Өргөтгөсөн худалдаа “Мишээл экспо”, “Дүнжингарав”-т үргэлжилнэ

2014-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнгөрсөн бямба гаригт эхлэв. Өнгөрсөн сарын 25-наас сүлжээт дэлгүүрүүдээр худалдаалж байсан бол Сар шинийн баярыг угтан гэрээт компаниуд өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм. Засгийн газрын “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд хотын хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулж энэ жил 12 мянган тонн махыг “Баатрууд тэнгэр” болон “Эй эн ди эм” компани хамтран бэлтгэсэн. Бид Сонгинохайрхан дүүрэг дэх махны худалдааг сурвалжлахаар  “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайг зорьсон юм. Тус дүүрэгт “Цамбагарав”-аас гадна Зүүн салааны тойрог, 21 дүгээр хорооллын Шөнийн захын гадна талбайд худалдаа үргэлжиллээ. 

Нөөцийн махыг сүлжээт дэлгүүрүүдээр худалдаалж байсан бол өргөтгөлөөр гэрээт компаниуд гадна талбайд гар дээрээс зарсан нь энэ юм. “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд “Эй эн ди эм” компани хоёр машинаар зэрэгцэн 3.5-5 тонн хүртэлх махыг борлуулахаар төлөвлөжээ. Тус компанийн хувьд 6000 тонн мах бэлтгэх гэрээтэй, оны өмнө бэлтгэлээ бүрэн базаасан гэнэ. Өнгөрсөн бямба гаригаас өргөтгөсөн худалдаа эхэлсэн учир эхний өдөр худалдан авагчид тааруу байжээ. Иргэд мэдээллээ бүрэн аваагүй бололтой. Харин өчигдрийн худалдааг дараалал үүсгэн хүлээж эхэлсэн байлаа. Үнийн хувьд үхрийн мах 5700, ямааны мах 4650, хонь 5500 төгрөг. Жижиглэнгийн үнэ нь үхрийн мах 5950, ямаа 4900, хонь 5750 төгрөг юм байна. Энэ нь зах зээлийн үнээс 500-1000 төгрөгөөр татуу юм. Харин цул махыг одоогоор борлуулж эхлээгүй байгаа ажээ. Худалдан авагчид махны чанарт ам сайтай байв. Тэд голдуу хонины махыг гулуузаар авч байлаа. Хонины мах гулуузаараа 23-30 орчим кг жин татаж байна.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа нийслэлийн есөн дүүрэгт 10 гаруй цэгт өнгөрсөн амралтын өдрүүдэд 10-16 цаг хүртэл үргэлжилсэн юм. ҮХААЯ-наас уг арга хэмжээг 29 хүртэл үргэлжилнэ хэмээн зарласан. Гэхдээ өнгөрсөн амралтын өдрүүдийнх шиг олон цэгүүдээр худалдаалахгүй бололтой. Ирэх лхагва гаригаас эхлэн “Мишээл экспо” болон “Дүнжингарав” худалдааны төвд эхлэх “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны үеэр өдөр бүр нөөцийн махыг борлуулах гэнэ. Хэрэв борлуулалт сайн байгаа тохиолдолд цэгүүдийг нэмж магадгүйг гэрээт компаниуд хэлж байна.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 42 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 0 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 51 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 3 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 9 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин