Шинээсээ дутахгүй ашигтай комиссын наймаа

2014-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.СОЛОНГО

“Комиссын бараа зарах нь хамгийн ашигтай наймаа. Гуравхан жилд машин байртай болгосон шүү” гэж дүүрэн хувцас, гутал чихсэн чингэлэгийн үүдэнд зогсох залуу ярина. Энэ залуу Солонгосоос ахынхаа явуулсан элдэв төрлийн хуучин хувцас, гутлыг бөөндөж зардаг. Монгол Улсад маш олон тоогоор ирж байгаа эд зүйлс бол эдгээр гутал, хувцас юм. Харь оронд хэн нэгний өмсөөд хаясныг бид үргэлжлүүлэн хэрэглэж байна. Хэдэн зуугаараа боодолтой хуучин гуталнууд 200 мянган төгрөгөөс эхэлж байна.

Харин элдэв төрлийн хувцас боодлоороо 80 мянга гэнэ. Тэр боодол дунд юу байгааг таахын аргагүй. Комиссын барааны бөөний худалдааны зарчим нь энэ. Эндээс жижиглэнгийн наймаачид аваад үнэ нэмж худалдаалдаг.  Комиссын барааны дэлгүүрүүд гэр хорооллын гудамжуудад байхаас гадна, Хархорин, Урт цагаан, Нарантуул орчимд жинхэнэ утгаараа “цэцэглэчихсэн”. Хамгийн том төвлөрөл гэж хэлж болохоор нь Нарантуул зах. Тэндхийн хуучин хувцасны ханшийг сонирхохоор очсон юм. Энд голцуу Европ, АНУ, Япон, Солонгосоос ирсэн хуучин барааг худалдаалдаг юм. Том шуудайнд овоолоод хийчихсэн, харваас өнгө үзэмж муутай олон төрлийн хувцсан дунд оймс, хөхөвч, дотуур нимгэн өмд хүртэл харагдана. Арай л дотоож байсангүй. Үнэ нь 500-1000 төгрөг гэнэ. Харин гайгүй шиг эдэлсэн өөрсдийнх нь хэлснээр шинэвтэрүүд нь хөөрхөн үнэтэй юм. Ногоон өнгийн нэхмэл цамцны үнийг асуутал 20 мянга гэлээ. Хүний хэрэглэсэн цамц гэхэд арай л үнэтэй биш үү гэтэл угаасаа ханш нь энэ гэв. За тэгээд халцарч урагдсан, майжийсан гутал, өнгөө алдсан цүнх, ор хөнжлийн цагаан хэрэглэл, өмд, цамц, куртик, пүүз, булган шуба хүртэл байна. Хүүхдийн хувцас бол бүр элдэв төрлөөрөө байна. Урагдаж цоорсон заримыг нь худалдагчид янзлаад зарчихдаг гэв. Хятадын чанар муутай барааг дагуулахгүй шүү гэж рекламдана. Хуучин барааны хэсэгт үнэхээр их хувцас байлаа. Худалдан авагч ч цөөнгүй харагдана. Хоншоор нь эргэсэн гутлуудыг нэг хайрцаганд хийгээд гурваас таван мянга гэсэн шошго хаджээ. Бүр 80 мянган төгрөгийн үнэтэй гутал ч байлаа. Германаас ирсэн дотроо үстэй цэвэрхэн эдэлсэн болохоор үнэ нь тийм гэнэ. Ор хөнжлийн даавуу 15-20 мянга гэнэ. Халцарч урагдаагүй гайгүй шиг цүнхний ханш 20 мянган төгрөг. Шинэ барааны тасгаас ашиг олдог тухай наймаачид ярина. Учир нь тэд бараагаа авахдаа зардал бараг л гаргахгүй. Комиссын хувцас ихэнхдээ тусламжийн нэрээр ирдэг болохоор хил, гааль дээр татвар төлөхгүй. Миний нэгэн танил саяхан гадаадын хүмүүс рүү мэйл явуулж, тусламж гуйвал хувцас хэрэглэл дуртай явуулдаг тухай ярьж байсан юм. Ингэхдээ амьдрал нь хэцүү байгаа хүүхдүүдийн зургийг явуулаад гуйвал болдог гэв. Комиссын хувцаснууд иймэрхүү замаар орж ирж байгаа нь олон бололтой. Ямартаа ч бусдын хэрэглээд хаясан хогийг манайхан цэрвэж, цээрлэлгүй хэрэглэж байна. Энэ төрлийн бизнес хүчээ авсан нь үүний тод жишээ биз. Нөгөөтэйгүүр иргэдийн санхүүгийн боломж ямар байгааг ч харуулж байгаа хэрэг.

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

Өчигдөр 17 цаг 44 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

Өчигдөр 17 цаг 04 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин