Н.Энхболд сайдын айлчлалыг хятадын хэвлэл хэрхэн дүгнэв

2018-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Орчуулсан: Г.Янжинлхам Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Хятадын цэргийн болон Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснийг хүргэж байна. БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, хурандаа генерал Шюй Чилян уулзалтын үеэр хоёр талын харилцаанд хамтын ажиллагааны агуулга болон цар хүрээг тасралтгүй баяжуулж байх, "Бүс ба Зам" санаачлага, "Хөгжлийн зам" стратегийг амжилттай үргэлжлүүлэх, бие биенийхээ язгуур эрх ашгийг хүндэтгэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Монгол Улсын ерөнхийлөгч хоорондын хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлэхийн тулд Хятад улс шинэ эрин үед Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлэв. Мөн хоёр улсын зэвсэгт хүчний харилцаа, практик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, стратегийн харилцаа холбоог бэхжүүлэх, стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байгаа талаар хэлэв. Монгол Улсын батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монголын тал гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох Хятадтай хамтын ажиллагааг бэхжүүлэхийг үргэлж дэмжиж байгаа бөгөөд Монгол Хятадын хөгжлийн стратегийг боловсронгуй болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсч байгааг илэрхийлэв. БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө уулзалтын үеэр Хятад, Монгол хоёр улс нь уул, усаар холбогдсон сайн хөршүүд юм. Хятад улс энх тайвны гадаад бодлогыг баримталж, хөрш орнуудтайгаа дипломат бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж, Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна.  Хоёр улсын ард түмний ашиг тусын төлөө, хамтдаа хөгжиж,  харилцан хүндэтгэж,  Хятад Монголын стратегийн бүрэн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулах сонирхлоо илэрхийлэв.Хятадын зэвсэгт хүчин Монголын талтай хамтран бие бүрэлдэхүүний сургалт, хамтарсан сургалт, олон улсын энхийг сахиулах, терроризмтай тэмцэх, хил орчмын хяналтзэрэгхоёр зэвсэгт хүчний харилцааг шинэ түвшинд хүргэхэд түлхэц болгонхамтран ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ мөн хэлсэн юм. Монгол Улсын батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монголын тал Хятадын талтай батлан хамгаалахын салбарын олон талбарт практик харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж хоёр улсын цэргийн салбарыг гүн гүнзгий хөгжүүлэх явдлыг дэмжихэд бэлэн байгаа талаар хэлсэн байна. Эх сурвалж:www.polit.mn
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

36 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

1 цаг 3 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

6 цаг 59 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

6 цаг 59 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

6 цаг 59 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

17 цаг 15 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

22 цаг 18 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

23 цаг 30 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Өчигдөр 12 цаг 55 мин