Х.Баттулга: “Улаанбаатар төмөр зам” -тай дүйцэхүйц төслийг ОХУ-тай хэрэгжүүлнэ

2018-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулган өчигдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, сайд нараас гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров тэргүүтэй Оросын албаны болон бизнесийн  төлөөллүүд оролцов.  Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга  “Хоёр улс худалдааны эргэлтээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспорт, импортын  худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах шаардлага байна. Манай хоёр улсын хувьд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа товчхон хэлэхэд нэн чамлалттай байгаа. Үүнд хэн нэгнийг буруутгахаасаа илүүтэй даруй засаж залруулах, сайжруулах хэрэгтэй гэдэгтэй та бүхэн санал нийлэх болов уу. Бид ОХУ-тай хоёр талын болон гурван талт идэвхтэй, эрчтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсч байна. Хоёр талын хамтын ажиллагааны тухайд “Улаанбаатар төмөр зам” -тай  дүйцэхүйц томоохон 1-2 төслийг эхний ээлжинд хэрэгжүүлмээр байгаа юм. Оросын хөрөнгө оруулалт, технологиор мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг байгуулан Орос, Евразийн эдийн засгийн холбооны стандартад нийцсэн бүтээгдэхүүн экспортолж гаргах бүрэн боломж бидэнд бий. Энэ зорилгод “Алтанбулаг”-ийн чөлөөт бүсийн хүрээнд олгогдох хөнгөлөлттэй нөхцлүүдийг бид дүүрэн ашиглах нь зүйтэй. Эрчимтэй хөгжиж буй хоёр аварга зах зээлийн дунд оршдог нь манай улсын хувьд далайд гарцгүй байдлаа даван дийлэх том боломж юм. Хоёр хөршөө болон Евроазийн хоёр эргийг холбох тээврийн шугам болох боломжоо ашиглахын тулд бид “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг эрчимтэй хэрэгжүүлэхээр зорьж байна” гэлээ.  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “ Бид худалдааны бодлого явуу­лахад өөрийнхөө стандар­тыг сайжруулах буюу чө­лөөт худалдааны хэ­лэл­цээрийн талаар ярьж байна. Чөлөөт худалдааны хэлэлцээргүйгээр ч гэсэн манай бараа бүтээгдэхүүнүүд гадаад зах зээлд  гарахад зохих стандарт гэж байх ёстой. Малын  эрүүл ахуйг сайжруулах  тогтолцоогоо бид бүрдүүлж үүнд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Энэхүү арга хэмжээгээр хоёр улсын бизнес эрхлэгчид уулзаж, мэдээлэл солилцож байгаа нь цаашид үр дүн авчирна гэдэгт итгэж байна. Бид хил орчмын худалдааг хөгжүүлэхээр зорьж байна. Тэнд ажлын байр олноор бий болдог учир төр  анхаарах зайлшгүй шаардлагатай” гэлээ.  Ийнхүү гурав хоног үргэлжлэх үзэсгэлэнгийн хүрээнд Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн харилцаа, одоо хэрэгжүүлж байгаа болон ирээдүйд хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй хамтарсан төслүүдийн талаар хэлэлцэх юм байна. Түүнчлэн ОХУ-ын хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийн бараа, автомашины болон агаарын тээврийн аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн зэргийг танилцуулхаас гадна өргөн хэрэглээний орос бараа таваарын яармаг худалдаа болж байгаа юм.   “МОНГОЛ-ОРОСЫН САНААЧЛАГА-2018” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ “Монгол-Оросын Санаачилга 2018” эдийн засгийн чуулганы цуврал арга хэмжээ өчигдөр  Сүхбаатарын талбайд эхэллээ. Үзэсгэлэнд ОХУ-ын ХАА, барилга, зам засвар, хүнсний салбарын 89 компанийн 250 орчим төлөөлөгчид оролцож дэвшилтэт тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүллээ. Мөн Монголын үндэсний үйлдвэрлэлүүд болох “Говь”, “Гоёо”, “Голден говь”, “Эрдэнэт хивс” хүрэлцэн ирсэн байлаа. Энэ үеэр Бүгд Найрамдах Удмурт Улсын  “Ижевск” хотоос ирж үзэсгэлэнд оролцож буй “Палиш” компанийн ерөнхий захирал Телицина Елена “Юуны өмнө хоёр орны бизнесийнхний хамтын ажиллагааны эхлэл тавигдаж байгаад баяртай байна. Магадгүй ойрын хугацаанд тодорхой үр дүн гарахгүй байж болох ч ирээдүйн томоохон үйл ажиллагааны суурь болно гэдэгт итгэлтэй байна. Манай компани байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Будаг, лакны материал үйлдвэрлэдэг Оросын хамгийн том үйлд­вэр­лэгч­дийн нэг. Энэ хуга­цаанд бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж ирсэн. Мөн Монголын бизнесийн байгуулагуудтай арав гаруй жил хамтын ажиллагаатай байгаа. Харин “Трапеза” компанийн төлөөлөгч ярихдаа “Манайх нийтийн хоолны газрын тоног төхөөрөмж, мэргэжлийн гал тогооны болон барны хэрэгсэл гэсэн төрлөөр оролцож байна. 1990 онд байгуулагдсан. Үндсэн компани нь Москва хотод байрладаг 21 салбартай. Нийтийн хоолны салбарын болон үзвэр үйлчилгээний бизнесийн ойлголтыг хөгжүүлж амжилттай хэрэгжүүлж байгаа. Улаанбаатарт 2017 оноос үйл ажилагаагаа эхэлсэн. Бид төрөл бүрийн төхөөрөмж, түүхий эд, сав суулга, нэмэлт амтлагчид,  хольцоо Улаанбаатарын агуулахаас шууд нийлүүлдэг. Мөн KFC, Бургер Кинг зэрэг байгууллагатай хамтран ажилладаг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

8 цаг 3 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

8 цаг 3 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

8 цаг 3 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06