Шүүгчид шиг дөрвөн саяын цалинтай болох юмсан

2014-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.ЦЭЦЭГ
 
Цалингаараа Цагаан сар тэмдэглэх гээд монголчууд ядаж байна. Хэдий тарчигхан байгаа ч  монгол түмний баяручраас алив өнгөтэй өөдтэй бүхнээридээ будаагаа засч, гэр орноогийгүүлэхийг хичээдэг нь бидний зан. Хэнбүхэнд мөнгө хэрэгтэй байгаа цаг үе.Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх сурагоны өмнөөс дуулдсан болохоор их чхүлээлт үүсчээ. Уг нь энэ жил цалин, тэтгэвэр нэмэхээр 200 гаруй тэрбум төгрөг төсөвт тусгасан байдаг.Инфляцийн хувь хэмжээг харгалзан үе шаттай нэмнэ гэж ярьж байгаа ч иргэд баярын өмнө илүү найдлагатавьсаар буй. Тэдний итгэлийг бага ч болов өдөөсөн нь УИХ дахь МАН-ын бүлгийн шаардлага. Цөөнхийн бүлэгцалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувь нэмэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд буй. Нэгэнт нэмэх нь тодорхойгээд төсөвт мөнгө тусгасан тул эдийн засаг хүнд, айл өрхийн амьжиргаа доогуур энэ үед л нэмэх нь оновчтой.Харамсалтай нь МАН-ын бүлгийн шаардлагад өнөөдрийг хүртэл хэн ч хариу өгсөнгүй.
 
Нэг хачирхалтай зүйл дуулгахад хэсэг бүлэг хүмүүсийн цалинг нэмэхээр  УИХ-аар хэлэлцэж байгаа.  Хууль зүйнбайнгын хороо “Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолынтөслийг уржигдрын хуралдаанаараа хэлэлцсэн юм. Эрхэм шүүгчдийн нэг сарын үндсэн цалингийн дээд хэмжээдөрвөн сая руу дөхжээ. Шүүгчдийг эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй,баталгаатай байх боломжийг хангахын тулд сард доод тал нь гурван сая төгрөгийн цалинтай байхаар тогтоолынтөсөлд тусгажээ. Тодруулбал, 2014 оны төсвийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төсвийнбагцад цалингийн санг 36.7 тэрбум байхаар УИХ-аас баталсан юм.  Шүүгчдийн цалингийн хэмжээг төсөлдтусгасан баримтаар үзүүлэв.

Цөөхөн монголчуудын нэг хэсэг нь ийм өндөр, нийт нь хэтэрхий бага цалин авдаг тогтолцоо арай л шударга биш. Ард түмний амьдрах арга нь яг адилхан байхад авдаг цалингийн зөрүү арай л биш ээ. МАН-ын бүлгийн голдуу УИХ-ын гишүүд энэ тал дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Иймд байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж судалж үзэхээр болсон юм. Ард түмний амьдрал алаг цоог байгааг эрхэм гишүүд анзаарч, баян хоосны ялгааг илт хөөрөгдөхгүй байх гэж найдъя. Шүүгчид ийм өндөр цалин авдаг болбол эрүүл энхийн манаанд өдөр шөнөгүй зогсдог эмч нар, ирээдүй хойч үеийг сургаж хүмүүжүүлдэг багш нарын цалин хэд байх ёстой юм бэ. Төрийн үйлчилгээний ажилтнуудаас эмч нарын цалин хамгийн бага байдгийг салбарынхан хэлсээр, бичсээр л байна.
 
Мөн шүүгчдийн цалинг төрийн жирийн албан хаагчдынхтай харьцуулбал тэнгэр, газар шиг ялгаатай. Төрийн албан хаагчдын нэг сарын дундаж цалинг 500 мянга орчим  гэж тооцдог. Тэгвэл шүүгчдийн цалин үүнээс дор хаяж зургаа дахин их гэсэн үг. Шинэчлэлийн Засгийн газар цалинг нэг ч төгрөгөөр нэмээгүй. Үнийн өсөлтөд идүүлэхгүйн тулд чимээгүй нэмнэ гэж Ерөнхий сайд амладаг. Төсөвч тусгасан 200 гаруй тэрбум төгрөг цалин, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх хэмжээний мөнгө. УИХ дахь МАН-ын бүлэг цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүл, ингэхдээ бага орлоготой, бага тэтгэвэртэй иргэдийн цалин, тэтгэврийг арай ахиу хувиар өсгөхийг шаардаж байгаа.
 
Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээллээр бол хүн амын 53 хувь нь сар бүрийн цалингаараа амьдардаг, өөр орлогогүй гэсэн байдаг. Амьдрал ийм байхад бодит байдлыг зөв харж цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг улстөржилгүй ажил хэрэг болгооч, эрхэм гишүүд ээ.
 
Бид ч гэсэн шүүгчдийн дайтай цалин авъя гэвэл өмнөөс “Битгий мөрөөд” гэх байх. Тэгвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 мянган төгрөгөө шүүгчдийн ца­лин­­гийн ядаж 10 хувьтай тэнцүүлчих юмсан.
Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

Өчигдөр 17 цаг 44 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

Өчигдөр 17 цаг 04 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин