Зидан: "Реал"-ын амжилтын нууц уйгагүй ажиллагаа, авьяаслаг хөлбөмбөгчдөд оршдог

2018-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Д.ЭНХЭЭ   Испанийн хөлбөмбөгийн "Реал" клуб уйгагүй дасгал сургуулилт, тоглогчдын авьяас чадварын үр дүнд аваргуудын Лигид гурав дахь удаагаа ялалт байгуулж чадлаа хэмээн Английн “Ливерпуль”-ийг 3:1-ээр хожсон тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр мадридын клубын ерөнхий дасгалжуулагч Зинедин Зидан өөрийн бодлыг илэрхийлэв. "Онцгой нууц гэхээр юм "Реал"-д байхгүй, бид маш их ажилладаг, манай клубт авьяаслаг хөлбөмбөгчид тоглодог. Энэ улирал бидний хувьд гайхалтай сайхан боллоо, шигшээд үлдэхийн тулд бид “Бавари”, ПСЖ-г хожиж, сая “Ливерпуль”-ийг яллаа. Манай багийн тоглогч нэг бүр энэ шагналд хүрэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулан хичээж тоглосон”  хэмээн тэрээр онцлов. Шигшээ тоглолтын хамгийн чухал гоолыг нэрлэхээс франц мэргэжилтэн татгалзав. "Ливерпуль"-ийн хаалгач Лорис Кариусын алдааг ашиглан Карим Бензема эхний бөмбөг оруулсан. Дараагийн хоёр бөмбөгийг солионд гарч ирсэн Гарета Бэйла оруулав. “Эдгээр гурван гоолын аль нэгийг шилдэг гэж хэлэх аргагүй, клубын хувьд бүгд л адилхан, эдгээр гоолын хүчинд бид түүхэн амжилт гаргаж чадлаа”хэмээн Зидан онцлов. Испанийн хэд хэдэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл “Реал”-ын португал тоглогч Криштиану Роналду энэ улирлыг дуусгаад багаа солино гэж мэдээлэв. "Бид өнөөдрөөрөө амьдарч, аваргуудын Лигийн гурав дахь ялалтаа тэмдэглэж байна. Ирээдүйд юу болох тухай одоохондоо бид бодоогүй л явна. Роналдугийн үг бол зөвхөн л үг, иймэрхүү зүйл хоёр, гуравхан хоногийн дотор өөрчлөгдөж болно”хэмээн Зидан онцлов. "Реал" аваргуудын Лигид гурван жил дараалан түрүүлж байгаа нь орчин үеийн спортын түүхэнд гараагүй амжилт ажээ. Харин Европын аваргуудын цомын тэмцээнд (1992 оноос өмнө ийм нэртэй байсан) дараалсан гурван ялалтыг голландын “Аякс” (1971-1973), Германы “Бавари” (1974-1976) тус тус авч байсан бол “Реал” (1956 - 1960) таван жилийн туршид хамгийн хүчтэй нь байсан.   Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин