Улсын сайн малчин, тэргүүний фермер, тариаланч болон тэргүүний тариаланч хамт олныг шалгарууллаа

2014-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй холбогдох журмын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан 53 малчныг улсын сайн малчнаар, нэг аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний фермер”-ээр, есөн аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олноор, 15 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгарууллаа. Улсын сайн малчид 34-78 хүртлэх насныхан бөгөөд эдний дунд малчин эмэгтэй нэг байна.

Улсын тэргүүний фермерээр шалгарсан Хан-Уул дүүргийн Туул тосгоны “Түмэн шувуут” аж ахуй нь 105 мянган өндөглөгч шувуутай бөгөөд жилд 12,4 сая өндөг үйлдвэрлэж, Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээнд нийлүүлж байна.

Улсын тэргүүний тариаланч хамт олноор шалгарсан ес аж ахуйн нэгжийн зургаа нь үр тарианы үйлдвэрлэл, хоёр нь төмс, хүнсний ногоо, нэг нь жимс, хүнсний ногоо, хоёр нь хоршооны зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулдаг байна.

Улсын тэргүүний тариаланч болзлыг хангасан иргэд улсын дундаж ургацаас төмс 80-150 цн-ээр, хүнсний ногоо 60-250 цн-ээр тус тус илүү хурааж, байнгын болон түр ажлын байр бий болгож 5-50 хүнийг ажиллуулдаг байна.                                        

Улсын сайн малчид:

•           - Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн малчин Дахийраадийн Гунгаабуу, Хотонт сумын Хөөвөр багийн малчин Должингийн Жагар, Ихтамир сумын Хөх нуур багийн малчин Чимэдийн Батзориг, Цахир сумын Баянгол багийн малчин Даваажавын Гэрэлцогт;

•           - Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн малчин Самбуугийн Мягмарсүрэн

•           - Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн малчин Загдын Тэрбиш

•           - Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн малчин Сияханы Анден, Дэлүүн сумын 8 багийн малчин Рауилын Хапур;

•           - Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр багийн малчин Жамбалдоржийн Баатарсүрэн, Гурванбулаг сумын 4 дүгээр багийн малчин Сосорын Баттөр, Бөмбөгөр сумын 2 дугаар багийн малчин Галсанпунцагийн Тогтохбаяр, Заг сумын 4 дүгээр багийн малчин Жанцангийн Баттулга;

•           - Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн малчин Намнангийн Уламбаяр, Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Баатарын Батбаяр, Сайхан сумын Мануулт багийн малчин Чагнаагийн Бямбасүрэн, Бүрэгхангай сумын Дэрст багийн малчин Шааравын Батдэлгэр;

•           - Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн малчин Цагааны Пүрэвсүрэн, Цээл сумын Бүрэнжаргалан багийн малчин Сайжавын Лхагваа;

•           - Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Цэрэнпилийн Загдаа;

•           - Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн малчин Цэсэнжавын Содбаяр;

•           - Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн малчин Нордоогийн Магсар;

•           - Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Батхаан багийн малчин Жигжидийн Жигмэд;

•           - Дундговь аймгийн Луус сумын Буянт багийн малчин Лувсанжавын Батсайхан, Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн малчин Найдангийн Лхасүрэн;

•           - Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багийн малчин Дорлигийн Энхтайван, Цэцэн-Уул сумын 5 дугаар багийн малчин Барын Дэлгэрсайхан;

•           - Завхан аймгийн Завханмандал сумын Мандал багийн малчин Доржпаламын Эрдэнэ-Оргил:

•           - Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Пүрэвийн Батсуурь;

•           - Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн малчин Даансрангийн Хүрэл, Богд сумын 5 дугаар багийн малчин Жигжидийн Огтоно, Хархорин сумын Шанх багийн малчин Пүрэвийн Отгонсүх, Есөнзүйл сумын 1 дүгээр багийн малчин Сампилын Мэндбаяр;

•           - Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн малчин Банзрагчийн Цэцэг-Өлзий, Хүрмэн сумын Хүрмэн багийн малчин Сономын Адъяагэндэн, Мандал-Овоо сумын Өтгөн багийн малчин Баатарын Жамсранжав;

•           - Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн малчин Лхасүрэнгийн Боргарьд, Уулбаян сумын Тэгш багийн малчин Дамдингийн Баярсайхан, Сүхбаатар сумын 5 дугаар багийн малчин Жамсрангийн Болдбаатар;

•           - Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн малчин Бэгзийн Төмөрбаатар, Алтанбулаг сумын 3 дугаар багийн малчин Жанчивын Цолмон;

•           - Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ багийн малчин Өлзийсайханы Нямбаатар, Бүрэн сумын Монгол багийн малчин Батбаярын Лувсанжав, Эрдэнэ сумын 2 дугаар багийн малчин Дашнямын Ганболд, Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн малчин Сэрдсүрэнгийн Цэдэвсүрэн;

•           - Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн малчин Баатарын Гантулга, Баруунтуруун сумын Зуунтуруун багийн малчин Үрчээгийн Лхамсүрэн;

•           - Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн малчин Цэвээний Сонинпил, Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Дашдоржийн Төрбат;

•           - Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн малчин Жигжидийн Оюунцэцэг, Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн малчин Жалбуугийн Энхжаргал;

•           - Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Чүлтэмийн Даваацэрэн, Норовлин сумын Баян-Өлзийт багийн малчин Лувсандашийн Банзрагч, Мөрөн сумын 1 дүгээр багийн малчин Доржийн Цагаан-Өвгөн нарыг “Улсын сайн малчин”-аар;

Улсын тэргүүний фермер:

- Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгоны фермер Жигжидийн Болдыг“Улсын тэргүүний фермер”-ээр;

 Улсын тэргүүний тариаланч хамт олон:

•           - Булган аймгийн Баян-Агт сумын “Актив агро” ХХК;

•           -Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Эг тариа” ХХК;

•           -Орхон аймгийн Жаргалант сумын “Орхон тариа” ХХК;

•           -Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Алтанцацал” хоршоо;

•           -Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхонхан” ХХК;

•           -Төв аймгийн Жаргалант сумын “Сав” хоршоо;

•           -Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хоёр богд” ХХК;

•           -Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хурх гол” ХХК;

•           -Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн “Шимт газар” ХХК-ийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор;

Улсын тэргүүний тариаланч:

•           - Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Хуаны Ханатхан;

•           -Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Чулууны Мөнхбаатар;

•           -Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Базарсадын Чимгээ;

•           -Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Жамсранжавын Цэрэн;

•           -Өвөрхангай аймгийн Төгрөг сумын иргэн Цэнд-Аюушийн Алтансүх;

•           -Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэн Лувсангийн Аварга;

•           -Төв аймгийн Борнуур сумын иргэн Бямбажавын Нямдорж;

•           -Төв аймгийн Баянчандмань сумын иргэн Даваажавын Алтанцэцэг;

•           -Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Пужуугийн Гантөмөр;

•           -Ховд аймгийн Буянт сумын иргэн Гамаагийн Боролхаан;

•           -Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Скрин” ХХК-ийн механикжуулагч Балдандоржийн Баатар;

•           -Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Баяндулаан-Уул” ХХК-ийн механикжуулагч Батхуягийн Одмөнх;

•           -Төв аймгийн Жаргалант сумын “Хөхбаянбулаг” ХХК-ийн механикжуулагч Намсрайсүрэнгийн Батжаргал;

•           -Төв аймгийн Угтаалцайдам сумын “Уушиг хайрхан” ХХК-ийн механикжуулагч Сампилдэндэвийн Нацагдорж;

•           -Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Батзол” ХХК-ийн механикжуулагч Ламжавын Батцэнгэл  нарыг “Улсын тэргүүний тариаланч”-аар тус тус шалгарууллаа.

АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

17 цаг 42 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

17 цаг 46 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

22 цаг 21 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

22 цаг 21 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

2025-08-17