Г.Цэрэн: МУИС-ийн номын сан зуны гурван сарын турш ажиллана

2018-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Сарангэрэл Дэлхийн жишигт нийцсэн технологи, орчин үеийн дизайны шийдэл бүхий ая тухтай орчинг бүрдүүлсэн МУИС-ийн номын сан зуны цагийн хуваариар ажиллахаар болжээ. Энэ тухай Номын сангийн захирал Г.Цэрэнгээс тодрууллаа. -Оюутнуудын зуны амралт эхлэхээр сургуулийн номын сангууд үйл ажиллагаагаа зогсоодог шүү дээ. Танай сургуулийн номын сан зуны цагийн хуваарьт шилжин гурван сарын турш үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг үү? -Урьд нь МУИС-ийн номын сан оюутнуудын хичээл амарсантай холбогдон дотоод ажлаа явуулах үүднээс ажилладаггүй байсан.Харин шинэ номын сан нээгдсэнээс хойш оюутан, багш нараас ирсэн хүсэлтийн дагуу нэг танхимаа зуны турш ажиллуулахаар болсон. -Бусад сургуулийн оюутан сурагчид, болон иргэд үйлчлүүлэх боломжтой юу? -Өөр сургуулийн оюутнууд болон иргэд үйлчлүүлэхээр маш их ханддаг ч бид ачааллаа дийлдэггүй учир тэр болгон хүлээн авч чаддаггүй. Тиймдээ ч өдрийн 15 хүний квот тогтоон ажилладаг байсан. Харин оюутнуудын хичээл амарсан учраас сандал ширээ хүрэлцсэн тохиолдолд квот тогтоохгүйгээр үйлчлэх болно. Энэ нь нийгэмд ээлтэй оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг юм. -Номын сангаар үйлчлүүлэгчид хүссэн номоо унших боломжтой юу. Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ? -Сая хэлсэнчлэн ачаалал бага байсан тохилдолд бүхий л төрлийн ном уншигчдад нээлттэй. Харин бичиг баримтын хувьд МУИС-ийн оюутан оюутны үнэмлэхтэйгээ,бусад оюутнууд иргэний үнэмлэхтэйгээ ирэхэд болно. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин