Мал өслөө, үр өгөөжийг нь зөв хүртье

2014-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Өнгөрсөн жил малчид улсын хэмжээнд 40.9 сая толгой мал тоолуулж байжээ. Харин энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр манай улсын мал сүргийн тоо 45 саяд хүрч өслөө. Өөрөөр хэлбэл, 2.9 сая хүн амтай Монголд нэг хүнд 15 толгой мал ногдох нь. Мал хувийн өмч хэдий ч хүнээсээ илүү төрийн хамгаалалтад байдаг дархан эрхтэй.

Гэтэл малын тоо толгой өсөх нь хэнд ашигтай юм бэ. Малын тоо толгой өсөхийн хэрээр махны үнэ өндрөө авдаг. Одоо бууз банш, махны үнэ, ууцны ханш хөгшчүүлийн даралтыг ихэсгэж, ажилтай хэдийнх нь хэтэвчийг хайр найргүй тэмтэрч эхлэх цаг айсуй. Зөвхөн ууц авахад хамгийн багадаа 200-300 мянган төгрөг зарлагдах нь. Нүнжигтэйхэн шиг ууцаар ширээ засна гэвэл 500-600 мянган төгрөг хүрэх нь тодорхой болсон. Баяр ёслолыг далимдуулаад үнэ өсгөдөг болохоор ченжүүдэд энэ сар хамгийн их ашиг орлоготой байна биз.

Харин малчид малаа хариулаад байгаа юм уу. Мал нь малчдаа хариулаад байгаа юм уу гэдэг нь бас л ойлгомжгүй. Махаа олигтойхон шиг үнээр борлуулж чаддаггүй, замаас нь ченжүүд тосоод авчихна. Өөрсдөө зах дээр суугаад махаа заръя гэхээр арынхаа ажилд яараад явчихаж байгаа юм. Эргэх дөрвөн цагийн туршид мөнөөх л малаа дагаж амьдарна. Алд биеэ олигтойхон шиг амрааж, сувилуулж чаддаггүй юм билээ. Ингээд зогсохгүй үйлээ үзэж өсгөсөн хэдээ хэтэрхий хямдхан үнээр ченжүүдэд нийлүүлж, хөл алдацгаах нь өрөвдөлтэй.

Эзэндээ олигтойхон шиг үр ашгаа өгөөгүй мал сүрэг хэрэглэгчдэд бас өгөөж муутай. Айл болгоны сар бүрийн өрхийн төсвийн дийлэнхийг нь маханд зориулсан мөнгө эзэлдэг хэвээр. Уг нь зах зээлийнхээ хуулиар нийлүүлэлт өсөхөд үнэ буурах ёстой. Өөрөөр хэлбэл, малын тоо толгой өсөхийн хэрээр мах кг тутамдаа ханш нь унаж баймаар. Гэтэл үгүй. Үүнийг мах иддэг монгол хүн болгон л хэлж ярих юм. Харин тоож сонсч, тооцоолж хийдэг нь байхгүй. Засгийн газар “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийнхөө хүрээнд махны үнийг тогтвортой барихаа амласан л байх, уг нь. Гэтэл он солигдох  мөчтэй давхцаад энэ амлалт ул болж, ченжүүдийн ээлжит турхиралт зул болох шинжтэй.

Өөрсдөө тарьж ургуулдаггүй болохоор цагаан будаа идэх эрхээ хасуулсан монгол хүнийг идэр есийн хүйтэнд “Мах битгий ид, энэ чинь тансаг хэрэглээ. Өлсч, даараад байвал талхаар голоо зогоо” гэж хэлэхгүй байлгүй дээ, Засгийн газрын тэргүүн ээ!

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 52 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 10 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 1 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 13 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 19 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин