Байр суурь: Монголд кино шүүмжийг хэрхэн хөгжүүлэх вэ?

2018-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.НАНДИН-ЭРДЭНЭ Монголд кино урлаг нэг үеэ бодоход нэлээд эрчимтэй хөгжиж байна.  Үүний зэрэгцээ  кино шүүмжийг  хөгжлүүлэх нь чухал гэдгийг уран бүтээлчид онцолжээ.  Тэгвэл Монголд кино шүүмжийг хэрхэн хөгжүүлэх вэ хэмээн асуултад экспертүүд хэрхэн хариулсныг хүргэж байна.  

"Аргамжаа" киноны найруулагч, кино зохиолч Н.Уранчимэг: Энгийн хүмүүсээс мэргэжлийн шүүмжлэгчид ялгагдахгүй байна

 -Намтарчилсан түүх бичдэг, захиалгаар бичдэг гэсэн хоёр бүлэгт  Монголын кино урлаг явж ирсэн. Монголд кино шүүмжийн хөрс байна уу гэхээр байхгүй  гэж бодож байна. Кино шүүмжийг хөгжүүлэхийн тулд дэмжих төрийн байгууллага байх хэрэгтэй. Энгийн хүмүүсээс мэргэжлийн шүүмжлэгчид ялгагдахгүй байна. Тиймээс мэргэжлийнхэн ялгагдаж өндөр түвшинд байх ёстой.  Мөн үзэгчид тухайн киног нээж өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт уран бүтээлчид нь бие биенийхээ бүтээлийг шүүмжилж зөв талаас нь бүтээлд хандах хэрэгтэй байна.

"Глоб Интернэйшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал: Хэлье гэснээ хэлье гэхдээ мэргэжлийн өндөр түвшинд хэлье

-Шүүмж гэдэг зөвхөн сөрөг зүйл бичих биш. Сөрөг зүйлээ бичихийн тулд түүнийгээ нотлох шаардлагатай.  Эерэг зүйл бичсэн ч гэсэн яагаад магтаж байгаагаа тайлбарлах хэрэгтэй. Шүүмжлэгч мөхөлд орчихоод байгаа юм биш үү. Хүн бүр шүүмжлэгч болоод байна. Үзэгч шүүмжлэгч болсон тохиолдолд мэргэжлийн хүмүүс яаж хүлээн зөвшөөрөгдөх вэ. Зарим кинонууд шүүмжлэлийн хүчинд л алдартай болдог. Мэргэжлийн шүүмжлэгчийн анхааралд өртөнө гэдэг өөрөө их аз болсон үе. Бид хамгийн эхлээд өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй ядаж  телевизээр Монгол хүнийхээ хэлсэн афоризмыг үзүүлж, сонин дээр булан нээж бичих ч юм уу. Ингэж байж л бид хөгжинө. Хэлье гэснээ хэлье гэхдээ мэргэжлийн өндөр түвшинд хэлье. Өөрсдийнхөө сул талыг үнэлье.

"Алтан хальс холбоо"-ны тэргүүн, залуу кино найруулагч Ш.Ихбаяр: Шүүмжийг хөгжүүлэхэд өрсөлдөөн платформ дутаад байна

 -Шүүмж бичихийн тулд бид эхлээд өөрсдийнхөө мэдлэгийг дээшлүүлье. Үүнийг хөгжүүлэхэд өрсөлдөөн платформ дутаад байна. Шүүмжийг олон хүн өрсөлдөөнтэйгөөр бичих хэрэгтэй. Найруулагч нар нь үзэл бодлоо чансаатай, өндөр түвшинд бичих. Шүүмж хөгжиж байж кино урлаг хөгжинө. Кино шүүмж байхгүй бол дэлхийн түвшинд гарахгүй.

"Tagtaa Publishing"-ийн үүсгэн байгуулагч, орчуулагч Ж.Тэгшзаяа: Шүүмж өнөө үед кино хорхойтнуудын ачаар л оршин тогтнож байна

-Тухайн киноны жинхэнэ зохиолч нь кино найруулагч юм. Энэ цаг үеийн онцлог нь хүн болгон кино тоймчид болсон. Монголд кино шүүмж өнөө үед кино хорхойтнуудын ачаар л оршин тогтнож байна. Техник технологийн хөгжсөнтэй холбоотойгоор хэн дуртай нь шүүмж хийж байна. Хэтэрхий их мэдээллийн урсгалын улмаас хүмүүс хүссэн зүйлээ бичиж, сайн кинонуудыг энэ дундаас мэргэжлийн хүмүүс гаргаж ирж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин