Н.Оргил ажлаа өгнө гэв

2014-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ЗАЯА
 
Соёл спорт, аялал жуулчлалын яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил ажлаа өгөхөө мэдэгдлээ. Тэрээр өөрийнх нь талаар сүүлийн үед гарч буй мэдээллийг няцааж албан тушаалд нь санаархсан хэсэг хүмүүсийн явуулга гэв. Н.Оргилыг өнгөрсөн оны аравдугаар сард зохиогдсон “Улаанбаатар” олон улсын кино наадмын төсвөөс хумсалсан, одоогийн албанд шударга бусаар томилогдсон тухай мэдээлж буй. Энэ тухайд тэрээр “Энэ бол хэсэг хүмүүсийн явуулга. Би одоогоор ажлаа өгөөгүй байгаа. 2013 оны аравдугаар сарын 2-нд Төрийн албаны зөвлөлийн шалгалтад ороод тэнцсэн. Хангалттай оноо авсан учраас 10 оноотой нэг шалгалтыг алгассан юм. Тэр үед томоохон арга хэмжээ давхацсан учир Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Н.Энхтүвшинтэй зөвшилцөж өндөр оноотой байгаа учир хангалттай тэнцэнэ гэж үзсэн. “Улаанбаатар” олон улсын кино наадмын хувьд нээлтийг нь монгол киногоор эхлүүлэх ёстой байсан. Тиймээс сонгон шалгаруулалт зарлахад хувийн студийн захирал, томоохон пи-арчин хүний бүтээсэн кино, нөгөө нь Ч.Хоролдорж найруулагчийн “Шарга даага” гэсэн хоёр кино ирсэн. Наадмын комисс “Шарга даага” киног дуу нэгтэйгээр сонгосон” гэв. Түүнчлэн “Яамны ажлыг хэсэг хүмүүс төрөл төрөгсдөөрөө нийлж бусниулж байна. Дэвшүүлсэн шинэ санаа, ажлыг минь үргэлж няцаадаг учир цаашид ажлаа үргэлжлүүлэх боломжгүй” гэлээ.
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 42 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 0 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 51 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 3 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 9 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин