмгөөлөгчдийг биширч байсан. Тэд энэ тэмцэгчдийг буруутгаж байсан авлига, хүчирхийллийн тухай хэргийг зогсоож чадлаа. Энэ бол маш чухал. Авлига авдаг гэсэн зохиомол мэдээллийн эсрэг том нотолгоо болж чадлаа. Бодоод үз л дээ. Тэд тийм их мөнгө авсан юм бол юунд зарцуулсан болж таарах вэ. Тэднийг харахад ядуувтар л хүмүүс байдаг шүү дээ. Хөдөлгөөн байгуулж баяждаг гэвэл хэн ч итгэхгүй. Ямартаа ч давж заалдах шатны шүүхээр үнэн бодит шийдвэр гарна гэдэгт итгэж байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 42 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 0 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 51 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 3 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 9 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин