Моторт завь, газар уснаа явагчаар хангалаа

2014-01-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТӨГС

ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудад  гал унтраах болон аврах ажиллагааны багаж хэрэгсэл, гардууллаа. Увс аймгийн Онцгой байдлын хэлтэст аврах ажиллагааны бүрэн тоноглолтой моторт завь олгосон бол Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар,  хэлтэст УАЗ Фургон автомашин, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, хэлтэст галын үндсэн албаны автомашин, Говьсүмбэр, Хэнтий, Дундговь аймгийн Онцгой байдлын газар, хэлтэст аврах ажиллагааны автомашин олгожээ.  Мөн жилийн аль ч улиралд байгаль, цаг агаарын ямар нөхцөлд явж үүрэг гүйцэтгэх онцлогтой газар уснаа явагчийг Нийслэлийн Аврах ангид гардууллаа.  

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг иргэдэд олгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын алба­ны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд “Аврагч” студийг байгуулаад байгаа.  Тус студид НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Люксенбургийн Засгийн газрын санхүүжилтээр ОБЕГ-т хэрэгжиж буй “Орон нутгийн төвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент , зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төслөөс 27.7 сая төгрөгийн өр­төг бүхий техник, то­ног төхөөрөмжийг бэ­лэг­лэлээ.

Мөн энэ үеэр Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэх­жүүлэх төсөл”-өөс ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах газрын Холбоо зарлан мэдээллийн хэлтэст холбооны хөдөлгөөнт удирдлагын байр бүхий тоноглолтой Ланд-200 автомашиныг гардуулсан юм. Онцгой байдлын албаны хэм­жээнд автомашин, тех­ник хэрэгслийн парк ши­нэч­лэл 2012 онтой харь­цуулахад 11 хувиар өссөн байна.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 42 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 0 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 51 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 3 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 9 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин