Г.Оюунцацрал: Оюутны цагийн ажлын хөлс дунджаар 2000 төгрөг байна

2018-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Сарангэрэл Их дээд сургуулиудын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулж оюутан сурагчдын хөдөлмөр эрхлэлтийн талаар Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн биржийн гүйцэтгэх захирал Г.Оюунцацралаас тодрууллаа. -Зуны амралт эхэлснээр оюутан сурагчийн ажил хийх сонирхол нэмэгддэг. Танайх өдөрт хичнээн оюутан ажилд зуучладаг вэ? -Манай байгууллага оюутан залуус гэлтгүй бүхий л насны хүмүүсийг цагийн болон байнгын ажилд зуучилж сургалт судалгаа явуулдаг. Долоо хоногт 100-150 хүнийг ажлын байрт зуучилдаг гэж хэлж болно. Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор оюутнуудын цагийн ажил хийх эрэлт нэмэгдсэн. Мөн ажил олгогч байгууллагуудаас барилга, зам болон аялал жуулчлалын баазад байрлаж ажиллах зөөгч, үйлчлэгч, угаагч зэрэг ажлын санал ирж байна.   Мөн борлуулалт,судалгааны ажилтан, зөөгч зэрэг 30-50 тогтмол ажлын байр манайд байна. -Цагийн болон тогтмол ажилтай болохын тулд оюутнууд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ? -Ажил хийх сонирхолтой оюутнууд манай төвд өөрийн биеэр бүртгүүлж анкет бөглөхөд болно. Мөн их дээд сургуулиа төгссөн залуус  туршлагагүйгээс болоод ажилд орж чадахгүй тохиолдол  байдаг учраас бид залуучуудын хөдөлмөрийн түүхийг бүтээх зорилгоор цагийн ажилтны дэвтэр гаргасан. Тухайлбал сайн ажилласан бол таван оноо авч дэвтэртээ бичүүлснээр дараагийн ажилд зуучлагдахад хялбар болно гэсэн үг. -Оюутны цагийн ажлын хөлсийг хаанаас тогтоодог вэ. Мөн ажил олгогч байгууллагуудад танайхаас ямар  шаардлага тавьж байна? -Цагийн ажлын дундаж хөлс 2000 төгрөг байдаг. Гэхдээ тухайн байгууллагаас хамаараад өөр байна. Залуучуудын Хөдөлмөрийн биржээс ажил олгогч байгууллагуудтай гэрээ байгуулж цаг хугацаанд нь цалингаа өгч байна уу, хөдөлмөрийн аюулгүй орчинг хангаж чадаж байна уу гэх мэт асуудалд анхаардаг. Сайт, фейсбүүкээр ажилд зуучлагдах хөдөлмөрийн биржээр зуучлагдах хоорондоо ялгаатай гэдгийг анхаарах хэрэгтэй.  Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин