Хятадын цагаан сарын хүндтэй бэлэг талын саарал

2014-01-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

Монголчууд бид чоныг ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь авлагддаг хэмээн аман ёсоор цээрлэн хүндэлдэг. Сүүлийн үед авлах бус аллага болж хувирсан этгээд үйлдлүүдээ цахим хуудсаар тарааж, эд эрхтнүүд, бүтэн биеийг нь хил давуулан наймаалцах гэсэн нүгэлтэй, шунахай сэдэлтнүүд олшрох болов.

Гаалийн байгууллагаас мэдээлж буйгаар өнгөрсөн жил чоныг бүтэн биеэр нь болон эд эрхтнээр нь хил давуулахыг завдсан үйлдэл цөөнгүй гарчээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Дорнод аймаг дахь Баянхошууны хилийн боомтоор аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан автомашиндаа хөлдөөсөн найман чоныг нуусан байсныг гаалийн байцаагчид илрүүлсэн. Мөн оны өмнөхөн Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын Захиргааны даргын жолооч хөлдүү чоно, чонын арьс, тархийг нууцаар гаргахыг завдсан юм.

 

ЧОНЫН СОЁОГ ХИЛИЙН ЗУРВАСТ ХУДАЛДААЛЖ БАЙВ

Монгол орны талын саарал чоно хамгийн тэсвэр тэвчээртэй амьтан. Хилээр давуулахыг завдсан дээрх үйлдлүүдийн зорилго нь урд хөршийнхөнд бэлэглэх байсныг хил зөрчигчид мэдүүлжээ. Монголын саарал чоно Хятадад хамгийн эрэлттэй байдаг төдийгүй сар шинийн баяраар бэлэглэвэл хамгийн хүндтэйд тооцогддог гэнэ. Энэ тухай яриаг хөдөөгийн захын малчин ч гадарладаг болжээ. Өвлийн улиралд чоно авлах тохиолдол эрс нэмэгддэг юм байна. Учир нь хүйтний улиралд удаан хугацаанд хадгалах, хил гаалиар гарахад сэрэмж авахгүй хэмээн итгэдэг бололтой. Манайхнаас 100-180 мянган төгрөг өөр авсан чоныг урд хөршид гаргаж 1.5-3.5 саяд хүргэдэг гэнэ. 10 чонотой хил даваад “Ланд-200”-тай болоод орж ирсэн залуугийн тухай яриа малчдын дунд байна. Сүүлийн үед чонын соёо, шагайг наймаачид төдийгүй энгийн иргэд сонирхох болжээ. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар соёо нь 300 мянгад хүрдэг гэнэ. Түүгээр бэлэг дурсгалын зүйлс голдуу хийж, жуулчдад худалдаалдаг аж.

Монгол Улс олон улсын “CITES”-ийн хэлэлцээр буюу “Зэрлэг болон ховордсон амьтан, ургамлын эд зүйлсийг хил дамнуулан худалдаалахтай холбоотой олон улсын конвенцид нэгдсэн билээ. Уг конвенцийн хоёрдугаар хавсралтад буй ховор ан амьтны төрөлд саарал чоно ордог аж. Үүний дагуу ховор амьтан түүний эд эрхтэн, эвэр туурай, арьс хөрсийг ашиг сонирхол олох зорилгоор хил дамнуулан худалдаалахыг олон улсад хориглосон байдаг ажээ. Гэвч иргэд эдгээр хууль тогтоомжийг зөрчиж нислэгийн зурваст худалдаалж байсан тохиолдол байна. Өнгөрсөн онд Буянт-Ухаагийн боомт дээр хилийн зурваст буюу онгоцны нислэгийн цаад хэсэгт соёлын дурсгалт зүйлсийн дэлгүүр ажиллуулж, чонын соёог мөнгөөр чимэглэн түлхүүрний оосор олноор хийж зарж байжээ. Түүнчлэн манай томоохон дэлгүүрүүдэд чонын эд эрхтнээр хийсэн бэлэг дурсгалын зүйлүүд ч бий гэнэ. Энэ тухай Гаалийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ч.Тамираагаас тодруулсан юм.

-Гаалийн байцаагчид өнгөрсөн онд хориглосон ан амьтныг хил давуулахыг завдсан үйлдлийг цөөнгүй илрүүлжээ?

-Гаалийн байгууллагын үйл ажиллагааны онцлог нь хилийн боомт дээр болдог. Гаалийн ажилтнууд чонын эд эрхтэнг хилээр гаргахгүй байхад хяналт тавина. Хамгийн харамсалтай нь бид зөрчлийг илрүүлэхэд байгаль дээр байсан амьд организмыг аль хэдийнэ устгаад, арьс хөрснөөс нь салгаж, шүдийг нь булгалаад авчихсан байдаг. Бидний шалгалт хамгийн сүүлийнх нь учраас хэдийгээр илрүүлдэг ч устгачихсан байдаг.

-Чонын эд эрхтнээр хийсэн бэлэг дурсгалын зүйлсийг гадаадын иргэд хил давуулах тохиолдол гардаг уу?

-Манай томоохон дэлгүүрийн лангуун дээр чонын соёо, шагайгаар хийсэн бэлэг дурсгал эсвэл арьсыг нь үйлдвэрийн аргаар гэрийн эд зүйлс хийчихсэн байдаг. Тэдгээр эд зүйлсээ шошго хадаад хууль ёсных юм шиг болгочихоор гадаадын иргэд мэдэхгүй авчихдаг. Хил дээр ирэхээр тэр нь хууль бус үйлдэл болно. Энэ тухайд бид Гадаад харилцааны яаманд санал хүргүүлсэн. Гадаадын элчин, консулын газруудад Монгол Улсын хилээр нэвтрэхдээ хориглосон ан амьтны эд зүйлс худалдаж авахгүй байхыг өөрийн улсын иргэддээ сануулах тухай юм. Одоогоор хариу ирүүлээгүй байна.

 

МАЛЧДЫН ХОТ РУУ ДАЙРАХ НЬ ИХЭССЭН ГЭЖЭЭ

Чоныг шунахайн зорилгоор хил давуулах гэж агнадаг хэсэг байхад сонирхол хэмээн бардаж зэрлэгээр хөнөөх хэсэг ч байна. Оны өмнөхөн хот нийслэлийн цөс хөөрсөн залуус орчин үеийн унаа хөлөглөн талын чоныг эцэж цуцтал нь хөөж гүйцээд дайрч алчихаад “Хиймортой байна” хэмээн баярхсан бичлэг цахим хуудсаар түгсэн. Тэднийг Улсын мөрдөн байцаах газраас саатуулан холбогдох арга хэмжээг авчээ. Ан амьтныг зэрлэгээр хөнөөсөн үйлдлүүдийн тухайд цагдаагийн байгууллагаас салбарын яаманд хандсан ч одоогоор дорвитой хариу хэлээгүй байгаа гэнэ.  “Харин ч хөдөө чонын тоо нэмэгдсэн. Малчдын хотонд олноор дайрч байгаа” гэсэн  янзтай хариу хэлж суугаа гэх. Үнэхээр тийм олноор сүрэглээд байгаа юм бол ядаж зэрлэгээр хөнөөж, хил давуулахгүйгээр зохицуулахаа  салбарын яам нь анхаарах цаг болжээ. 

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 42 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 0 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 51 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 3 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 9 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин