Ж.Бат-Эрдэнэ: Цахилгаан холбооны технологийн шинэчлэл засгийн газрын шийдлийг хүлээж байна

2014-01-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ
 
Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар  “Эрхзүйн шинэчлэл-2014” нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэ тухай  Монголын цахилгаан холбоо компанийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
 
-Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар  энэ удаагийн нээлттэй өдөрлөгөөр ямар асуудлыг онцолж байна вэ?   
 
-Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбараас  жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар зорьж буй ажлын нэг нь  салбарынхаа асуудлаар  мэдээлэл солилцох, хийсэн ажлаа сурталчлах, нөгөөтэйгүүр хийх гэж байгаа зүйлүүдээ танилцуулах нээлттэй өдөрлөг  юм. Энэ жил хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Ийм хэлбэртэй ч нэр нь арай өөр зүйлүүдийг бид өмнө нь хийж байсан. Тухайлбал, 2011 онд  “Монгол Улсын харилцаа холбооны салбарын  улсын зөвлөгөөн”-ийг салбарын хэмжээнд  хийсэн. Хувийн хэвшил, төрийн байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд  бүгд оролцсон. Энэ удаагийн өдөрлөгт төрийн байгууллагууд,  Мэдээллийн  технологи, шуудан, харилцаа холбооны газар,   Харилцаа холбооны  зохицуулах хороо,  төрийн өмчит компаниуд  нэлээд давамгайлж өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, бодлого чиглэлээ хүргэхийг зорьж байна.
 
-Танай  компаниас  өнгөрсөн жилийн  чуулганы үеэр Засгийн газрын бодлогын хүрээнд, ялангуяа  хөдөө орон нутагт  интернэтийн үйлчилгээг  сайжруулах, үнэ тарифийг багасгаж хурд хүчийг  нь  нэмэгдүүлэхэд   хамтарч ажиллах бодлогоо танилцуулж байсан. Хэрэгжилт, үр дүн  нь ямар байна?
 
-Монголын цахил­гаан холбооны сал­бар  бусад мобайль  операторуудаас  өөр. Тухайлбал, өөрийн уламжлалт бизнестэй. Гэвч энэ бизнесээрээ болон өөрийн гаргаж буй бүтээгдэхүүнээрээ нийслэл хот, орон нутаг  болон бусад төвлөрсөн газруудад үүрэн телефоны операторуудтай өрсөлдөх боломж хязгаарлагдмал. Тиймээс интернэтийн хувьд бидний зах зээл орон нутаг руу чиглэсэн урсгал байдаг. Өнгөрсөн жил орон нутгийн интернэтийн үйлчилгээг сайжруулах, үнэ тарифийг бууруулах, хэрэглэгчээ нэмэгдүүлэх чиглэлд багагүй ахиц гарсан. Оны эцсийн дүн хараахан гараагүй ч урьдчилсан тооцоогоор бид шинээр 12 мянган  интернэт хэрэглэгчтэй болсон.Үнэ тарифийн хувьд  өмнө нь 128 к-гийн урсгалыг орон нутгийн хэрэглэгчдэд  20-22 мянган төгрөгөөр нийлүүлдэг байсан.  Энэ нэлээд үнэтэй хэлбэр. Одоо доод хэрэглээ буюу  интернэтийн урсгалыг хамгийн  доод үнээр хамгийн бага хүчин чадлаар авах ийм хүчин чадлыг нь 600 к болгон хүчин чадлыг нь гурав дахин өсгөж,  тарифыг нь 17 мянган төгрөг  болгосон. Орон нутгийн хэрэглэгчдийн чадамжид тохируулж  мөн боломжийн үйлчилгээ авах нөхцлийг  техникийн болон үйлчилгээний хувьд бүрдүүлж  өгсөн. Нөгөө талаас мэдээж хүчин чадлаасаа хамаарч 600 к-д 17 мянган төгрөг бол 1-2 мегад ямар байх вэ гэдгийг тооцож хэрэглэгчдэд нэвтрүүлж байна.
 
-Хэрэглэгчдийн зүгээс хурдаа нэмэгдүүлье, түүндээ тохирсон үнэ тарифыг тогтоож өгөөч, хөнгөлөлт үзүүлээч гэсэн саналыг байнга шахам   тавьдаг. Энэ талаар?
 
-Үнэ тарифыг байнга хөдөлгөх  нь сайн зүйл биш. Тиймээс бид өөр хэлбэрээр хэрэглэгчдээ дэмжих бодлого руу сүүлийн улиралд нэлээд эрчимтэй ажилласан. Энэ бол интернэтийн модемийг  нь үнэгүй өгч  тодорхой хугацааны гэрээтэй тогтвортой хэрэглэгч маягаар  хэрэглэгчээ нэмэгдүүлэх юм. Ийм байдлаар бид сүүлийн үед түлхүү ажиллаж байна. Цаашид орон нутгийн интернэт ийн орчинд техникийн шинэчлэл хийх шаардлага бий. Энэ онд интернэтийн дамжуулах байгууламж, холболтын байгууламжид 3-4 тэрбум орчим  төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үйлчилгээгээ сайжруулах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна.
 
-Монголын цахилгаан холбооны салбарт тулгамд­сан асуудлууд цөөнгүй байдаг. Түүнээс та юуг нь онцлох бол?
 
-Мэдээж тулгамдсан  асуудлууд бий. Үүний нэг нь Монголын цахилгааны холбоо компанийн эрхэлж буй өнөөгийн уламжлалт бизнес ашиггүй болсон. Бизнес утгаа алдчихсан. Гэхдээ хэрэглэгч нар маань өнөө хүртэл байгаад байдаг. Тогтмол үйлчилгээ  авдаг 70-80 мянган хэрэглэгч байна. Тиймээс тэдэндээ үйлчилгээг нь таслахгүй хүргэхсэн, найдвартай  бөгөөд баталгаатай байлгахсан гэсэн сэтгэл, зүтгэлээр чамгүй ажиллалаа. Бизнесийн энэ моделиор бид цаашид ажиллах, 1000 гаруй ажилтантай Монголын цахилгаан холбоо компани хэвийн ажиллахад ихээхэн бэрхшээлтэй. Тиймээс өнгөрсөн онд бидний хийсэн нэг ажил бол Засгийн газар, Мэдээл­лийн технолги, шуудан, харилцаа холбооны газар, Ерөнхий сайдын хүрээнд холбогдох шийдвэрүүдийг гаргаж, Монголын цахилгаан холбоо компани цаашдаа бизнесийн ямар загвараар энэ зах зээл дээр үйл ажиллагаа явуулах боломжтой талаар судалгаа хийх, танилцуулга бэлтгэх, хөрөнгө оруулалт олох чиглэлд анхаарлаа. Энэ талаар  томоохон асуудлуудыг  Засгийн газарт оруулж, үүрэг даалгавар авсан. Тэр дагуу Монголын цахилгаан холбоо компанийн удирдлагын баг Төрийн өмчийн хороо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар  болон холбогдох бусад газруудтай хамтарсан ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулж, бидний түнш Корей тел корпорацтай  маш идэвхтэй хамтарч ажиллалаа. Энэ хамтын  ажиллагааны хүрээнд  санамж бичиг зурагдсан.  Монголын цахилгаан холбоо компани 4G буюу LTE бөөний урсгалын сүлжээний бизнес эрхлэх судалгааны ажлыг өнгөрсөн жил хийж гүйцэтгэсэн. LTE  4G  шинэ технологиудтай манай хэрэглэгчид нэлээд сайн танилцсан байх гэж бодож байна. Шинэ технологид тулгуурласан энэ бизнесийг хийх, бизнесийн моделийн загварын судалгаанд  өнгөрсөн хугацаанд Корей тел компанийн талаас 40-өөд  хүн, Монголын цахилгаан холбоо компанийн 20-оод мэргэжилтэн хамтарч  гурван сар гаруй хугацаанд ажилласан. Маш сонирхолтой, сайн судалгааны ажил болсон. Үр дүнг нь бид Ерөнхий сайдад танилцуулсан. Судалгаанаас үзэхэд биз­несийн энэ загвар монголд тохиромжтой гэдэг нь харагдаж байгаа.
 
-Юугаараа илүү  тохи­ромжтой гэж үзэж байна?
 
-4G буюу LTE техно­логид тулгуурласан үндэсний  хэмжээний дэд бүтцийг  байгуулахад маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа. Үүнийг гадны хөрөнгө оруулалтаар шийдье, өөрөөр хэлбэл бидний түнш Корей тел  компани  энэ судалгаанд  хөрөнгө оруулалт хийж болох юм. Хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх хувь буюу эргэн төлөгдөх чадвар судалгаагаар 30 орчим хувьтай гарсан учраас  энэ ажлыг бид 15 жилийн хугацаанд эрхлэх боломжтой. Гэхдээ хөрөнгө оруулагч тал мэдээж өөрсдийн эрсдлийг тооцолгүй яахав. Засгийн газарт тодорхой нөхцлүүдийг шаардах ийм эрх бий. Төслийн хүрээнд одоогоор ерөнхий зүйлүүд хийгдэж, танилцуулагдаад явж байна. Нөнгөөтэйгүүр, бид Засгийн газрын шийдлийг хүлээж байгаа.

 

АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

17 цаг 46 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

17 цаг 50 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

22 цаг 25 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

22 цаг 25 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

2025-08-17