Сэтгүүлзүйн шилдгүүд шагналаа авлаа

2018-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Жендерийн үндэсний хорооноос олон улсын зарим байгууллагуудтай хамтран "Жендерийн мэдрэмжтэй сэтгүүлзүйд миний оролцоо" сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн болон "Жендерийн тэгш байдал миний дуранд" гэрэл зургийн уралдааныг зарласнаа саяхан дүгнэжээ. Уг уралдаануудын шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Уг ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Деклан Магий нарын албаны хүмүүс оролцож шилдгээр шалгарагчдад шагналыг гардуулав. Дүнг сонирхуулбал телевиз, радиогийн бүтээлийн төрөлд Игл ТВ-ын сэтгүүлч Б.Батцэцэг "Бодит байдал" сурвалжлагаараа тэргүүн байр эзэлсэн бол Эко ТВ, Монголын радиогийн хүүхэд залуучуудын редакцийн хамт олон удаахь байрыг эзэлжээ. Сонин, сэтгүүл, цахим мэдээллийн төрөлд "Өнөөдөр" сонины сурвалжлагч Х.Уянга тэргүүлж, сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр, Ц.Оюунтунгалаг нар удаалав. Тэгвэл гэрэл зургийн төрөлд УИХ-ын зурагчин Г.Эрдэнэтуяа тэргүүн байрын шагналыг авсан бол гэрэл зураг, сонирхогч Т.Али, Е.Нямдаваа нар хоёр гуравдугаар байр эзэлжээ. Эдгээр уралдаан 18 сая төгрөгийн шагналын сантай юм. Тэргүүн байрын шагналтнууд гэхэд 2 300 000-3 500 000 төгрөгийн шагнал хүртсэн юм. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин