ШХАБ –ын уулзалтаар Циндаогийн тунхаг бичгийг батална

2018-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ

  Хятадын Циндао хотноо зургадугаар сарын 9 ,10 – ны өдөр  болох ШХАБ – ын чуулга уулзалтын үр дүнгээр 20 орчим баримт бичиг батална хэмээн Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов мэдэгдэв. "Циндаод болох чуулга уулзалтаар терроризмтэй хийх эвлэршгүй тэмцэл, экстремизмын эсрэг үйл ажиллагаанаас эхлэн худалдаа, эдийн засаг, байгал орчны хамгааллын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх хүртэлх олон улсын болон бүс нутгийн бараг бүх талын асуудлыг хамарсан 20 орчим баримт бичиг батлах төлөвтэй байна.” – хэмээн өнгөрсөн баасан гарагт эхэлсэн ШХАБ – ын хэвлэл мэдээллийнхний анхны чуулга уулзалтын нээлт дээр Алимов мэдэгдэв. Улс төрийн, гол үр дүнгийн баримт бичиг бол Циндаогийн тунхаг бичиг байх болно хэмээн тэрээр мөн тодотгож хэлэв. Үүнээс гадна улс орнуудын тэргүүнүүд ШХАБ – аас залуу үеийнхэнтэй ажиллах их ажлын гараа болгож залуучуудад хандсан тусгай уриалга гаргах ажээ. Мөн соёл хоорондын харилцан яриа, шинжлэх ухаан, боловсролын салбарт харилцан хамтарч ажиллахад онцгой анхаарал хандуулна хэмээн Алимов нэмж тодруулав. ЮНЕСКО – той хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар бэлтгэж байгаа юм байна. "Циндаогийн чуулга уулзалтыг энэ оны эхний хагасын олон улсын гол үйл явдалд зүй ёсоор хамааруулж болно“ – хэмээн тэр онцлов. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага бол засгийн газар хоорондын байнгын үйл ажиллагаатай олон улсын байгууллага бөгөөд 2001 оны зургадугаар сарын 15 – нд Шанхайд анх байгуулагдсан. Одоо ОХУ, Хятад, Энэтхэг, Пакистан, Казах, Киргиз, Тажик, Узбек улсууд тус байгууллагын гишүүн. Белорусь, Иран, Монгол зэрэг орон тус байгууллагын ажиглагчийн статустай. Энэтхэг, Пакистан улсууд 2017 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүн болцгоосон.   Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин