Нийслэлийн усан хангамжийг сайжруулахад  911 тэрбум төгрөг шаардлагатай гэв

2018-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Байгаль НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн /06.06/ хуралдаанаар  зургаан асуудлыг хэлэлцсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөр батлах тухай, Тогтоол хүчингүй болгож, нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай зэрэг асуудлыг эхэнд нь хэлэлцэв.  Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан“ Өргөө зочид буудал,  Дүнжингарав  амралтын газрын барилга, байгууламжийг  нийслэлийн өмчид бүртгүүлэх асуудлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байгууламжуудыг Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах ёстой гэж үзсэн” хэмээн танилцуулсан.  Тэргүүлэгчид энэ асуудлыг хэлэлцээд  санал нэгтэйгээр баталлаа.  Үүний дараа Нийслэлийн  хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөрийг батлах тухай хэлэлцэв. Тус хөтөлбөрт шинэ цэвэрлэх байгууламж байгуулах, цэвэр усны шугамыг шинэчлэх, гүний худгийн тоог нэмэхгүй байх зэрэг  асуудал багтжээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Уг хөтөлбөрийг 2018-2021 онд хэрэгжүүлэх бөгөөд 911 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай” гэв.  Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, Шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгах, цуцлах асуудлыг хэлэлцэн баталсан юм. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин