Аймаг сумын нөхөн сонгуульд 83 нэр дэвшигч бүртгүүлжээ

2018-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ирэх сарын 24-нд зарим аймаг, суманд нөхөн сонгууль явагдах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Сонгуулийн хуулийн дагуу улсын хэмжээнд нөхөн болон дахин сонгууль явагдана. Сонгуулийн бэлтгэл ажлын 50 хувийг хангасан бөгөөд нэр дэвшигчдэд ирэх сарын 02-ны өдөр үнэмлэхийг нь гардуулж өгөх юм байна. Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 6-22-ныг хүртэл 17 хоног үргэлжилж, 24-ны өдөр санал хураалт явагдана. Төлөөлөгч нь нас барсан болон хуулийн дагуу төрийн албанд шилжсэн, өөр орон нутаг руу шилжсэн, өөрөө хүсэлтээ гаргасан зэрэг шалтгаануудын улмаас аймаг, сумдын ИТХ-д нөхөн сонгууль явуулахаар болжээ.  Нөхөн болон дахин сонгууль 11 аймаг, 29 сумын 43 хэсэгт явагдана. Одоогоор нийт 83 нэр дэвшигч бүртгүүлжээ. Сумын ИТХ-ын нөхөн сонгууль 11 аймгийн 24 сумын 29 тойрогт 57 нэр дэвшигч өрсөлдөх аж. Тэдний 53 нь намын төлөөлөл бол дөрөв нь бие даан нэр дэвшигч гэв. Харин аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль хоёр аймгийн хоёр тойрогт явагдана.  Нөхөн болон дахин сонгуулийг автомат системээр явуулж сонгуулийн дүнг шууд дамжуулна гэдгийг  Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдлээ. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин