Тойм: Ерөнхийлөгч урд хөршийг зорьж, хоёр гишүүнээ “хамгаалж” үлдсэн долоо хоног

2018-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН  Өнгөрөгч  долоо хоногт улс төрийн үйл явдал нэлээд өрнүүн байлаа.  Ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн.  Тиймээс УИХ-ын байнгын хороод, нэгдсэн чуулганаар хэлэлцэж Д.Гантулга, Д.Мурат нарын авч үлдэхээр шийдвэрлэв.  Ийнхүү өнгөрөгч долоо хоногийн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.  Ерөнхийлөгч Чиндаог зорив Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Чиндао хотыг зорилоо. Тэрээр ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдийн  уулзалтад оролцож байна. Ерөнхийлөгч хамгийн түрүүнд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзаж, Евроазийн Эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээ хийх талаар ярилцсан байна. Учир нь Беларусь тус холбооны таван гишүүн орны нэг юм. Тэрээр өнгөрсөн сард болсон Эдийн засгийн чуулганы индрээс ШХАБ дахь Монгол Улсын оролцоог шат ахиулах нь зөв гэж мэдэгдсэн юм. Иймд ШХАБ гэж ямар байгууллага болох, ямар онцлогтой болон манай улс энэхүү олон улсын байгууллагад ямар үүрэг, оролцоотой байх нь зүйтэй талаар ахмад дипломатчид байр сууриа хангалттай илэрхийлсэн. ГХ-ийн сайд Д.Цогтбаатар Ерөнхийлөгчийн дээрх санаачлагыг үгүйсгээгүй бол мэргэжилтнүүд илт эсэргүүцэн, болгоомжилж байна. Иймд ШХАБ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт болон ОХУ, БНХАУ, Монголын гурван улсын төрийн тэргүүний уулзалтад Ерөнхийлөгч ямар байр суурь илэрхийлэх нь анхаарлын төвд байна.   УИХ-ын гишүүн Д.Гантулга өөртөө санал өгснөөр УИХ-д үлдэв   Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан оройн 22.00 цаг хүртэл үргэлжлэв. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх талаар хэлэлцсэн юм. Үүний өмнө  Төрийн байгуулалтын байнгын хороогоор  хэлэлцэж, тэднийг явуулах нь зөв гэсэн байр суурийг гишүүд илэрхийлсэн.  Харин Хууль зүйн байнгын хороогоор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзэв.  Ийнхүү нэгдсэн чуулганы санал  хураалтыг нууцаар авч Д.Гантулгыг 29 гишүүн дэмжиж, 28 гишүүн түдгэлзүүлэх нь зөв гэсэн юм. Тэрээр ганцхан саналын зөрүүгээр дахин хоёр жил хууль тогтоохоор боллоо. Харин Д.Муратыг дэмжин 33 гишүүн санал өгч, 24 гишүүн татгалзсан байна. Ийнхүү парламент ёсзүйн зөрчил гаргасан хоёр гишүүнээ дэмжиж авч үлдсэн юм. Ерөнхий сайд нарт хилийн хориг тавьж, суллав Нийслэлийн прокурорын газрын хүсэлтийн дагуу шүүх Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг баасан гарагт батлан даалтад гаргав. Хүсэлтийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд зөвшөөрсөн юм. Урьдчилан хорих 461-р ангид саатуулаж байсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нар Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эмчлүүлж байсан билээ. Мөн тэдэнд хилийн хязгаарлалт тогтоолоо. Тэднийг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр саатуулсан юм. Тодруулбал нэг өдөр барьж, нэг өдөр батлан даалтад гаргав. ОХУ-аар дамжуулан нүүрс тээвэрлэхдээ 66 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт эдлэхээр болов “Монгол-Оросын санаачлага 2018” цуврал үйл ажиллагааг анх удаа зохион байгууллаа. ОХУ-аас Аж үйлдвэрийн болон Тээврийн сайд нар, олон арван бизнес эрхлэгч Улаанбаатарт ирэв. Хоёр улсын ерөнхийлөгч нарын ивээлд болсон хурлын нээлт Төрийн ордонд болов. Бусад хурлууд Шангри Ла зочид буудалд хоёр өдрийн турш үргэлжиллээ. Мөн хоёр улсын  залуу жүдочдын үзүүлбэр, концерт, гэрэл зургийн үзэсгэлэнг нээв.  Энэ үеэр Монгол-ОХУ тээврийн салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр манай улс ОХУ-аар дамжуулан нүүрс тээвэрлэхдээ 66 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт эдлэхээр боллоо. Эх сурвалж:www.polit.mn    
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

8 цаг 44 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

8 цаг 52 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

8 цаг 58 мин
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

9 цаг 4 мин
С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

9 цаг 9 мин
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн.

15 цаг 18 мин
Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо

Улс төрд хүлээлт үүсгээд байсан томилгоотой холбоотой асуудлууд нэлээд маргаан дагуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт шийдэгдэв. Үдээс өмнө  УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилж, үдээс хойших чуулганд  Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа танилцуулан, тангараг өргөж, шинэ Засгийн газар ажилдаа орлоо. 

15 цаг 18 мин
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

2026-04-03
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

2026-04-03
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-04-03