Монгол-Оросын хамтарсан үзэсгэлэн боллоо

2018-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.АНУ Монгол улс, ОХУ-ын ерөнхийлөгч нарын ивээл дор “Монгол-Оросын Санаачилга 2018” цуврал арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын шадар сайд  Ө.Энхтүвшин,  Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг ,  УИХ-ын гишүүн  Б.Энх-Амгалан, Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон  Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров нар оролцлоо. Тэд энэхүү арга хэмжээ нь хоёр улсын түншлэлийн харилцааг хөгжүүлэх,   бизнес эрхлэгчдийн уялдаа холбоог өргөжүүлэх, харилцааны хөгжлийн чиг хандлага, цаашдын бодлогыг тодорхойлохоход тустай гэдгийг хэлж байсан юм. Энэхүү арга хэмжээний зохион байгуулагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монгол Улсын Засгийн Газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, ОХУ-ын аж үйлдвэр, худалдааны яам, Гүйцэтгэгчээр Монгол-Оросын Худалдааны Танхим, Росспецмаш компани, Российский Экспортный центр, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мишээл Экспо компани тус тус ажиллаж байна. Үзэсгэлэнд ОХУ-ын ХАА, барилга, зам засвар, хүнсний салбарын 89 компанийн 250 орчим төлөөлөгчид оролцож дэвшилтэт тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүллээ. Мөн Монголын үндэсний үйлдвэрлэлүүд болох “Говь”, “Гоёо”, “Голден говь”, “Эрдэнэт хивс” хүрэлцэн ирсэн байлаа.       Бүгд Найрамдах Удмурт Улсын  “Ижевск” хотоос ирж үзэсгэлэнд оролцож буй “Палиш” компаний ерөнхий захирал Телицина Еленагаас яриа авлаа.  -Сайн байна уу?  Үзэсгэлэнд оролцож буй сэтгэгдлээсээ хуваалцаач? -Сайн, сайн байна уу? Юуны өмнө хамтын ажиллагааны эхлэл тавигдаж байгаад маш их баяртай байна. Магадгүй ойрын хугацаанд тодорхой үр дүн гарахгүй байж болно. Гэхдээ ирээдүйн томоохон үйл ажиллагааны суурь болно гэдэгт итгэлтэй байна. -  Компанийхаа талаар товч танилцуулаач. Үзэсгэлэнд ямар бүтээгдэхүүнээр оролцож байна вэ?  -Манай компани байгуулагдаад 22 гаруй жил болж байна. Будаг, лакны материал үйлдвэрлэдэг Оросын хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг юм. Энэ хугацаанд бүх бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Мөн Монгол улстай арав гаруй жил хамтын ажиллагаатай байгаа. -Бүтээгдэхүүнийхээ онцлогийг тайлбарлавал? - Бид үйлчлүүлэгчиддээ чанарыг хамгийн түрүүнд амалдаг. Мөн бүх төрлийн ахуйн будагны өвөрмөц өнгө, шийдлийг гаргаж ажилладагаараа онцлог. -Баярлаллаа, танд ажлын амжилт хүсье.  Мөн “Трапеза” компаний ажилтантай ярилцлаа.     - Үзэсгэлэнд ямар бүтээгдэхүүнээр оролцож байна вэ? -Нийтийн хоолны газрын тоног төхөөрөмж, мэргэжлийн гал тогооны болон барны хэрэгсэл гэсэн төрлөөр оролцож байна.    -Компанийхаа талаар танилцуулаач? -1990 онд байгуулагдсан. Үндсэн компани нь Москва хотод байрладаг ба 21 салбартай. Нийтийн хоолны салбарын болон үзвэр үйлчилгээний бизнесийн ойлголтыг хөгжүүлж амжилттай хэрэгжүүлж байгаа. -Улаанбаатарт хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ? -2017 оноос эхэлсэн. Бид төрөл бүрийн төхөөрөмж, түүхий эд, сав суулга, нэмэлт амтлагчид,  хольцоо Улаанбаатарын агуулахаас шууд нийлүүлдэг. Мөн Ки Эйф Си, Бургер Кинг зэрэг байгууллагатай хамтран ажилладаг.   Эх сурвалж: "www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин