Онцлох зочин: Мотоциклийн аялал зохион байгуулагч, цуглуулагч Н.Оргилмаа

2018-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.НАНДИН-ЭРДЭНЭ Энэ удаагийн зочноор эмэгтэй мотоцикльчдийн төлөөлөл Н.Оргилмааг урьж ярилцлаа. -Та багадаа ямар хүн болохыг мөрөөддөг байв? -Би ер нь спортын талын хүн болно гэж боддог байсан. Хүүхэд байхдаа хурдан морь унадаг байсан болохоор их эршүүд байсан. Жоохон байхаасаа “УАЗ-469”  унаж сурсан болохоор ер нь л машин мотоцикль сонирхох болсон доо. -Хэдэн настайгаасаа унаж сурав. Аав тань сургасан юм уу? -Аав маань нөлөөлсөн. Дөрөвдүгээр ангид байх даа мотоцикль унаж сурч байлаа.  Аав тэр үед  УАЗ-469-тэй  байсан бараг намайг хүчээр унуулж сургасан даа. Одоо хотод мотоцикль унаад нийт 12 жил болж байна. -Энэ чиглэлээр аялал, эвэнт зохион байгуулдаг шүү дээ. Тэр талаараа яривал? -Залуучууд маань чөлөөт цагаа буруу зүйлд их зарцуулаад байх шиг санагддаг. Тийм болохоор мото спортын төрлөө шинэ үеийн залуусыг илүү их уриалах үүднээс мотоциклтой өдрийн сонирхолтой аяллуудыг зохион байгуулж байгаа даа. Манай дээр ирж дөрвөн дугуйт унадаг хүүхдүүд нар PC  тоглохоо больсон зэрэг сайн талууд их байгаа шүү (инээв). -Үнэ ханш ямар байна. Ер нь залуучууд хэр хамрагддаг вэ? -Үнэ ханш бол их боломжийн. Өөрсдийн гэсэн мотоцикльгүй мөртлөө мотоцикль сонирхдог залуус олон байгаа шүү дээ. Манайхаас мотоциклыг гаргаад зааж сургаад аялалд авч явдаг байгаа. -Таны цуглуулганд хэдэн мотоцикль байна вэ? -10 орчим мотоцикльтой болсон шүү.  Ер нь ихэвчлэн аялалын мотоциклууд л байна даа. Дөрвөн дугуйт кросс гэх мэт. Аялалд явдаг кросс дөрөв, хүүхдүүдэд унуулдаг зургаа, тэгээд дөрвөн дугуйт. Мөн өөрсдийн унадаг кросс гэж тусдаа байгаа. -Энэ дундаасаа хайртай мотоцикль гэж байгаа биз. Унаж явж байгаад тийм нэг дурсамжтай зүйл тохиолдсон ч юм уу? -Миний хайртай мотоцикл гэвэл өөрийн маань унадаг кросс л байна даа. Дурсамжтай зүйл гэвэл хурим минь юм. Хуримынхаа өдөр мотоциклын цуваатай хотын гудамжаар хуримын платтай явсан. Бас хуримын өмнө нөхөр маань надад гэрлэх санал тавьж байсан сайхан дурсамж байна. Бүх мотоцикльтой найзуудаа цуглуулаад хаазлаад, дугуйгаа хий эргүүлээд, утаан дундаас өөрөө гарч ирээд миний өмнө сөгдөөд надтай гэрлээч гэж гуйж байсан. -Гэр бүлийн тань хүн мөн энэ спортын хүн гэсэн. Нөхрийнхөө талаар танилцуулбал? -Миний хань бол мотоциклын спортын дэд мастер Түмэннаст гэдэг хүн байгаа. Мөн л багаасаа мотоцикль унаж тэмцээн уралдаанд их орж байсан.  Миний охин  бас мотоциклийн сонирхолтой багаасаа л унаж эхэлсэн. -Нөхөртэйгөө анх энэ спортоор дамжуулж танилцсан уу? - Тийм ээ. Миний мотоцикль болдоггүй мотоцикл мэддэг хүн хайгаад, дугаарыг нь нэг хүнээс аваад ярьсан. Очоод уулзаад мотоциклоо үлдээчихээд явсан чинь хэд хоног утас нь холбогдохгүй арай гэж нэг уулзсан хэдийнээ янзалсан байсан л даа. Гэхдээ би уурлаад буцааж намайг найраад /инээв/. Тэр уурласан өдрөөс хойш нэг хоног ч салаагүй өнөөдрийг хүртэл хамт байгаа даа. -Мото спортынхоо хувьд ойрд төлөвлөж буй зүйл байгаа юу? -Ойрын жилийн төлөвлөгөө гэвэл илүү их мотоцикльтой болж аяллаа илүү өргөжүүлэх бүр холын төлөвлөгөөтэй байгаа.  