Төрийн бодлогод гацсан төслүүд

2014-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.СОЛОНГО

Манай улс анх удаа Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Уг бодлогын баримт бичгийг оноос өмнө батлуулахаар Уул уурхайн яамнаас төслийг нь боловсруулж шийдвэр гаргагчдад өргөн барьсан. Гэвч өнгөрсөн онд энэ баримт бичгийг баталж амжсангүй. Уг нь энэ баримт бичгийг баталснаар өнгөрсөн онд зогссон төслүүд “амь” орж эхлэх юм. Төсөвт хэдэн их наядаар тоологдох хөрөнгийг татах уул уурхайн төслүүд өнгөрсөн онд төрийн бодлогод боомилуулж зогссоныг салбарынхан онцолдог. Мөн гэнэт шийдвэрлэсэн  хууль, тогтоолын уршгаас болж уул уурхайн салбар унасан гэдэгтэй салбарынхан санал нийлж байна.

Тухайлбал, долоон ордыг стратегийн гэх ангилалд оруулах шийдвэр гэнэт гарсан. Ингэхдээ хайгуулд нь асар их хөрөнгө зарцуулсан газрын ховор элементийн дөрвөн ордыг хамруулсан байдаг. Дөрвүүл хувийн хэвшлийнх.  Дорноговийн Хатанбулагт орших Лугийн голын ордод Канадын Рио компани хайгуулд их хэмжээний мөнгө зарсан тооцоо бий. Ашиглахаар бэлэн болчихсон энэ ордыг стратегийн гэх жагсаалтад оруулах төрийн шийдвэр гарснаар төсөл зогсох үндэс болжээ.

Үүнээс гадна хайгуулын ажил нь дууссан Мушгиа худаг,  Халзан бүргэдэйн орд мөн л ийм шалтгаанаар гацсан байна. Үүнийг дагаад эдгээр төслөөс орж ирэх гадны хөрөнгө ч зогсчээ. Өнгөрсөн онд мөнгө босгох хэд хэдэн уурхайг хаасны нэг нь арвин нүүрстэй Хөшөөтийн орд байв. Монголын баруун бүсийг нүүрс, эрчим хүчээр хангаж, улмаар урд хөршийн хилд ойр газар зүйн байршлаа ашиглан бага өртгөөр нүүрс экспортлох энэ орд өнгөрсөн онд зогссон юм. Уурхайгаа ашиглалтад оруулахаас өмнө замаа тавьж, баяжуулах үйлдвэрээ барьж, ажлаа эхлэхтэй нь зэрэгцээд төрийн шинэ шийдвэр гарсан. Зогссон уурхай аймгийнхаа төвийг ч нүүрсээр хангаж чадахаа байж. Ховдчууд Увсын Хотгорын уурхайгаас энэ өвлийг аргалахаар болжээ. Энэ мэтчилэн эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого буруу замаар явж байгаа тул төр бодлого, шийдвэрээ  шинэчлэхээр болсон. Гэвч Монгол төрийн эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг хөрсөн дээр буутлаа цаг алдаж байгааг шүүмжлэх хүн олон бий.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 52 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 10 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 1 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 13 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 19 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин