Монголын төмөр замд шинэчлэл хийнэ

2018-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР   Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд “Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн болж 800 гаруй төлөөлөгч оролцлоо. Монголын төмөр зам төсөвт 711 тэрбум төгрөгийн орлого оруулж үүнээс зургаан тэрбумыг засвар үйлчилгээндээ зарцуулсан байна. Энэ онд 80 орчим км замыг концессийн гэрээгээр засахаас гадна гадаад хамтын ажиллагаанд таатай  нөхцөл бүрджээ. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд уулзаж монголоор дайрсан эдийн засгийн коридорийг бий болгохоор тохиролцож гурван улсын сайд нар асуудлаа хамтран хэлэлцдэг болсон нь төмөр замыг хөгжүүлэхэд үр дүнгээ өгч байна хэмээн ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур төмөр замын бодлогын шинэчлэл илтгэлдээ дурдаж байв. Түүнчлэн манайх БНХАУ-ын гадаад худалдаанд нээлттэй долоон боомтыг ашиглахаар болж үүнээс урт хугацаанд шинээр бай­гуулах дөрвөн боомтоос тээ­вэр­лэх ачааны тодор­хой хувийг Хятадын нутгаар хөнгөлөлттэй үнээр саадгүй дамжин өнгөрүүлэхээр тохиролц­сон аж. Мөн Ази-Евро­пын хоо­­рондын төмөр замын тээврийг нэмэгдүүлэхээр Засгийн газар хоорондын баримт бичиг байгуулжээ. Зам тээврийн яам, “Оросын төмөр замууд” нийгэмлэг хооронд “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр”-ийг байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын нутгаар дамжин далайн боомт хүртэл тээвэрлэх бүтээгдэхүүнд хөнгөлөлт эдлэхээр тохиролцсон нь эерэг үр дүн гарчээ. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалт хүрэлцэхгүй, суурь бүтцийн тээх, нэвтрүүлэх чадвар нь эдийн засгийн өсөлтийг дагасан тээвэрлэлтийн хэрэгцээг хангаж чадахгүй байгааг онцолж байв.Орос-Монгол хоёр талын дүрмийн хүрээнд 250 сая ам.долларын шинэчлэл хийх аж. Түүнчлэн “Улаанбаатар төмөр зам”-ын тулгамдсан гол асуудал нь хөрөнгө мөнгө, техник технологийн шинэчлэл, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Олон жил мартагдсан, хаягдсан техник бүгд муудсан. Тэдгээрийг шинэчилж солих хөрөнгө оруулалт шаардлагатай. Эхний удаа 260 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна” гэж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа ярьсан юм.  Зөвлөгөөний төгсгөлд төмөр замын шинэ сүлжээ, суурь бүтэц, парк шинэчлэлийг яаралтай эхлүүлж хууль эрх зүйн орчинг шинэчлэх асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй хэмээгээд зөвлөмж гаргав. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин