МАН: Өмч хувьчлалаас 200 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ

2018-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдөр /06.04/ хуралдаж, хоёр үндсэн асуудал хэлэлцжээ. Нэгдүгээрт, Засгийн газраас төрийн өмчийг хувьчлах асуудалтай холбогдуулан бүлгийн гишүүдэд танилцуулга хийсэн байна. Өмч хувьчлалтай холбоотой Засгийн газраас оруулж ирсэн саналыг бүлгийн гишүүд дэмжсэн байна. Ингэхдээ тухайн объектын онцлогт нь тохирсон хувьчлалын концепцыг гаргах мөн нээлттэйгээр буюу хувьцаа гаргах хэлбэрээр хувьчлалыг явуулах чиглэлд хүрчээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа гишүүдэд мэдээлэл өглөө. -Энэ ондоо багтааж аль аль төрийн өмчит компаниудыг хувьчлах вэ. Төсөвт хэчнээн хэмжээний төгрөг орж ирэх үү. Обьектуудын үнэлгээг гаргасан болов уу? -2020 он хүртэлх өмч хувьчлалын жагсаалтыг гаргасан. Үнэлгээний асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцсэн. Аль болох компанийг үнэ хүргэхийн тулд ямар хэлбэрээр хувьчлах нь зөв бэ гэдэг чиглэлд Засгийн газар саналаа гаргана. Хувьчлахад бэлэн болсон обьектуудыг олон нийтэд шууд зарлах зэрэг хувьчлалын хэлбэрүүдээр явагдана. Хуулиараа өмч хувьчлалыг УИХ батлах ёстой. Төрийн өмчийн компанийн хувьд төрийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах ёстой. Мөн төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах зайлшгүй шаардлага байна. Сүүлийн хоёр жилд төрийн өмчийн компаниудын үр ашиг нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жилийн тухайд төрийн өмчийн компаниудын нийт ашиг 800 тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажилласан. Компани бүр дээр тодорхой ажлуудыг зохион байгуулсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас нэлээн хэдэн ажил хийсэн талаарх мэдээллээ өгч байгаа. Мөн УИХ-аас ажлын хэсэг гарч төрийн өмчийн компаниудын үр ашгийг сайжруулах чиглэлээр санал санаачлага гаргасан. Энэ удаагийн өмч хувьчлалыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлье гэдэг саналтай байгаа. Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой тодорхой салбаруудын хувьчлалыг түр хойшлуулж байгаа. Аль аж ахуй нэгжийг хэдээр хувьчлуулах уу, хэдэн төгрөг олох уу гэдэг нь хувьчлалын бодлого батлагдсаны дараа Засгийн газарт нарийвчилсан үнийн дүн, үнэлгээ нь гарна. Үнэлгээг мэргэжлийн байгууллагын тооцоо судалгаанд тулгуурлаж гаргадаг. Орон нутгийн авто зам засвар, арчлалтын компаниуд, Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монгол шуудан компани, Мэдээлэл холбоо компани, МИАТ гэсэн эдгээр компаниудыг хувьчлах Засгийн газрын тогтоол гарсан. -Зээлийн хүүг бууруулах чиглэлээр ямар тодорхой зохицуулалт хийгдэх вэ? МАН-ын бүлэг хаврын чуулганаар багтааж томоохон ямар асуудлуудыг зайлшгүй шийдэх төлөвлөгөөтэй байгаа вэ? -Зээлийн хүүг бууруулах асуудал бол монголчуудын хүссэн хүлээсэн асуудал. УИХ-д цогцоороо яригдаж байгаа. Банкны тухай хуулиудыг багцаар нь оруулж хэлэлцэж байгаа. Өнгөрсөн намрын чуулганаар нэр бүхий гишүүд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооё гэдэг хуулийн төслийг өргөн барьсан. Тухайн үед бид хэлэлцээд мэргэжлийн банк нь буюу Монголбанкнаас энэ асуудлыг цогцоор нь авч үзэх нь зүйтэй гэдэг саналд хүрээд асуудлыг түр хойшлуулсан. С.Эрдэнэ гишүүн мөн Зээлийн хүүг тогтоох, мөнгө хүүлэхтэй тэмцэх хуулийг өргөн барьсан. Энэ хууль нь хуулийн боловсруулалт болон хамрах хүрээ талаасаа дутагдалтай хууль байсан учир асуудлыг цогцоор нь оруулах хэрэгтэй гэдэгт байнгын хорооны гишүүд санал нэгдсэн. Үүний дагуу Монголбанк зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийг боловсруулж дууссан. Энэ сарын дундуур УИХ-д өргөн мэдүүлнэ. Нэг үгээр хэлбэл, энэ хаврын чуулганаар зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ. Зээлийн хүүг бууруулахдаа захиргааны арга, эдийн засгийн аргыг хосолмол байдлаар хэрэглэх байр суурьтай байгаа. Ганц захиргааны аргаар зээлийн хүүг бууруулах гэж оролдсон орнуудын гашуун туршлага бий. Мөн эдийн засгийн аргыг дангаар нь олон жил хэрэглэсэн боловч үр дүнд хүрээгүй. Тиймээс энэ хоёр аргыг хослуулж хэрэглэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Бүлэг дээр зээлийн хүүг бууруулах асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Зээлийн хүүг бууруулах асуудлаар шоу хийж болохгүй. Банкны систем бол эдийн засгийн салбарын цусны эргэлт учраас энэ асуудалд маш нухацтай, тооцоо, судалгаатай, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсч нухацтай хандах ёстой. Хэрэв хөнгөн, хуумгай шийдвэр гаргавал бид эдийн засгаа бүхэлд нь баллах аюултай. -Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй, гацчихлаа? -Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль өргөн баригдаад жил гаруй болж байна. Эхний хэлэлцүүлгийг хийгээд хэлэлцэх эсэхийг шийдсэн. Одоо анхны хэлэлцүүлгийг хийж байгаа. Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахалж байгаа. Ажлын хэсгийн төвшинд саналын зөрүүтэй асуудлууд гарсан учраас ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн. -Төрийн өмчийн 27 компанийг хувьчлах шийдвэрийг Засгийн газар гаргаад хоёр долоо хоног өнгөрлөө. Одоо болтол үнийн дүн ямар байх, ямар зарчмаар худалдах талаар ямар ч мэдээлэл байхгүй байгаа. Эдгээр компаниудыг хэдээр хувьчилж төсөвт хэдий хэмжээний орлого төвлөрүүлнэ гэж тооцож байгаа вэ? -Засгийн газрын оруулж ирсэн компаниудыг хувьчлахыг бүлэг дэмжиж байгаа. Засгийн газар ямар хэлбэрээр хувьчилбал илүү үнэ хүрэх вэ гэдэг дээр ажиллах ёстой. Ер нь энэ жил өмч хувьчлалаас их орлого төсөвт төвлөрүүлнэ гэж тооцоогүй. Хамгийн гол нь эдгээр компаниудын засаглалыг хэрхэн сайжруулах, үр өгөөжийг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ гэх мэт талыг барьж ажиллаж байгаа. Ойролцоогоор 200 тэрбум гаруй төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж тооцож байгаа. -Тавантолгойн төслийг эргэлтэд оруулах улс төрийн шийдвэр гаргасан. Хэзээнээс ажил хэрэг болох вэ? -Бүлэг Тавантолгойн төсөл дээр IPO гаргах Засгийн газрын саналыг дэмжиж байгаа. Үнэт цаас гаргах бэлтгэлээ хангах чиглэл өгсөн. Засгийн газар зөвлөх компани аваад хэрхэн IPO гаргах вэ, төмөр зам, үйлдвэрийн бүтэц дээрээ хэрхэн ажиллах, УИХ-д хэзээ өргөн мэдүүлэх вэ гэдэг нь үргэлжлээд явна. Эх сурвалж:www.polit.mn  
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

7 цаг 47 мин
“СССР” гэсэн  бичигтэй цамц бол залуу насны дурсамжийн илэрхийлэл гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын NBC телевизэд яр

9 цаг 8 мин
Германы загвар өмсөгч Клаудиа Шиффер

Дэлхийн загварын тайзнаа 1990-ээд онд гялалзан гарч ирсэн оддын нэг бол Германы загвар өмсөгч

9 цаг 9 мин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

18 цаг 20 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

Уржигдар 17 цаг 21 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

Уржигдар 15 цаг 10 мин
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

2025-08-22
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

2025-08-22
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2025-08-22
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

2025-08-22