Хамгийн үнэтэй тоглогчийн жагсаалтыг Харри Кейн тэргүүлж байна

2018-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-д болох дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн удахгүй эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Швейцарийн хөлбөмбөг ажиглалтын судалгааны төвөөс  энэ удаагийн дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хамгийн өндөр үнэтэй  худалдагдсан тамирчдын жагсаалтыг гаргасан байна. Жагсаалтыг Их Британийн Тоттенхэм Хотспур багийн довтлогч Харри Кейн тэргүүлж, ПСЖ  багийн тоглогч Бразилийн хөлбөмбөгчин Неймар да Сильва Жуниор, Килиан Мбаппе нар оржээ. Харри Кейн  анх удаа Неймарыг давж жагсаалтын эхэнд бичигдэж байгаа бол III-т бичигдсэн Францын хөлбөмбөгчин Килиан Мбаппе 19 настай юм. Жагсаалтын эхний 20-д Португалийн хөлбөмбөгчин Кристиано Рональдо багтаагүй. Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси жагсаалтад эхний байрт ороогүй аж. Кристиано Рональдо  нь Реал Мадрид багаас ганцаараа 103 сая еврогоор худалдагдсан үзүүлэлтээрээ  энэ жагсаалтын 24-т орсон хөлбөмбөгчин болж байна. Жагсаалтад багтсан найман тамирчныг танилцуулж байна. Их Британийн Тоттенхэм Хотспур багийн довтлогч Харри Кейн- 201 сая еврогоор гэрээ байгуулсан.  2015 оноос хойш энэ багт тоглож байгаа тэрээр саяхан багийнхаа ахлагч болсон. Одоо 25 хүрэх Харри Кейн нийт 23 тоглолтод оролцож 12 гоол оруулаад байгаа аж. Бразилийн хөлбөмбөгчин Неймар да Сильва Жуниор ПСЖ багийн тоглогч,  195 сая еврогоор гэрээ байгуулан тоглож байна. Хамгийн шилдэг залуу тоглогчдын нэгд тооцогддог түүнийг  Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Тите ОХУ-д болох ДАШТ-д оролцуулахаар дуудаад байгаа юм. ПСЖ багийн довтлогч, Францын хөлбөмбөгчин Килиан Мбаппе 186 сая евроны үнэтэй гэрээ байгуулсан. Тэрээр өнгөрсөн жил Франц, Нидерландтай хийсэн тоглолтод гоол оруулснаар 54 жилийн дараа Францын багийн төлөө гоол оруулсан тоглогч болж байжээ. Лионель Месси, Испанийн ФС Барселона багийн тоглогч, 184 сая еврогоор гэрээ байгуулан тоглож байна. Тэрээр энэ жил тав дахь удаагаа алтан шаахайны эзэн болсон билээ. Их Британийн Ливерпуль багийн хагас хамгаалагч Мухамед Салах- саяхан  Реал Мадридтай хийсэн аваргын төлөөх тоглолтод бэртэл авсан билээ. Тэрээр Ливерпуль багтай  171 сая еврогоор гэрээ байгуулан хүчин зүтгэж байгаа юм. Тоттенхэм Хотспур багийн хагас хамгаалагч Деле Аллиг 171 сая еврогоор үнэлж, 5.5 жилээр тоглох гэрээ байгуулсан.  Хоёр жилийн өмнө мэргэжлийн хөлбөмбөгчдийн дунд явуулсан санал асуулгаар Их Британийн Премьер лигийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарчээ. Кевин де Брейне  Их Британийн Манчестер Сити багийн тоглогч. Тэрээр  таван жил тоглосон Вольфсбург ба­гаасаа гарч одоогийн багтайгаа 167 сая еврогоор гэрээ байгуулжээ.  Кевин де Брейне 2012 онд болсон Бундеслигийн 33  тог­лолтод 10 гоол оруулж шилдэг залуу тог­лог­чоор шалгарч байсан. Антуан Гризмман Атлетико Мадрид багийн довтолгооны  хагас хамгаалагчаар тоглодог. Тэрээр багтайгаа 164 сая еврогоор гэрээ байгуулснаар энэ жагсаалтын VIII байрт бичигдэж байна. Антаун Гризман 2016 онд болсон Европын аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч юм. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин