Эшлэл: Ерөнхийлөгч “Монгол Оросын эдийн засгийн чуулган”-ы үеэр юуг онцлов?

2018-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Монгол-Оросын санаачилга-2018” уулзалтад Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ.  Түүний хэлсэн үгнээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна.  - Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан анхны гадаад айлчлалаа ОХУ-д хийж, Дорнын Эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үедээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай өнөөдрийн энэ арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцож байснаа би тодхон санаж байна. -ОХУ-тай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь өнөөгийн шатанд гол зорилт болон дэвшиж байгаа юм. Монгол Улс гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад тэнцвэртэй байдлыг хадгалж, хөршүүдтэйгээ хамтын ажиллагаагаа бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. -Бид ОХУ-тай хоёр талын болон гурван талт идэвхтэй, эрчтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсч байна. Хоёр талын хамтын ажиллагааны тухайд “Улаанбаатар төмөр зам” -тай дүйцэхүйц томоохон 1 – 2 төслийг эхний ээлжинд хэрэгжүүлмээр байгаа юм. -Оросын хөрөнгө оруулалт, технологиор мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг байгуулан Орос, Евразийн эдийн засгийн холбооны стандартад нийцсэн бүтээгдэхүүн экспортолж гаргах бүрэн боломж бидэнд бий. Энэ зорилгод “Алтанбулаг”-ийн чөлөөт бүсийн хүрээнд олгогдох хөнгөлөлттэй нөхцөлүүдийг бид дүүрэн ашиглах нь зүйтэй. -Эрчимтэй хөгжиж буй хоёр аварга зах зээлийн дунд оршдог нь манай улсын хувьд далайд гарцгүй байдлаа даван дийлэх том боломж юм. Хоёр хөршөө болон Евроазийн хоёр эргийг холбох тээврийн шугам болох боломжоо ашиглахын тулд бид “Монгол – Орос – Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг эрчимтэй хэрэгжүүлэхээр зорьж байна. -Хэдхэн хоногийн дараа болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын дөрөв дэх уулзалт болох гэж байна. Бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэж, худалдаа, хөрөнгө оруулалтын нөхцөлийг хөнгөвчлөх үүднээс Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг Монгол Улс дэвшүүлсэн. Энэ саналыг маань ОХУ дэмжсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тус холбооны гишүүн орнууд мөн хүлээн авч, хэлэлцээ эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.  -Бизнес эрхлэгчид бол манай хоёр орны харилцааг хөгжүүлж өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг том хүч билээ. Та бүхний хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа шинэ технологи, мэдлэг, соёлыг түгээж байдаг. Та бүхнийг дэмжих зорилгоор Монголын төр засгаас явуулж буй бодлого, бүрдүүлж буй нөхцлийг бүрэн дүүрэн ашиглаж хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана гэдэгт тань итгэл төгс байна.   Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин