“БYЛТЭЭХЭЙ ДЭЛДЭЭХЭЙ”

2018-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА   “Хүүхэлдэйн театр” их содон. Хаалгаар нь орох төдийд л дуу хуур цалгисан, дулаахан орчин угтдаг. Дээшээ шатаар өгсөхөд яг л үлгэрийн ертөнцөд ороод ирсэн мэт улаан хамбан хөшигтэй бага тайз, хаан, хатны жижигхэн сэнтий. Түүний хажуугаар өнгөрөөд тайз руу ороход бүр гоё. Учир нь бяцхан хүүхдүүдэд зориулсан жижигхэн тайз, бяцхан суудалнууд. Энд л хүүхдүүд мөрөөдлийнхөө ертөнцөөр аялаж, үлгэрийн баатруудтай нүүр тулан уулздаг билээ. Яг л ийм өдөр “Хүүхэлдэйн театр”-ыг зорилоо. Театр бусад үеэс илүү хөл хөдөлгөөн ихтэй угтав. Ээж аавдаа хөтлүүлсэн бяцхан жаалууд эх үрсийн баярт зориулсан “Бүлтээхэй Дэлдээхэй” жүжгээ үзэхээр яаран ирсэн нь энэ аж. Ганган хувцастай жижигхэн сахиусан тэнгэрүүдийн энэ жилийн хамгийн “амттай” бэлэг нь энэ жүжиг байх нь лавтай.   “БОЛОХГҮЙ ШҮҮ. ШАР ШУВУУ ЧАМАЙГ НЭГ Л ДОЛООГООРОЙ ГЭСЭН”   Хөшиг нээгдэх төдийд хүүхдүүд уулга алдав. Учир нь тайзан дээр үлгэрийн ертөнц, үзэсгэлэнт байгаль цогцолжээ. Хажууд минь суусан бяцхан охин нүдээ бүлтийлгэн өхөөрдөм жижигхэн хуруугаараа тайз руу зааснаа “Аниа тэр туулай байна” гэх нь эгдүүтэй. Ойн цоорхойд эгдүүтэй хоёр бүжин амьдарна. Сахилгагүй жаахан Бүлтээхэй хурдхан том болохыг мөрөөднө. Хэрэв том болчихвол хэнд ч загнуулахгүй, хүссэнээ хийнэ гэж буруу бодно. Түүгээр ч барахгүй өөрийнхөө төрхийг голж хөөрхөн, сайхан болох элдэв арга сүвэгчилнэ. Тэр зорьсондоо хүрч шидэт үрэл олдог. Шар шувуу ах түүнд ганцхан долоохыг сануулав. Нэг долоох төдийд Бүлтээхэй маань дэлхийн мисс болох нь тэр. Дахин нэг долоочихвол бүр хөөрхөн болох байхдаа гэж Бүлтээхэй хэлэхэд хажууд минь суугаа өнөөх охин “Болохгүй шүү. Шар шувуу чамайг нэг л долоогоорой гэсэн” гээд үнэн сэтгэлээсээ Бүлтээхэйд санаа зовж байлаа. Гэвч бяцхан охины үгэнд ороогүй сахилгагүй Бүлтээхэй хэн ч хараад танихгүй царай муутай бүжин болов оо. Б.Нацагдоржийн зохиол “Бүлтээхэй Дэлдээхэй” жүжиг ахмадын үгийг үл тоож бардам ихэмсэг, шунахай сэтгэлтэй байх ямар хор уршигтай болох, ахмадын алтан сургаалиас гажихгүй зөв сэтгэлтэй байвал хэрхэн сайн сайханд хүрдэг тухай өхөөрдөм хөөрхөн туулайн бүжингээр төлөөлүүлэн өгүүлжээ. Жүжгийн төгсгөлд алдаагаа ухаарсан Бүлтээхэй эргэн хүүхэд нас, хөөрхөн төрхөө олж авахад танхимд цугласан хүүхэд бүр баярлан хөөрч, алга таших мөчид улаан хамбан хөшиг алгуурхан хаагдав. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин