АНУ-ын Конгресс Хятадын “ZTE” компанийг тагнуулын байгууллага гэж үзжээ

2014-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.БАЯРБААТАР

Хятадын харилцаа холбооны төрийн өмчит “ZTE”, “Huawei” компаниуд бусад улс орны аюулгүй байдалд эрсдэл учруулж байна гэж үзэн дэлхий даяар хориглож эхлээд байна.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Тагнуулын байнгын хороо БНХАУ-ын дээрх хоёр компаниудтай холбоотойгоор нэг жилийн хугацаанд хийсэн хяналт шалгалтынхаа талаар тайлан гаргалаа.  Тайлан АНУ-ын эдийн засгийн нөлөө бүхий сонин болох “THE WALL STREET JOURNAL”-д  бүрэн эхээрээ хэвлэгдсэн нь дэлхий дахинд дуулиан тарьж байна. Уг тайланд “ZTE”, “Huawei” компаниуд АНУ-ын компаниудын оюуны өмчийг хулгайлсан төдийгүй АНУ-д тагнуулын үйл ажиллагаа явуулдаг тухай өгүүлсэн байна. Хамгийн гол нь, тайлангаар ноцтой гэгдэх олон тооны баримтыг дэлгэсэн бөгөөд “ZTE”, “Huawei” комдпани нь Хятадын Засгийн газарт кибэр дайны нэгжийн үйлчилгээ үзүүлж, өөр улс орныг чагнаж тагнадаг хэмээн үзсэн байна.

Мөн “ZTE”, “Huawei” компаниудыг Хятадын Засгийн газар, армиас их хэмжээний дэмжлэг авч, АНУ-ын компани, иргэдийг чагнан тагнаж байгаа тул эдгээр компанийн үйл ажиллагаанд хориг тавих, хяналт тогтоож шалгах, төрийн байгууллагууд тоног төхөөрөмжийг нь ашиглахгүй байх, хувийн компаниуд эдгээр компанитай хамтран ажиллахаа татгалзах, Хятадын компаниуд АНУ-ын харилцаа холбооны зах зээлд нэвтрэхийг оролдож буй нь эрсдэлтэй гэж үзэх тухай зөвлөмж гаргасан байна.

“ZTE”, “Huawei” бол цахилгаан холбооны төхөөрөмж нийлүүлдэг БНХАУ-ын үндсэн хоёр компани юм. Дэлхийн хамгийн том 50 цахилгаан холбооны компаниудын 45 хувь нь ямар нэгэн хэмжээгээр “Huawei”-ийн төхөөрөмжүүдийг ашигладаг аж. Энэ хоёр компанийн үйлдвэрлэсэн төхөөрөмжүүд дээр нууц чип, программ суулгасан байхад л дэлхийн ихэнх хүмүүсийг чагнах боломжтой хэмээн үзэж зарим орнууд төхөөрөмжийг нь ашиглахыг хорьж эхлээд байна.

Европын холбоо, тухайлбал Австри “ZTE”, “Huawei”-ийн төхөөрөмжийг хорьж эхлээд байгаа бол Герман улсын бүх их дээд сургууль болон шинжлэх ухааны байгууллагуудыг хооронд нь холбодог “Deutsches Forschungsnetz” хэмээх сүлжээнд мөн энэ хоёр компанийн төхөөрөмж ашиглаж болохгүй гээд хорьсон байна.

Энэтхэгийн засгийн газар  “ZTE” болон Хятадын бусад үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмжийг импортлохгүй байхыг өөрийн үүрэн холбооны операторуудад албан ёсоор сануулсан.

Австралийн Засгийн газар харилцаа холбооны шинэчлэлийн тендерээс “ZTE” компанийг хассан. Мөн 38 тэрбум ам.долларын өртөг бүхий өндөр хурдны интернетийн сүлжээг байгуулах ажлыг “Huawei” компанийн бүтээгдэхүүнээс чагнах төхөөрөмж илэрсэн гэх шалтгаанаар хориг тавьсан. Энэ мэтчилэн “ZTE”, “Huawei” компанийн нэр хүнд дэлхийн олон арван оронд сайнгүй байгаа юм.

“ZTE” компани Алжир, Кени, Норвеги, Филиппинд шударга бусаар өрсөлдсөн, тендер будлиантуулж авилга өгсөн хэрэг мандуулж байжээ. Тендер авахдаа тухайн улсын эрх баригчдад удаа дараа авилга өгсөн нь баримтаар нотлогдсон тухай энэ сонинд бичжээ. 

Ийм хэрэгт холбогдсон Филиппиний ерөнхийлөгч ч суудлаасаа огцорч байв. Ираны Засгийн газар “ZTE” компаниас төхөөрөмж худалдаж авах гэрээ байгуулсан ч уг төхөөрөмж нь газар доорх утсан сүлжээ болон үүрэн телефон, интернет холбоо зэрэг холбооны хэрэгслүүдэд хяналт тавих, ярьж байгаа хүний байрлалыг илрүүлэх, яриаг нь сонсох, таслах, цахим шуудан, чатыг унших, интернетэд холбогдсон вэб хуудасны мэдээлэлд задлан шинжлэл хийх гээд иргэдийн хувийн нууцад халдах чадалтай байсан тул олон улсын хүний эрхийн байгууллагуудын шахалтаар уг гэрээгээ зогсоосон байна. Манай хэвлэлүүдээр ч “ZTE” компанийн бусад оронд явуулж буй сөрөг үйл ажиллагааны талаар мэдээлж, Монголд татвараас зайлсхийсэн байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгаж байгаа бөгөөд үүнд нь манай төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон байж болзошгүй талаар бичиж байгаа.

Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үүрэн холбооны операторууд, интернет сүлжээний компаниудын дийлэнх нь тус компанийн тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Хамгийн олон хэрэглэгчидтэй  “Мобиком” компанийн дамжуулалт, холболтын зарим хэсэг “ZTE” , “Huawei” компанийн төхөөрөмж дээр суурилсан, Скайтелийн үүрэн телефон хэрэглэгчдийн холболтын станц “ZTE” компанийн төхөөрөмж дээр суурилсан бол Юнителийн холболт, дамжуулалтын хэсгийн цөөн хувь нь  “Huawei” компанийн төхөөрөмж, “G-mobile”-ийн сүлжээ 100 хувь ZTE компанийн төхөөрөмж дээр суурилдаг байгаа юм.

Дээрээс нь Монголын цахилгаан холбоо компани мөн л дээрх хоёр компанийн төхөөрөмжүүдээр үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын холбоо мэдээллийн салбарт Япон, БНСУ, Нидерландын компаниуд хөрөнгө оруулалт хийж, харин технологийн хувьд “ZTE” , “Huawei” компаниудаас бүрэн хараат байгаа юм.

Манай улсад интерне­тийн үйлчилгээ үзүүлдэг “Railcom”, “Skynet”, “Mobinet”, ”Magicnet”, “Citinet”, “Micom” компаниуд ялгаагүй БНХАУ-ын “ZTE” , “Huawei” компанийн техник хэрэгсэл, программ хангамжийг ашигладаг. Үүнээс үзэхэд Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдэл асар өндөр байгаа нь харагдаж байгааг гадаад, дотоодын тусгай албадууд анхааруулсаар байна.

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

6 цаг 53 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Өчигдөр 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Өчигдөр 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18