Онцлох зочин: “Ялгуун” брэндийг бүтээгч, зураач Б.Содномдаржаа

2018-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.САРАНГЭРЭЛ Залуу зураач Б.Содномдаржаагийн “Хүмүүн- газар- тэнгэр” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн “Бэст-Арт” галерейд нээлтээ хийлээ.   Энэ үеэр зураач Б.Содномдаржаатай ярилцлаа.   Тэрээр бүсгүйчүүдийн сайн мэдэх “Ялгуун” брэндийн зураачаар ажилладаг.    -Та хэзээнээс уран зураг сонирхож эхэлсэн вэ.  Зураач мэргэжлийг сонгоход юу хамгийн ихнөлөөлөв? - Би Завхан аймгийн Ургамал суманд төрж өссөн. Малчин айлын хуухэд.  Аав  маань зураач болохыг хусдэг байсан л даа. Хүн өөрөө биелүүлэ чадаагүй гэгээн хүсэл мөрөөдлөө үр хүүхдээрээ биелүүлэхийг хүсдэг шүү дээ. Тэгээд л намайг багаас маань зураач болгоно гэж ярьдаг байсан юм. Мэдээж надад гарын ур дүй байсныг анзаарсан байх. Ингээд л  Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежид ороод зургаан жил сурсан. Тэгээд үргэлжлүүлээд Дүрслэх урлагийн дээд сургуульд орж зураачийн гараа маань эхэлсэн дээ. -Хамгийн анх ямар зураг зурж байснаа санадаг уу? -Сайн санахгүй л байна. Ер нь би сумандаа гайгүй зурдаг нь байсан л даа.Гэхдээ тийм гоц гойд биш/инээв/.Дүрслэх урлагийн сургуульдаа бараг  хамгийн муу нь байсан. Гэхдээ зургаан жил сурахдаа ганцаараа сургуулиа дүүргэсэн. Ангийнхан маань ес, аравдугаар ангиасаа сургуулиа орхиж өөр мэргэжил сонгосон юм.Яван чангарна гэдэг шиг зүтгэсээр байгаад ганцаараа төгсч байлаа. -Уран бүтээлч хүнд онгод гэж байдаг шүү дээ.  Энэ талаар та ямар ойлголттой байдаг вэ? -Онгод хэзээ орох бол гээд хүлээгээд суувал бүтээл төрөхгүй байх. Онгод гэдэг зүйл оролдож туршиж байж бий болдог эд юм шиг санагддаг. Аливаа зүйлийг дотроо бясалгаж бодож төвлөрвөл төгс тохироо нь бүрдэнэ гэж байдаг л даа. Тэгээд л аяндаа зураад эхэлнэ дээ. -Өнөөдрийн үзэсгэлэнгийн тухай ярья. Өмнөх гурван үзэсгэлэнгээс тань юугаараа ялгарах онцлог нь юу вэ? -Хамгийн анхны үзэсгэлэнгээ “Мөнх гал” гэдэг нэртэйгээр нэг сэдвийн хүрээнд гаргаж байлаа. Анхны гэдэг утгаараа билэгшээн өвөг дээдсийнхээ түүхээр бүтээлүүдээ туурвиж байсан юм. Дараагийн хоёр үзэсгэлэнгээ Үндэсний соёл урлагийн төслийн хүрээнд бие даан гаргасан. Энэ удаагийн үзэсгэлэн бол хамгийн анхны үзэсгэлэнгээс хойших таван жилийн хугацаанд бүтээж туурвисан бүхий л шилдэг бүтээлүүдээс бүрдсэн гэж ойлгож болно. -“Хүмүүн-тэнгэр-газар” гэж ямар утгатай юм бэ? -Нэгдүгээрт хүнийг зурсан,тэнгэрийг зурсан,газрыг ч зурсан гэсэн санаатай. Хоёрдугаарт манай аавын тамга чандмана байдаг болохоор би бүтээлүүдийнхээ тамгаар ашигладаг. Ерөөс чандманийн бэлэгдэл агуулга бол хүмүүн, тэнгэр, газрын билэгдэл байдаг учраас эдгээрийг билэгшээн нэрлэсэн юм. -Та уран бүтээлүүдийнхээ сэдэв санааг хаанаас авдаг вэ? -Янз бүрийн зүйлээс санаа төрдөг. Уран бүтээлч хүн их сэтгэл хөдлөлтэй байдаг. Би ер нь их сэтгэл  хөдлөлтэй хүн л дээ/инээв/.Амархан уурлана,амархан гомдоно,амархан баярладаг.Сэтгэлийн янз бүрийн эмоцуудаас зургийн санаа төрдөг.Гэхдээ уран бүтээлч бүр өөр байх. Миний хувьд олж авсан санаа, сэдвээ аль болох алдахгүйг хичээдэг учраас санаа төрвөл хурдан шиг л зургийнхаа хавтгай дээр буулгахыг хичээдэг. Тэгээд  яван явсаар бүтээл болох магадлал өндөр болно.Гэхдээ эхлүүлсэн зураг бүр бүтээл болж чадахгүй тохиолдол байдаг. -Сэтгэл хөдлөлөөс зураг төрнө. Тэгвэл уур бухимдал ч юмуу таагүй мэдрэмжээс төрсөн бүтээл танд бий юу? -Би хөдөө өссөн хүүхэд болохоор хичнээн уурласан ч  орилж хашгичаад байдаггүй харьцангуй тайван хүн л дээ. Яахав аливаа зүйлд хурдан эмзэглэдэг тал бий.Жишээ нь уул ус хөндөж, гол горхи ширгэхэд  их эмзэглэдэг. Тэр эмзэглэлүүдээс төрсөн бүтээлүүд бий. -Уран бүтээлч хүний бүтээл туурвих цаг хугацаа тааварлашгүй байдаг байх л даа. Хамгийн их цаг хугацаа зарцуулсан бүтээл тань юу вэ.  Ер нь та нэг бүтээлд хичнээн хугацаа зарцуулдаг вэ? -Үүнийг бол хэзээ ч таашгүй,харьцуулашгүй.Маргааш дуусгачихъя гээд хэлээд хийсэн ч дөрөв таван жил болохыг үгүйсгэхгүй шүү дээ. Ихэнхдээ дутуу бодсон тохиолдолд цаг хугацаа их зарцуулдаг. Сэтгэл хөдлөлдөө автаад бүтээлээ  эхэлчихээд, хаяж чадахгүй гоё санаа байгаад байдаг.  Яаж цаашаа үргэлжлүүлэх аргаа олохгүй тохиолдол байна. Энэ чинь судалгаа дутуу хийсэн гэсэн үг л дээ. Бодлыг бүтээл болгохын тулд судалгаа хэрэгтэй. Бүтээлийнхээ талаар маш их юм уншина,үзэж харна.Тэгсээр байгаад цаг хугацаа нэлээн орно. Хүмүүс зургийг бүтэн жилийн турш тасралтгүй зурсан мэтээр ойлгоод байдаг. Гэхдээ маш их бодож бясалгаж байгаад богино хугацаанд эрчтэй ажиллаад дуусгах үе ч бий.Гэхдээ бас завсарлага авч амраах хэрэгтэй байдаг. -Юуг амраана гэж? -Өөрийгөө ч тэр,бүтээлээ ч тэр.Нэг хоног,эсвэл нэг сараар ч юм уу амраана. Тэр хугацаандаа бас бодно. Хүмүүст хэлэхийг хүссэн санаагаа хэрхэн зөвөөр хүргэх вэ гоо зүйн талаас яаж бүрэн ойлгуулах вэ гээд л .Уран бүтээлчид байнга бүтээлийнхээ төлөө шаналж, санаагаа бодож явдаг хүмүүс шүү дээ. -Уран бүтээлч хүний хувьд өөрийн бүтээлүүдээсээ ямар мэдрэмж авдаг вэ. Зураг зурахын хамгийн сайхан зүйл юу байдаг вэ? -Өөрийн илэрхийлж чаддаггүй, хэлэхийг хүссэн ч үг  дутаад байгаа юм шиг мэдрэмж,дотоод сэтгэлийнхээ гүнд оршиж буй зүйлсээ зургаар хүмүүст илэрхийлдэг нь юм уу даа.Бодсон бодлоо бүрэн дүүрэн илэрхийлж чадвал тэр хамгийн сайхан мэдрэмж. -Таны өнөөдрийн үзэсгэлэнгийн бүтээлүүдээс хүмүүс юуг ойлгоосой гэж хүсч байна? -Би бүтээлүүддээ Монголын устгаж,мартаж боломгүй соёлуудыг илэрхийлэхийг хичээдэг. Миний бүтээлээс ийм зүйлийг ойлгоосой гэхээс илүүтэй өвөг дээдсийнхээ өв их уламжлал, соёлуудыг хайрлаж хамгаалж яваасай л гэж хүсье дээ. -Цаашдын уран бүтээлийн  төлөвлөгөөнөөс хуваалцвал? -Хамгийн ойрын төлөвлөгөө гэвэл  “АГУЛА” төсөл.Эрдэмтэн Г.Аким гуайтай хамтран Монголын бүх уулсыг зурах төсөл байгаа юм. Г.Аким гуай эрдэм шинжилгээний талаас нь,би дүрслэх урлаг талаас нь бүтээнэ. Үүний чанд санаа нь уулсад хэдэн мянган жилийн турш хадгалагдсан соёлыг уран зургаар илэрхийлж залуу үеийнхэнд мэдүүлэх,онгон дагшнаар хадгалан  хайрлуулах юм. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин