Байлдааны сум барааны зах дээр “очжээ”

2014-01-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЖАВХЛАН С.УЯНГА

 
Засгийн газраас өргөн барьсан Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж буй. Цэрэг, хүчнийхний ашиглаж байгаагаас бусад галт зэвсгийг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулах, улам нэмэгдэх хандлагатай байгаа галт зэвсэг хэрэглэгчдийн тоог хязгаарлах зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачилсан билээ. Тэгвэл яг л өдөр тутмын хэрэгцээт бараа шиг болчихсон бууны сумыг хэрхэн худалддагийг энэ сурвалжлагаар харуулахыг зорилоо. Хэн дуртай нь оруулж ирдэггүй бууны сумыг ченжүүд хаанаас авч, хэнд худалдаалж байна вэ. Бид сурвалжлагаа “Нарантуул” захаас бэлтгэсэн юм.
 
Жилийн өмнө өдийд тус захын зүүн хойно, хулдаас, хивс хивсэнцэр худалдаалдаг газрын ойролцоо “сум зарна” хэмээн хашгирах хүүхнүүд гар цүнхээ савчуулан олон таардаг байлаа. Өнөөх газартаа очвол тэд алга. Хэсэг зуур хүлээв. Цуглах шинжгүй аж. Тэгээд ахимаг насны наймаачнаас тэдний сургийг гаргав. “Энд сум зарж байсан хүмүүс нүүгээд удаж байна шүү дээ. Бараг нэг жил болсон байх аа” гээд сум зардаг хүмүүсийн байршлыг зааж өгөв. “Эрт ирсэн бол тэдэнтэй уулзах байлаа. Цаг оройтчихож. Маргааш л ирж сум авахаас” гээд явах гэтэл өнөөх эр “Үгүй яалаа гэж, одоо ид сизоны үе шүү” гэж байна.
 
 
 
ЗАРИМ СУМАА ЦЭРГИЙН АНГИУДААС АВДАГ
 
Захын хаалгаар орж, гарах хүн бүрийг уран гоё үгээрээ хоргоож буй 40 орчим насны хэдэн бүсгүйг холоос хэсэг ажлаа. Тэд сумны үнэ асууж сурагласан хүмүүсийн ам руу орчих шахна. Зарим нэгийг нь сугадаад зайдуу гарах жишээтэй. Илэн далангүй хүн гэвэл тэднийг хэлж болохоор. Нэгэн бүсгүй өөдөөс “сум авах уу” гэсээр ирэв. Танд ямар бууны сум байна гэхэд “ Бүгд л байна. Тэр ч байтугай америк бууны сум байна  гээд олон янзын нэр хэллээ.Анчдын голлон хэрэглэдэг АКМ бууны сум ширхэг нь 2500, харин винтовынх  3500 төгрөгийн үнэтэй гэв. “Калибрийн сум хайрцаг нь  55 мянган төгрөг, дотроо 50 ширхэг байдаг бөгөөд хар шар өнгөнөөсөө шалтгаалаад үнэ нь өөр, өөр” гэв. Мөн “Шувууны бууны сум 12 диаметртэй нь ширхэг нь 4500 төгрөг, 16 диаметртэй буюу дугуй дүрс нь нэмэгдэхээрээ чанар нь сайжирдаг “ гэж үнийн саналаа шуурхай танилцуулав. Шувууны бууны сумыг манай наймаачид ганзагаар оруулдаг гэнэ. Харин бусад сумыг дотоодын цэргийн ангиудаас авдгаа нуусангүй. Мөн 7х64 гэсэн том ангийн сум ширхэг нь 20 мянга гэнэ. Сумаа бөөнөөр нь авбал хямдруулна гэж байна. “Сумаа хаана наймаалцах вэ. Их хэмжээний сумыг энд авч өгөлцөх нь ил юм биш үү” хэмээн хууль хяналтынхнаас эмээсэн дүр үзүүлэв. Гэтэл нөгөө бүсгүй “Сум зарж байгаа бид айхгүй байхад та нар юунаасаа айдаг юм. Хэрэв их хэмжээгээр авах бол хүргэж өгнө. Зах дотор камертай болсон тул ихээр нь зарахгүй. Хэрэв та нар хүсвэл бид Баянзүрх болон 22-ын товчоогоор гаргаж өгье” гээд ид ярилцаж байтал эргүүлийн цагдаа биднийг чиглэн ирж байна. “Цаана чинь цагдаа ирж байна” гэхэд өнөөх бүсгүй “Зүгээрээ энэ чинь хорооны цагдаа л байна. Яав л гэж. Айх хэрэггүй. Бид өнгөрсөн жил тагнуул болон хууль хяналтынхны нүсэр шалгалтаас хашир суусан. Та хоёр гадуур ер нь сум хайгаад олохгүй. Хархорин захынхан сумаа биднээс  авдаг. Хөдөө орон нутгийн хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс ч биднээс  авдаг. Хүссэн хэмжээгээрээ авсан ч болно” гэх нь тэр.
 
Тагнуулынхан өнгөрсөн намар эдгээр наймаачдад хатуу сануулга өгсөн аж. Тиймээс тэд зах дотор сум худалдахаа больжээ. “Ямар сум сураглана надад бүгд байгаа. Бусад зүйлсээ утсаар тохиролцое. Гэхдээ эхлээд нэрээ мессежээр явуулаарай. Танихгүй дугаарыг авдаггүй юм” гэсээр дараагийн үйлчлүүлэгчтэйгээ ярилцсаар явсан юм.
 
 
 
ШУВУУНЫ БУУ, АКМ БУУНЫ СУМНЫ ҮНЭ ӨССӨН
 
Өвлийн цагт голдуу үнэг, чоно, зээр гөрөөс зэрэг том ан агнадаг учраас шувууны буу, АКМ-ын сумны үнэ нь өсдөг  гэнэ. Харин хавар дөхөхөөр тарваганы ан эхэлдэг учраас калибрийн сум сайн зарагддаг аж. Захын бас нэгэн хэсгээр 30 минут хэртэй холхин ажиглахад өнөөх бүсгүй 4-5 хүнтэй уулзаж заримд нь сумаа ширхэгээр өгч, гар утасныхаа дугаарыг солилцож байлаа.  20 гаруй насны  нэг залууд сумаа хайрцгаар нь зарсан бололтой нэлээд их мөнгө тоолж авч байна. Сумны ченж нар ихэнхдээ наймаагаа ил хийж байнга “сум байна” хэмээн хүмүүсийг эргүүлдэж, цэргийн ангиас сумаа авдаг гэдгээ нууцгүй дэлгэх нь хэнээс ч эмээхгүй байгааг нь харуулж байв. Тус захаар орон нутгийн иргэд байнга үйлчлүүлдэг тул  тэдний орлого сайн бололтой. Ингээд дахин өөр залуутай уулзвал бүсгүйн хэлсэн үнийг санал болголоо. Гэхдээ нэлээд хашир байлаа. “Хууль хяналтынхан энгийн хувцастай ирээд л биднийг барьчихдаг юм. Бид банкнаас их хэмжээний зээл авч энэ бизнесээрээ амьдралаа залгуулдаг” хэмээн учирлав. Мөн “Та нарыг хаанаас ямар зорилготой явааг хэн мэдлээ” гээд ярилцах янзгүй угтлаа. Өмнө нь хүн их хэмжээний сум авна гэж тохиролцож хотоос гаргуулчихаад цагдаад бариад өгчихсөн тохиолдол гарсан аж. Тэрээр “Аймаг сумдад бол хүмүүс нь ямар ч хяналтгүй дэлгүүрийнхээ лангуун дээр зарж байдаг. Энэ наймаагаар чинь бас хэсэг хүмүүс амьдралаа залгуулдаг юм” хэмээн өөрсдийгөө өмөөрсөн шинжтэй ярив.  Худалдан авагчид нь голцуу хөдөөний болон ангийн сонирхолтой хүмүүс байдаг гэнэ. Ногоон хурганы арьс,нохойн битүү туурайнаас бусад нь байдаг гэлцдэг “Нарантуул” олон улсын худалдааны төвд хориотой наймаа болох галт зэвсгийн худалдаа ийнхүү “цэцэглэжээ”. Ойролцоогоор тус захад ил үзэгдэж, гар дээрээс худалдаа хийж байгаа арав гаруй хүн байна. Цаана нь далд худалдаа хийж байгаа хэдэн арван хүн байгааг үгүйсгэх аргагүй. Мөн Хархорин захад тэднээс сум ирж авдаг ченжүүд нэлээдгүй байдгийг ч хэлж байсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ОХУ-д байлдааны АКМ бууны сум үйлдвэрлэхээ больсон аж. Гэхдээ Монгол, Вьетнам, Афганистан зэрэг цөөн орны зэвсэглэлд энэ төрлийн буу байгаа бөгөөд үйлдвэрлэл зогссоноос хойш сум нийлүүлээгүй гэдгээ ОХУ-ын тал манайд мэдэгджээ. Тиймээс цэргийн ангиуд галт зэвсэг, сум хэрэгслийн хадгалалт, хамгаалалт сулаас болж жирийн иргэдийн гар дээр ямар ч хяналтгүй очиж байх магадлалтай байна. Манай улс ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар амьтан агнахгүй учраас ангийн сум импортлох шаардлагагүй гэж үзэж байгаа юм байна. Сүүлийн долоон жилд манай улсын хилийн боомтоор БНХАУ-руу нууцаар нэвтрүүлсэн цоохор ирвэс, чоно, тарвага, цагаан зээр  Хятадын хил дээр их хэмжээгээр илэрсэн нь сум хяналтгүй худалдаалагдаж байгааг нотолж байгаа хэрэг гэж албаны хүмүүс хэлж байгаа юм.  Мөн 2005 оны дөрөвдүгээр сарын 12-нд нэгэн монгол эмэгтэй Казахстаны 67 бөхөнгийн эврийг Хятад руу худалдахаар авч явсныг Наушкийн гааль дээр илрүүлж байжээ. 2010 оны байдлаар улсын хэмжээнд ангийн 35652 буу бүртгэгдсэнээс нуугдмал 540 буу илрүүлсэн тоо байна. Энэ онд 997 буу улсын хилээр оруулж иржээ.
Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

15 цаг 4 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

15 цаг 5 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

18 цаг 22 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

21 цаг 6 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

21 цаг 15 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Өчигдөр 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Өчигдөр 06 цаг 00 мин