Хариуцлагагүйн “зуд” хэдэн хүний амиар төгсөх бол?

2014-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

Төмрөнд цохиулж амиа алдсан залуугийн хоёр жилийн өмнөх ослыг санагдуулам харамсалтай явдал өчигдөр боллоо.

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, С1 телевизийн байрны хойд зам дээр 10.30 цагийн үед “Макс өргөө” компанийн “Макс тауэр” хотхоны барилгын ажлын явцад бэхэлгээний төмрийн дамнуургын олс тасарч замын хөдөлгөөнд оролцож явсан 31-39 УНР улсын дугаартай “Toyota Land Cruiser-200” загварын автомашины дээр унажээ. Биднийг ослын газар дээр очиход 15 давхраас унасан барилгын хэлхээ төмөр автомашиныг хоёр хэ­сэгт хуваасан дүр зу­раг угтав. Барилгын ажил­чид 15 давхарт гадна өнгөлгөөний пасад нааж байсан байна. Тасар­сан гэх дамнуурган дээр хоёр ажилтан өн­гөл­гөө хийж байсан бө­гөөд бэхэлгээний олс та­сарч дамнуургын нэг хэсэг төмөр нь газарт ши­дэгджээ. Энэ үед барил­гын өмнөх зам бага зэрэг ачаалалтай байсан гэнэ. 15 давхраас унасан төмөр автомашины арын хэсэг болон хүрдний хэсгийг дарж унаснаар жолоочийн аминд хүрчээ. Хохирогч замын гуравдугаар эгнээнд хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд автомашиндаа ганцаараа явжээ.

Ослын газарт цагдаа, аврах ангийнхнаас гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийс­лэлийн шүүх шин­жил­­гээний газрын ажилт­нууд хоёр цаг ор­чим ажиллав. Хэргийн газрын үзлэг дуусах үеэр хохирогчийн цогцсыг 12.25 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү авч явсан юм. Шинжээчид хохирогчийн биед хийсэн анхан шатны үзлэгээр түүнийг 36 настай Б бо­ло­хыг тогтоожээ. Ха­рин цагдаагийн газраас тогтоол ирэнгүүт шин­жилгээ хийхээ дуулгаж байлаа. Албаны эх сур­валжийн мэдээлж буй­гаар хохирогч Эдийн зас­гийн хөгжлийн яамны харьяа “Гудамж” төслийн ажилтан байсан гэнэ.Уг хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газраас барилгын ком­панийн ажилчдыг бай­цааж эхэлсэн тухай эх сурвалж мэдээлсэн юм. “Макс өргөө” компани хоёр жилийн өмнөөс Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд “Макс тауэр” оффисийн зориулалттай 18 давхар барилгын ажлыг эхэлсэн. Төв замаас хэдхэн алхмын зайд байрлах уг барилгын гадна өнгөлгөөг Солонгосын хөрөнгө оруулалттай “Фасад Ин” компани гүйцэтгэж байжээ. Барилгын тухай хуульд барилгын гадна ажлыг хасах таван хэмийн хүйтэн нөхцөлд гүйцэтгэж болно гэж заасан байдаг. Гэвч идэр ес тачигнасан энэ үед гадна өнгөлгөөг хийж байсан нь ийнхүү эрдэнэт хүний аминд хүрэх нөхцөл бүрдүүлсэн байж мэдэх. Мөн уг барилгын аль ч давхарт хаалт, бэхэлгээ байдаггүйг энд онцолъё. Ийм нөхцөлд бэ­хэлгээ тасарсан дам­нуурган дээр хоёр ажил­тан байсан ч тэд азаар зуурч үлдсэн тухай эх сур­валжууд мэдээлж байна. Барилгын салбар дахь хариуцлагагүйн “зуд” хэдэн хүний амиар төгсөх бол?

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 52 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 10 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 1 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 13 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 19 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин