Нутгийнхаа чулууг нүүлгээд дуусах уу П.Ганхуяг дарга аа?

2014-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.УРАН

Дорноговь аймгийн Их хэт, Даланжаргалан, Айраг сумын нутагт байгалийн өнгөт чулууг түүж, хараа хяналтгүйгээр урагш нь гаргаж байгаа асуудлыг хөндсөн цуврал сурвалжлагыг шинэ оны өмнөхөн манай сонин хүргэсэн билээ. Байгалийн чулууг тармуур, ноолуурын сам ашиглан их хэмжээгээр түүж байгаа нь говь нутгийг усгүй болох, цөлжилт ихсэх зэрэг бодит аюулд хүргэхэд ойрхон байна. Энэ асуудлыг зөвхөн бичээд өнгөрөх биш таслан зогсоож, бодит үр дүнд хүрэхийн тулд хэвлэл мэдээлэл, хил гааль, хяналтын байгууллага, орон нутгийн удирдлагуудын хамтын оролцоо маш чухал юм. Чулууны ченжүүд мөн нутгийн иргэд чулууг хэрхэн түүж, газрыг яаж хөндөн сийчиж байгааг харуулсан бодит бичлэг, гэрэл зургийг орон нутгийн иргэдээс бидэнд ирүүлсээр байгаа билээ. Хятадууд худалдаж авсан чулуугаа улиралдаа нэг удаа онгойдог Сайншанд сумын Ханги-Мандалын боомтоор гаргадаг гэсэн мэдээлэл байгаа ч тус боомтоор хууль бусаар чулуу гарсан тохиолдол бүртгэгдээгүй гэж гаалийн байгууллагаас мэдээлсэн юм. Үнэхээр чулуу хилээр гарахгүй л байгаа бол энэ иргэд ингэж улайран түүх ямар ч шаардлагагүй билээ. Тиймээс энэ явдлыг таслан зогсоохын тулд хэвлэлийнхэн бид хөндсөөр бичсээр байх болно. Энэ удаад Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг танд дараах асуулгыг хүргүүлж байна. Та заавал хариулаарай.

1 Одоогоос таван жил орчмын өмнөөс иргэд болон ченжүүд чулуу түүж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд орон нутгийн удирдлагуудаас энэ асуудалд ямар арга хэмжээ авсан бэ. Дээд шатны байгууллагуудад уламжилж байсан уу?

2 Чулуу түүж амьдралаа залгуулдаг орлого багатай өрх хэд байна вэ. Мөн аймаг дамжин нүүдэллэж явдаг чулууны ченжүүд танай орон нутагт хэд байгааг тооцоолж үзсэн үү?

3 Гаалийн байгууллагатайгаа хэр уялдаа холбоотой ажилладаг вэ. Чулууны наймааны идэвхждэг буюу хил онгойх үеэр тэнд юу болдгийг өөрөө очиж үзсэн үү?

4 Байгалийн чулууг түүгээд дуусгавал говь нутгийн байгаль орчинд ямар аюултай болохыг ард иргэдэд ойлгуулах талаар ямар ажил хийсэн бэ?

5 Өмнө нь газар дээр ил байдаг чулууг хүрзээр ачаад явдаг байсан бол одоо тармуур, шилээвэр ашиглан хөрсийг онгичиж ухах хүртлээ чулууны нөөц багасчээ. Нутгийнхаа чулууг ингээд нүүлгээд дуусах уу П.Ганхуяг дарга аа?

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 42 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 0 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 51 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 3 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 9 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин