Д.Гантулга, Д.Мурат нарын асуудлаар хэн юу хэлэв?

2018-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлээд байна.   УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор энэ асуудлыг хэлэлцэж түдгэлзүүлэх асуудлыг дэмжсэн. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хоёр гишүүнийг түдгэлзүүлэх  үндэслэлгүй хэмээсэн. Одоо УИХ-аар хэлэлцэж, гишүүдийн саналыг нууцаар буюу цаасаар хурааж асуудлыг шийдэх юм. Гишүүд ямар байр суурь илэрхийлж буйг хүргэж байна. УИХ-ын гишүүн Д. Оюунхорол:-Парламентад 13 эмэгтэй гишүүн, 13.7 хувийг бүрдүүлж байна. Бид эмэгтэйчүүдийн хувьд дуу хоолойгоо нэгтгэн хүчирхийллийн хэрэг хийсэн болон завдсан аливаа хэргийн эсрэг дуугарах болно. УИХ-ын нийт гишүүдэд тэднийг хаацайлах эрх байхгүй. Хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэдэг зарчмаа бариасай. Охид эмэгтэйчүүдээ хүчирхийллээ хамгаалахад өнөөдрийн энэ танхимаас гарах шийдвэр үлгэр дуурайлал болно. Хүчирхийллийн эсрэг хууль шинэхнээрээ, “будаг нь хатаагүй” байна. Энэ хуулиа хэрэгжүүлэх ёстой. Монголын парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ гишүүндээ хариуцлага тооцож байсан удаатай. Энэ удаад ч бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгуулах ёстой. Эцсийн шийдвэр гаргаад явуулах гэж байгаа хэрэг биш гэж ойлгож байна. Шалгуулчхаад буцаад ороод ирэх боломжтой үлдсэн байх. Дэгийн хуулийг өөрөөр тайлбарлах оролдлого анзаарагдаж байна. Охид, эмэгтэйчүүдээ гэмт хэргээс хамгаалах үүднээс сайтар нягталж шийдээсэй гэж хүсч байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:-Парламентын түүхэнд энэ өдөр хар өдөр болж үлдэх байх. Прокурорыг хүндэтгэж байна. Гэхдээ Үндсэн хуулиар УИХ-ын гишүүд бүхэн тэгш эрхтэй. Мөнгөтэй мөнгөгүй, хэдэн удаа сонгогдсон, сайд эсэх хамаагүй. Авлигатай холбоотой асуудлаар нэр нь дурдагдаад шийдэгдэхгүй байгаа гишүүдийн оффшортой, луйвартай холбоотой асуудлыг ч бас Проукрор оруулж ирээрэй. Эрдэнэтийн 49, 51 хувьтай холбоотой асуудлыг бас оруулж ирээрэй. Энэ бол төрийн том жишиг болж үлдэнэ. Прокурор ялгаваргүй ажиллаж байна гэж олон нийт харж байна. Бондын зарцуулалт, Хөгжлийн банктай холбоотой, сая сая ам.доллартай холбоотой асуудлын талаар яагаад орж ирэхгүй байна вэ. Хуулийн өмнө бие биеэ алагчилж үзэж болохгүй. Тэгш хандаарай. Энэ бол судлагдахуун болж үлдэнэ. УИХ-ын гишүүн М.Билэгт:-Хоёр гишүүн маань охид, бүсгүйчүүдийг хүчирхийлсэн гэх асуудалд холбогдсон. Халдашгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар энэ хоёр гишүүнийг эгүүлэн татах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан ч хоёр байнгын хороо харамсалтай нь өөр шийдвэр гарсан. Уг нь энэ парламент энэ хоёр хүнийг гэм буруутай эсэх хууль хяналтын байгууллагаар шалгуулаад үнэн зөвөө шийдүүлж, шалгуулаад ирэх боломжийг нь гаргах ёстой. Хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн бид саяхан баталж гаргасан. Охид, эмэгтэйчүүдээ бодоод энэ залуучууд хэрэг үйлдээгүй бол хуулийн байгууллагаар шалгуулаад хүрээд ир. Энэ парламент ч ийм боломж олгож, түдгэлзүүлэх ёстой. Хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй. Ард түмэн харж байгаа шүү, эрэгтэй гишүүд ээ. УИХ-ын гишүүн Л.Болд:-Улс төрийн шийдэл рүү явчих вий гэж харж байна. Парламентын түүхэнд гишүүний эрхийг түдгэлзүүлсэн тухай ярьж байгаа нь үнэн. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн улмаас тэр аймшигт асуудлыг хөндөн ингэж хэлэлцэж байсан. Өнөөдөр Прокурорын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг яагаад дагаж мөрдөхгүй орохгүй байна вэ. Энэ зүйлийн дагуу Улсын ерөнхий прокурор жилд нэгээс доошгүй удаа мэдээлэл хийх ёстой. Үүнийг дагаж мөрдөх, байнга мэдээллээр хангаж, харилцаатай байх ёстой. Нөгөөтэйгүүр улс төрийн зорилготой үйл ажиллагаа байх вий гэсэн эргэлзээ байгаатай санал нэг байна. Улсын ерөнхий прокурорын нүүрийг өнөөдөр л энэ асуудлаас болж нүүр харж байна. Хуулийн байгууллага шалгаж байгаа гэж ам тагладаг. Тэр байгууллагатай шууд харилцаж зөв мэдээлэл олж авдаг баймаар байна. Тэгж байж зөв шийдвэр гаргана. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:-Парламентын ёс зүйн хэм хэмжээ, мэргэжлийн ёс зүйг дагаж ажиллах хэрэгтэй. Парламентын гишүүд мэргэжлийн үүднээс эрх зүйт төрд ажиллаж зөв шударга нийгмийн төлөө ажиллаж байна. Энд хувь хүний алдаа гаргах эрх байхгүй. Ёс зүйн алдаа гаргасан энэ хүнийг өмөөрөх боломжгүй. Парламентад насны босго тогтоох ёстой энэ сайн жишгийг цаашид парламентыг төлөвшүүлэхэд хэрэглэхэд болохгүй гэж зүйлгүй. Нэг хүний эрх ашиг нийтийн эрх ашгаас үргэлж дор байдаг. Тиймээс нийтийн эрх ашгийг хүндэлж хууль ёсоор шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна гэлээ. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин