АСЕМ аудитын шалгалтад бүдрэв

2018-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН АСЕМ-ийн үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд хийсэн аудитын тайланг Үндэсний аудитын газраас өнөөдөр /05.31/ танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг “Гадаад хэргийн сайдын 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалтай санал дүгнэлт авсан. Хязгаарлалтай санал дүгнэлт авсан шалтгааны 40 гаруй хувь нь АСЕМ-ын үйл ажиллагаатай холбоотой байсан учраас эрсдэлийн аудит орсон байгаа. АСЕМ-ын үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл үр дүнд ямар эрсдэлүүд гарсан бэ гэдэг дээр аудит гарсан байгаа. АСЕМ-ын аудитын үйл ажиллагаанд төрийн 46 байгууллага, 28 хуулийн этгээд хамрагдсан байна. УИХ-аас 2016 оны хоёрдугаар сарын 05-нд баталж гаргасан хуульд АСЕМ-ын үйл ажиллагаанд ашиглах суудлын автомашин, автобус, тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд гаалийн болон онцгой албан татварыг тэглэсэн. Нийтдээ зургаан  тэрбум төгрөгийг татвараас чөлөөлсөн. АСЕМ-д нийт 395.7 тэрбум төгрөг зарцуулсан нь нотлогдсон байгаа. Үүний 23 хувь буюу 90.9 тэрбум төгрөг нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөс, 11.6 хувь буюу 46 тэрбум төгрөг төрийн өмчит аж ахуй нэгж түүний өөрийн хөрөнгө болон хандив тусламжаас, 65.4 хувь буюу 258. 7 тэрбум төгрөг нь гадаад болон дотоодын банкны зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлэгдсэн байна. Дээрх төсвийг Монгол Улсын их хурлаас батлан гаргасны дагуу Гадаад хэргийн яам 23.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг тайлагнасан. Харин бусад эх үүсвэрийн тайлагнал гүйцэтгэлийн тайлан гараагүй байна гэлээ.  Мөн  АСЕМ-ын гадаад болон дотоодын сургалтад 722.4 сая төгрөгийг зарцуулсан ч тайлагнаагүй. Нийслэлээс 2.9 тэрбум төгрөгийн 25 төсөл арга хэмжээг эрх шилжүүлэн гүйцэтгэж, хууль зөрчжээ. Өөрөөр хэлбэл, АСЕМ дууссанаас хойш хийсэн байна. Тухайлбал, Яармагт нэг тэрбум төгрөгийн өртөгтэй замыг 434 сая төгрөгөөр зардлыг нь нэмэгдүүлж, Хан-Уул дүүргийн Засаг даргад эрхийг нь шилжүүлж гүйцэтгүүлсэн байна. Төв талбайн хөшөөг солиход 668,7 сая төгрөг зарцуулсан ч үүнийг батлах анхан шатны баримт, ажил хүлээлцсэн акт гараагүй байна. АСЕМ-ын арга хэмжээнд оролцсон зочид төлөөлөгчдийн бэлэг дурсгалын зардалд 81,4 сая төгрөг төсөвлөж байсныг хэтрүүлэн зарцуулсан гэж аудит дүгнэсэн. Дээрх тайлантай холбогдуулан 163,6 сая төгрөгт акт тогтоож, 151,8 тэрбум төгрөгийн асуудалд албан шаардлага хүргүүлсэн, 79,2 тэрбум төгрөгийн зарцуулалтад холбогдох 17 албан тушаалтанд  хариуцлага тооцох санал хүргүүлсэн, 290,9 тэрбум төгрөгийн зарцуулалтыг хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт хүргүүлсэн байгаа” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин