Б.Чойжилсүрэн: “Хурд” групп татварын буцаан олголтоос 36 тэрбум төгрөг аваагүй

2018-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Т.САЙХАН   УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Сангийн сайд байхдаа өөрийн эзэмшлийн “Хурд” группт НӨАТ-ын буцаан олголтоор 36 тэрбум төгрөгийг хуваарилсан  гэх мэдээлэл гарсан.  Энэ асуудлаар өнөөдөр /05.31/ УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тэрээр “Иргэдийн шударга шүүх ТББ”-аас ирүүлсэн өргөдлийн дагуу УИХ-ын Ёсзүйн дэд хороо хуралдаж, уг асуудлыг гишүүний ёсзүйд нийцэж байгаа эсэх талаар хэлэлцсэн. Энэ хуралд би холбогдох бичиг баримтуудыг авч очиж, “Хурд групп” НӨАТ-ын буцаан олголтоос 36 тэрбум төгрөг авсан гэх асуудлаар тайлбар өгсөн байгаа. УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос гишүүн миний биеийг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг зөрчөөгүй гэж үзсэн. Уг бичгийг би өчигдөр гар дээрээ авлаа. Тиймээс өнөөдөр албан ёсоор сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна” гэсэн юм. Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө. -УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос танд хүргүүлсэн бичгийг харахаар “Хурд групп” НӨАТ-ын буцаан олголтоос 18 тэрбумаар хоёр хувааж, нийт 36 тэрбумыг авсан гэж ойлгогдож байна. Энэ нь ямар учиртай юм вэ? -Сангийн яамнаас найман тэрбумаар, 10 тэрбумаар тус тус шилжүүлэг хийсэн юм. Нийтдээ18 тэрбумыг шилжүүлэг хийсэн юм билээ. Үүнийг хоёроор үржүүлээд олон нийтийн сүлжээнд тавьчихсан бололтой юм билээ. Энэ талаар Сангийн яамнаас би тайлбар авсан байгаа. -Илүү төлсөн татвараа буцаан авсан гэдэг нь? -Манай “Хурд” групп бол ихэвчлэн барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Барилгын өртгийг бүрдүүлэх явцдаа илүү төлөгдсөн НӨАТ борлуулалтаас нь илүү гарчихдаг. Ер нь ийм тохиолдол үүсдэг. Энэ тухай НӨАТ-ын тухай хуулийн 15 дугаар зүйл дээр тодорхой тайлбарлачихсан байгаа. Ийм байдлаар зөрүү үүсдэг. -Тосон бумбын нурууны ойролцоо таны 50 хувийг нь эзэмшдэг компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Та улс төрч, нэр хүндтэй бизнесмэн хүнийхээ хувьд энэ ордоос татгалзчихаж болдоггүй юм уу? -Тосон бумбын нуруунаас 50 км-ийн зайтай талбайг энэ компани эзэмшдэг. Миний 50 хувийг нь зэмшдэг компанитай яг зэрэгцээ талбайдад нийт таван компани үйл ажиллагаа явуулдаг. Намайг улс төрд байгаа болохоор л ингээд баалаад байгаа юм. Түүнээс биш хууль зөрчихсөн зүйл байхгүй. Хоёр голын урсацаас холдуулж, 2 км-ээр талбайгаа татсан. Урт нэртэй хуулиар бол 200 метр юм.    Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин