Mohamed Bamba гэж хэн бэ?

2018-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ЦЭРЭНДОРЖ Danny Ainge түүнийг “Boston Celtics”  багтаа авах хүсэлтэй байгаа тухай мэдээллүүд сүүлийн үед цахим хуудсаар хөврөх боллоо. Зөвхөн Danny Ainge гэлтгүй NBA-гийн олон багийн удирдлагуудын хараанд аль хэдийнээ өртөөд байгаа 20 настай залууг уншигч та бүхэнд танилцуулж байна. 2018 оны NBA-гийн Драфтын ангиар элсэн орох гэж буй энэ залуугийн гайхалтай хурд, үсрэлт, сагсан бөмбөгийн техник болон биеийн хөгжил олон хүмүүсийг гайхшруулж байна.  1998 оны тавдугаар сарын 12-нд Нью-Йоркийн Харлэм хотод төрсөн. Түүний ах Ганнам Бамба, Амината Бамба нар Сидики Жонсон нь Аризона, Вантид, Вабаш хөндийд коллежийн сагсан бөмбөг тоглодог байв. Мохамид Бамба зургаан настайгаасаа эхлэн сагсан бөмбөг сонирхож тоглож эхэлжээ. Бабма нь одоогоор Остин хотын Техасын их сургуульд коллежийн сагсанбөмбөг тоглож байна. Түүний их сургуулийн хамгийн анхны тоглолт 2017 оны арваннэгдүгээр сарын 10-нд “Northwestern State” сургуулийн шигшээ багийн эсрэг байсан бөгөөд уг тоглолтонд 15 оноо, найман самбараас бөмбөг авалт, таван хаалтыг гүйцэтгэсэн байна. Тус тоглолтын дараа Kansas-ын их сургуулийн багийн эсрэг 22 оноо, 15 самбараас бөмбөг авалт, найман хаалтыг гүйцэтгэсэн байна. Одоогоор түүний тоглолтонд авсан хамгийн өндөр оноо 25 юм. 2018 оны Америкын бүх их сургуулийн хамгаалалтын нэгдүгээр шигшээ багт нэрлэгдсэн төвийн тоглогч Мохамид Бамба нь хоёр метр 16 см өндөртэй, 102 кг жинтэй, тэрээр хоёр гараа алдлахад хоёр метр 30 см болдог байна. Бамба нь ахлах сургуулдаа Кардайн уулын сургууьд суралцаж байсан бөгөөд түүний ахлах сургуульдаа авч байсан хамгийн өндөр үзүүлэлт нь 14 оноо, 11 самбараас бөмбөг авалт, зургаан хаалт хийсэн байна. Бамба гэх залуугийн талаар хачирхалтай гайхалтай бас нэгэн мэдээллийг сагсан бөмбөг тайлбарлагчид дурдсан байна. Тэрээр талбайн 3/4-г туулахдаа 3.04 секунд зарцуулсан байна. Энэ нь Уэстбрүүк, Уэйд, Харден, Уолл, Кембагаас гэсэн NBA-гийн шилдэг холбогчидоос хурдан байна гэсэн үг. Энэ жил NBA-ын драфтаар энэ залууг багтаа авах хүсэлтэй маш олон хүмүүс байгаа нь гарцаагүй болоод байгаа. Тэгвэл ямар баг нь ямар арга ухаанаар энэ залууг багтаа авахыг харах л үлдлээ. Тун удахгүй Мо Бамба гэх залууг Америкын мэргэжлийн сагсан бөмбөгт тавтай морил гэж хэлэх нь ээ. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин