Б.Бат-Ирээдүй: Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай 15 хүүхэд бий

2018-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, анагаах ухааны магистр, мэс заслын ахлах зэрэгтэй эмч Б.Бат-Ирээдүйтэй ярилцлаа. -Сарын өмнө дөрвөн настай хүүхэд элэг шил­жүүлэн суулгах мэс засал хийсэн. Хүүхдийн биеийн байдал ямар байна вэ? -Дөрвөн настай эмэгтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн. Энэ хүүхэд маань ЭХЭМҮТ-д төрөлхийн цөсний замын би­түүрэлтэйн улмаас гэ­дэс залгуулах мэс заслыг анх хийсэн. Үүнээс хойш элэг хатуурч хэвлийд ус үүсэх, элэгний эмгэгийн эц­сийн шатанд орсон бай­далтай мэс засал хийх заалт гарсан. Энэ мэс заслыг өнгөрсөн сарын 4-нд Солонгосын АСАН-ы баг, ЭХЭМҮТ-тэй хамтарч хийсэн. Өнөөдөр хүүхдийн биеийн байдал тогт­­­вортой эмнэлгээс га­­раад эмчийн хяналтад байгаа. -Донорын хувьд? -Шинэ хуулиар заа­вал гэр бүл, төрөл тө­рөгс­дөөс нь эрхтэн шилжүүлэн суулгах заалт гарсан. Тиймээс ээжийнх нь бүлэг өөр байсан учраас аавыг нь сонгож, элэгний зүүн дэлбэнг авч суулгасан байгаа. Өмнө нь гурван хүүхдэд эрхтэн шилжүүлж байсан. -Өвчтөн эмнэлгээс гар­сан ч гэсэн эмчийн хяналтад байх уу? -Насан туршдаа хянал­тад байна. Өмнөх хүүх­дүүд ч гэсэн байнгын хяналтад байгаа. Шинжилгээгээ тогтмол хугацаандаа өгөөд явна. Хэрэв шинжилгээнд өөрчлөлт гарвал эмнэлэгт хэвтүүлж эмчилгээнийхээ аргыг өөрчилнө. Өмнө нь мэс засал хийлгэсэн гурван хүүхдийн биеийн байдал тогтвортой, хичээлдээ явж байгаа. -Хүүхдүүдэд эрхтэн шилжүүлэн суулгах шалтгаан нь юу байна. Эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ? -Төрөлхийн цөсний замын битүүрэл, элэгний ха­туу­рал, вирусын га­ралтай хатуурлын улмаас элэг хатуурч элэгний эм­гэгийн төгсгөлийн ша­тандаа орж байна. Гуравдугаарт, шалтгаан нь тодорхойгүй элэгний хатуурал байна. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс эмнэлгээс гараад цэвэр орчинд байх ёстой. Яагаад гэвэл дархлаа даран­гуйл­сан байдаг. Дархлаа дарангуйлна гэдэг нь халдвар авах эрс­дэлтэй. Дархлааг өндөр дарангуйлж байгаа то­хиол­долд ханиад томуу, хоол ундны хордлого, бохир гарын өвчнүүдээс сэр­гий­лэх хэрэгтэй. Энгийн хүнээс хэд дахин дархлаа даран­гуйлдаг. Тий­мээс эмчийн заавар, зөв­­­лө­­гөөний дагуу эм хэрэглэнэ. -Манайд ийм өвчтэй хүүхэд хэр олон байдаг юм бол? -ЭХЭМҮТ-ийн эмч нарын албан бус тоогоор 70-аад хүүхэд байгаа гэсэн. Үүний 20 гаруй нь бүртгэлтэй. Эрхтэн шилжүүлэн суулгах нэн шаардлагатай 15 хүүхэд байгаа. Донороо өөрсдөө олно. Шинэ хуулиар заа­вал төрөл төрөгсдөөсөө до­нор нь тэнцэх ёстой. Ма­найх 2011 оноос хойш ажилласан багаж, тоног төхөөрөмжөөрөө сэлгэлтгүй явсан учраас шинэчлэх шаардлагатай байгаа. Энэ нь манай тулгамдсан асуудал болж байгааг ЭМЯ, Засгийн газарт мэдэгдсэн. -Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүүхдүүдэд хөдөлгөөн хорьдог уу? -Хүүхэд болсон хойно хөдөлгөөнтэй байна. Тэр хөдөлгөөнийг эцэг эх болон тухайн сургуулийн багш нар сайн анхаарч байх хэрэгтэй. Үсэрч харайх, цохих, нэдрэхэд эрсдэлтэй. Энэ сарын 23-нд эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн спортын III наадмыг зо­хион байгуулна. Үүнд манай элэг, бөөр шилжүүлэн суулгуулсан хүмүүс, тэдний хүүхдүүд оролцдог уламжлалтай. Хүүхдүүд богины зайд гүйдэг. -Энэ мэс заслыг хэдэн төгрөгөөр хийдэг юм бэ? -Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал өндөр өртөгтэй болохоор том хүн, хүүхэд гэлтгүй багаж, тоног төхөөрөмж буюу нэг удаагийн хэрэглэлийн 25 хувийг төлдөг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Oyun
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би $780,000 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин