Өнөөгийн засаг богдынхоос “долоон дор” гэж үү

2014-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

- Эрдэс баялгийн салбарын эрдэмтэд, тэргүүлэх мэргэжилтэн, геологичдоос АН, МАН, МАХН, МҮАН-ын удирдлага болон УИХ дахь намуудын бүлэг, бие даагч гишүүдийн зөвлөл, өргөн олонд сонордуулах мэдээлэл -

Засгийн газар он солигдох агшиныг онилон байж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д хуулийн төсөл өргөн барьж, түүнд зөвхөн алтны орд ашиглаж байгаа этгээдүүдэд алт олборлосны төлөө “2 дахин урамшуулал, хөнгөлөлт” үзүүлэхээр тусгажээ. Алтны нөөц ашигласны төлбөрийг ингэж бууруулах хуулийн төслийг “Алтны ил тод байдлын тухай хууль” гэж өнгөлөн далдалсан байдлаар нэрлэн “хэсэг нөхдүүд санаачилаад” тэр нь УИХ-ын чуулганы хуралдаан дээр “унаад” хэдхэн хоног өнгөрч байхад, шинэ жилийн өмнөхөн мөнөөх төслөө сэргээж,  дүр төрхийг нь дахин хувиргаж ”Ашигт малтмалын тухай  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” нэрийдлээр батлуулах гэж улайран зүтгэж байгаа нь чухам хэний эрх ашигт нийцүүлэх гээд байна вэ.

Энэ хуулийн төслийн нууцалсан далд утга санаа гагцхүү алт олборлогчдын татвар, төлбөрийг бууруулахад чиглэгдэж байгаа юм.

Алт олборлолтыг нэмэгдүүлэх замаар Монгол улсын алт эрдэнэсийн сан хөмрөгийг арвижуулах, валюты нөөцийг баталгаажуулах талаар хэрэгжүүлэх төрийн зөв бодлогыг бид ойлгож дэмжинэ. Харин энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ Монгол улсын эрх ашиг ба алт олборлогч компаниудын эрх ашгийг зөв зохицуулах нь төрийн үндсэн үүрэг билээ.

Сүүлийн хорин жилд алтны шороон болон үндсэн олон арван ордыг гадаад, дотоодын компаниуд ашиглаж байгаа бөгөөд зарим ордын нөөц шавхагдаж дууссан. Үүний уршгаар эдгээр газарт уул овоо мэт шороо, гүн харанхуй гуу жалга, хавцал үлдэж, хүн амьтанд хор хохирол учруулж, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлсээр байна.

Алт олборлолтыг ямар ч аргаар хамаагүй нэмэгдүүлэх гэсэн өрөөсгөл, харалган хандлагаар алт олборлогч компаниудын татвар, төлбөрийг бууруулах замаар улсын алт эрдэнэсийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх гэсэн “бодлого” ихээхэн хортой үр дагавартай юм.

Нөөц ашигласны төлбөр буюу роялтийг 2 дахин бууруулахад жил тутам улсын төсөвт орох орлого мөн тэр хэмжээгээр тасарна. Энэ хор уршиг үүгээр хязгаарлагдахгүй улам өргөн хүрээг хамарч гадаад, дотоодын этгээдүүд алт руу шунаглан хошуурч, лицензийн далд наймаа цэцэглэж, харин ч алт олборлолт замбараагүй болж, бичил уурхай нэрийн дор “нинжа” нар даврах үүд хаалга нээгдэнэ.

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийдлээр Канадын компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулж, Бороогийн ордоос  60тонн алт олборлосоноос арваадхан хувь Монголд ногдож, мөнөөх компани ордын ашиглалтын нийт талбайд техникийн нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй, овоолсон шороо, онгойсон нүх үлдээсэн, “Алтан Дорнот” компани Заамарын сайхан байгаль,  Туул голыг сүйтгэсэн ул мөр арилаагүй байхад алт олборлолтын татвар, төлбөрийг 2 дахин бууруулахаар УИХ-ын зарим гишүүд, салбар хариуцсан сайд хөөрцөглөж байгаа нь Монгол улсын язгуур эрх ашигт огтхон ч нийцэхгүй.

Одоо үйлчилж байгаа хуулиар нөөц ашигласны төлбөрөөс 5 хувь, ашгаас 25 хувийн татвар авч байгааг дэлхийн алт олборлогч орнуудтай харьцуулвал татварын таатай нөхцөлтэй орнуудын ангилалд багтдаг. Үүний нотолгоо бол ерээд оны сүүлчээр Монгол улсын алт олборлолтыг Канадын “Сентарроголд”, ОХУ-ын “АлтанДорнот” болон Монголын үндэсний “Эрэл”, “Гацуурт”, “Монголыналт”, ”Монголгазар”, монгол оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл зэрэг компани жилд 20-24 тонн хүргэж байсан. Эдгээр компани бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн үед дэлхийн зарим оронд хэрэглэж байсан алтны хэт өндөр ашгийн татварыг Монголд тогтоохоор хууль гаргаж мөрдүүлэхэд алт олборлогч компаниуд татвар, төлбөрөө бүрэн төлсөн бодитбаримт байна.

Энэ жил Оюу толгойн ордоосзэсийн баяжмалтай хамтад нь 25 тонн алтгаргаж авах бөгөөд30 жилийн хугацаагаар лицензийг Канадын компаниудад олгосон, одоо ашиглахад бэлтгэгдсэн нөөцтэй Гацуурт, Баян-Айрагийн  алтны томоохон ордоос  ойрын жилүүдэд жил бүр 5-10 тонн алт олборлох магадлалтай. Ийнхүү мөдхөн жил бүр 30-40 тонн алт олборлох боломжтой болно. Энэ нь өнгөрсөн жилийн олборлолтоос 4 дахин их хэмжээ юм.

Алтны шороон ордын нөөц үндсэндээ шавхагдан дуусч,цаашид дээрхээс багагүй хэмжээний алтыг үндсэн ордуудаас олборлох бөгөөд эдгээрийн тусгай зөвшөөрлийг гадаадын компаниуд эзэмшиж байна. Бидний урьдчилсан судалгаагаар ойрын жилүүдэд болон дараагийн 30 жилийн хугацаанд олборлох алтны 80-аад хувийг гадаадын компаниуд гаргах аж. Тэгэхээр алтны роялтийг хоёр дахин бууруулах хуулийн төсөл монголын үндэсний компанид ч биш, монгол улсад ч биш, харин гадаадын компаниуд, хуулийн этгээдүүдэд найр тавьсан үйлдэл болжээ гэж үзэх үндэстэй байна.

Компаниудын алтны нөөц ашиглалт, олборлолтын арга, техник, технологийн төвшин болон санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах замаар бодит үндэслэлд тулгуурлан татвар, төлбөрийг зөв тогтоох ёстой.

Гэтэл хууль санаачлагч үндэслэлтэй тооцоо, судалгаагүйгээр багцаа баримжаагаар төлбөрийг бууруулна гэж байгаа явдал туйлын харалган төдийгүй, алт олборлогч гадаадын компаниудын захиалгаар зохион байгуулсан, тусгай санхүүжилттэй төрийн бус байгууллагууд гэсэн нэр зүүж, монгол төрхөө аль хэдийнэ алдаж, баг өмсөн гадаадынхны халаасанд багтсан хэсэг бүлэг этгээдүүдийнү нэмшилгүй худал хуурмаг лоббид хууртагдсан улстөрчдийн муйхар зүтгэл, хандлагын бас нэгэн тодорхой бодит илрэл гэхээс өөрөөр тайлбарлах боломгүй.

Бороогийн алтны ордыг 2004-2009 онуудад олборлосон компани дэлхийн зах зээлтэй жишихэд хэд дахин доогуур хямд өртгөөр олборлолт хийж, асар их олз ашиг олсныг учрыг ойлгох хүн бүхэн мэднэ.

Одоо дэлхийн зарим уурхайд далд аргаар хамгийн хүнд нөхцөлд олборлолт хийж, боловсруулан баяжуулж байхад 1 унц алтны өөрийн өртөг дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур байгаа баримт байна.

Одоогоос100 орчим жилийн өмнө жилдээ 2 тонн алт олборлож байсан Богдын Засгийн газар алт олборлолтын роялтийг 17.5 хувиар тогтоож, түүнийгээ хатуу хяналттайгаар авч чаддаг байсан. Энэ тухай УИХ-ын гишүүн Я.Содбаатарын 2013 онд хэвлүүлсэн ашигт малтмалын олборлолтын түүхийн  тухай номд тодорхой баримтаар дурджээ.

Гэтэл өнөөгийн Засгийн газар, түүний салбар хариуцсан сайд Ганхуяг Богд хаанаас “7 дахин дор” ажиллаж болно гэж үү. Бид үүнийг тэвчиж суух нь зөв юм уу.

Алт олборлогч компаниудын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд судалгаа шинжилгээ хийх, алтны ордуудыг ашиглах ТЭЗҮ боловсруулах ажлын хэсэг байгуулж, түүний санал дүгнэлтэд үндэслэн алтны үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор төлбөр татварыг өөрчлөх асуудлыг авч үзэж болох юм.

Төр засгийн анхаарлын төвд цаашид байнга байх ёстой онцгойлон авч үзэх асуудал бол хүссэн болгонд алт олборлох тусгай зөвшөөрөл олгож болохгүй, тусгай шалгуур нөхцөлийг хангасан, зөвхөн мэргэжлийн болон үйлдвэрлэлийн өндөр дадлага туршлагатай, санхүүгийн баталгаатай чадавхи бүхий, орчин үеийн техник, технологитой компаниудыг бодлогоор дэмжих хэрэгтэй байна.

УИХ урьд өмнө алт олборлогчдыг татвар, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээ авч байсан боловч энэ нь цөөн хэдэн компани, тэдгээрийн ар талыг хамгаалагч эрх мэдэлтнүүдийн олз ашиг болж, төр, ард түмэн шижир алтаа луйварчдад завьшуулсныг мартах ёсгүй. Зөвхөн дотоодын луйварчид төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдад алтаа үнэгүйдүүлэн өгснийг та бүхэн өөрсдөө нотлоно.     

Ашигт малтмалын тухай хуульд нэн даруйнэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай өөр олон заалт, зүйл байсаар байтал зөвхөн алт олборлолттой холбоотой заалтыг “сугалан авч”, дотоод, гадаадын цөөн хэдэн компани, эрх мэдэлтнүүдэд зориулан тусгайлан хууль гаргахаар идэвхийлэн чармайн зүтгэж, яаран сандарч байгаа нь олон нийт, эрдэмтэн мэргэжилтнүүдэд сэжиг төрүүлж байна.

Бодлого боловсруулж, хууль санаачлах эрхтэй сүбьектүүд улс үндэстэн, ард иргэдийн эрх ашгийг нам болон хэсэг бүлэг этгээд, дотоод, гадаадын хэдхэн компаний эрх ашгаас хэрхэвч доогуур тавьж таарахгүйг УИХ-ын эрхэм гишүүд оюун ухаандаа тунгаан бодож зөв шийдвэр гаргана гэдэгт бид итгэж байна.

Эрдэс баялгийн салбарын эрдэмтэд, тэргүүлэх мэргэжилтнүүдийг төлөөлж:

 

1. Ч.Хурц уулын инженер-геологич, эрдэс судлалын ухааны докторPh.

2. Г.Сандуйжав инженер-геологич, Төрийн шагналт

3. Ж.Сумьяа инженер-геологич, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан

4.Д.Амгалан  уулын ашиглалтын инженер-технологич

5.Ж.Бямба инженер-геологич, эрдэс судлалын ухааны докторSc.

 6.Я.Гомбосүрэн уулын инженер, профессор, техникийн шинжлэх ухааны доктор Sc.

7.М.Дамдинсүрэн инженер-баяжуулагч, металлургч, техникийн  ухааны доктор Ph.

8.Д. Даваасамбуу инженер-геологич, эрдэс судлалын ухааны докторPh.

9.Ц.Рэнцэн инженер-геологич

10.С.Авирмэд уурхайн инженер-геологич, эдийн засагч, доктор Ph.

11.Ж.Банзрагч инженер-геологич

12. Т.Балжинням  Геологи, уул уурхайн эдийн засагч

13. С.Алтангэрэл инженер-геологич

14.Х.Дагвадорж инженер-геологич

15.Д.Дашцэрэн инженер-геологич

16.Т.Ганбаатар инженер-геологич

17.И.Логшир инженер-геологич

18. Б.Болд инженер-маркшейдер

19.Б.Банзрагч инженер-геологич

20.Н.Лхагва инженер-геологич, доктор Ph.

21.Г.Сугаржав инженер-геологич

22.Т.Гансүх инженер-геологич

23.А.Гүррагчаа инженер-геологич

24.М.Тогооч өрмийн инженер

25.Х.Владимир уулын инженер, техникийн  ухааны доктор Ph.

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

6 цаг 48 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Өчигдөр 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Өчигдөр 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18