Холын аялал хийх бас бодолтой байгаа. Монголоороо гүйцэд аялж сайхан зүйлсийг мэдрээгүй байж манайхан гадаадын орон руу их аялах сонирхолтой байдаг. Би Монголоос минь онгон байгаль, үзэсгэлэнтэй газар хаана ч байхгүй мэт санагддаг. -Та ямар нэгэн спортын цолтой юу? -Би мотоциклийг өөрийн сонирхлоороо унадаг учир тэмцээн уралдаанд оролцох ч юм уу эрсдэлтэй зүйл хийх дургүй.  Гэхдээ эрчүүд эмэгтэйчүүдийг хүчгүй, сул дорой, аймхай, зориггүй гэж боддог. Би тийм бодолтой эрчүүдийн эсрэг байдаг. Эмэгтэй хүн цагаа тулахаар маш их тэвчээртэй, хүчтэй байдаг. Эрчүүдийн тэр бүр хийж, зориглож чадахгүй зүйлийг бид чаддаг. -Мотоцикль унахын давуу талыг дурдвал? -Ер нь бол цагийг  их хэмнэдэг ажил их хурдан амжуулдаг. Хотын түгжрэлд түгжрээд зогсоод байхгүй дундуур нь сүлжээд л явчихдаг болохоор их амар байдаг. Бусад хүмүүсээс өөр чөлөөт цагаараа салхи татуулан явж кайф авдгаараа бас их давуу талтай. Залуучууддаа хандаж хэлэхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж залуу насныхаа эрч хүчийг мэдрэн мотоцикль унаж сураад монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар аялаасай л гэж бодож байна. Энэ зун долдугаар сард 10000 километрийн аяллын төлөвлөгөөг гаргасан байгаа. Удахгүй их аялалдаа гарна даа. Эмэгтэй хүний хувьд маш их тэвчээр хүч шаардсан аялал байх гэж бодож байгаа.  Гэхдээ миний хүсэл мөрөөдөл болохоор хичээгээд явна л гэж бодож байна. Эх сурвал: www.polit.mn
О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

1 цаг 34 мин
Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өө

8 цаг 49 мин
З.Мэндсайхан: Тогтолцооны шинэчлэлт хийснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чанарт том өөрчлөлт гарна

Татварын багц хуулийн шинэчлэл УИХ-аар хэлэлцэгдэж буй энэ үед төсвийн бодлого, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, томоохон төслүүдийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл зэрэг асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.

8 цаг 49 мин
Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

21 цаг 31 мин
Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

22 цаг 23 мин
Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

Өчигдөр 13 цаг 16 мин
Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

Аюулгүй байдлын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
”Эрх чөлөөний алтан үзэг”-ийг Газын зурваст ажиллаж байгаа мэргэжлийн гэрэл зураг, видео сэтгүүлчдэд олгов

Дэлхийн мэдээ нийтлэгчдийн нийгэмлэгийн (WAN-IFRA) жил бүр олгодог "Эрх чөлөөний

Уржигдар 16 цаг 57 мин
Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин долоон жилийн дараа 2026 оны зургадугаар сарын 8, 9-нд БНАСАУ-д анх удаа төрийн а

Уржигдар 15 цаг 59 мин