Инженерийн сургуулийн “эргэлт”

2018-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Ч.ГАНТУЛГА Үр дүнд суурилсан боловсролын “CDIO” хөтөлбөр ШУТИС-ийн гурван сургуульд амжилттай хэрэгжиж байна. Дэлхийн 200 гаруй оронд нэвтэрсэн, “жишиг” хэмээн үнэ­лэгдээд буй энэ хөтөлбөр дэлхийн боловсролын чиг хандлагыг өөрчилж, багш бус оюутан төвтэй сургалтыг эрэлхийлж байгаа юм. Тус хөтөлбөрийн зорилго нь Дээд боловсролын байгууллагуудын сургалтын агуулга, арга зүй, үнэлэмжээ дэлхийн жишигт хүргэн шинэчилж, төгсөгчдөд цогц чадамж олгож, нийгэм, эдийн засгийн шинэ сорилтуудыг даван туулах, Монгол Улсын ирээдүйг бүтээн байгуулах, шинэ үеийн хүний нөөцийг бүрдүүлэхэд оршиж байна. Бид өмнөх дугаартаа ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн техно­логи, дизайны сургууль “CDIO”-г хэрэгжүүлснээр ямар үр дүн авчирсан тухай сурвалжилсан. Харин энэ дугаартаа Механик тээврийн сургуультай танилцсан юм. Тус сургуулийн Үйлд­вэрлэлийн автомажуулалт хөтөлбөрт “CDIO”-г нэвтрүүлжээ.   ТЭЭВРИЙН СУРГУУЛЬ ХОЁР УРЛАНТАЙ БОЛЖЭЭ   Тус сургууль олон онцлогтой. Оюутнуудынх нь 80 гаруй хувийг хөвгүүд эзэлдэг юм байна. Ихэвчлэн зохион бүтээх, цахилгааны хичээл ордог учир инженер болох хүсэлтэй хөвгүүн бүхний мөрөөдлийг биелүүлэх сургууль нь энэ ажээ. Биднийг тус сургуулийн Механик мехатроникийн салбарын эрхлэгч Д.Ганбат угтаж сургуулиа танилцуулсан юм. Тэрээр “Бид энэ хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хэрэгжүүлсний дараа олон өөрчлөлт багш нар болон оюутнуудад гарч байна. Нэгдүгээрт хүүхдүүд багаар ажиллаж сурч байна. Бие биетэйгээ өрсөлдөж, нэгнийхээ өмнө хариуцлага хүлээж, бие дааж ажиллана гэдэг инженер хүнд байх ёстой хамгийн давуу чанар юм. Хөтөлбөрийн хүрээнд манай сургууль хоёр шинэ урлантай болсон. Энэ урланд маань оюутнуудын гараар хийсэн тоног төхөөрөмжийг тавьсан” гэв. Үнэхээр урлангуудад ороход хүүхдүүдийн хийсэн бүтээлүүд байв. I дамжааны оюутнууд ихэвчлэн шүдэнзний модоор гүүр барьжээ. Тэд гүүрээ барьсныхаа дараа даац, өндрийг нь тусгай томъёоллийн аргаар бодож олдог юм байна. Харин анги ахих тусам даалгавар арай хүндэрнэ. Төгсөх ангийн оюутнуудын бүтээсэн цахилгааны самбар, дүүжин гүүрнүүд сонирхол татсан юм. Жижиг төмрүүдийг хооронд нь гагнажээ. Улаан, цэнхэр өнгөөр будаж хийсэн гүүрнээс ирээдүйн инженерүүдийн хөдөлмөр, хүсэл тэмүүлэл мэдрэгдэж байв. Хүүхдүүд бүхнийг өөрсдийн гараар хийж, дадлагажиж байгаа нь олзуурхууштай. Энэ бол тус сургуульд “CDIO” хөтөлбөр хэрэгжсэний үр дүнгээс гадна тус хөтөлбөр инженерийн сургуульд эргэлт авчирсан гэж сургуулийн удирдлагаас эхлээд оюутнууд нь хүртэл ам сайтай байна.   “ТАРХИА АЖИЛЛУУЛЖ, ГАРААРАА МЭДЭРЧ БҮТЭЭЛЭЭ ХИЙДЭГ БОЛОХООР ХИЧЭЭЛДЭЭ ДУРТАЙ”   Дэлхийн жишиг “CDIO” нь “Бодож сэтгэх, төлөвлөж загварчлах, бүтээн ажиллуулах, хэрэгжүүлэх гэсний товчлол юм.  Зах зээлийн эрэлтэд нийцэн үр бүтээлтэй ажиллаж, бүтээмж, инновацийг бий болгон, амжилт гаргаж чадах ирээдүйн мэргэжилтнийг бэлтгэх систем гэж ойлгож болно. Тэгвэл хөтөлбөр хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарсан тухай IV дамжааны оюутан Б.Батбаяр “Бид CDIO хөтөлбөртэй танилцаад багагүй хугацааг үдлээ. Энэ хооронд олон зүйлийг сурсан. Өмнө нь багш лекц уншаад бид тэмдэглэл хийдэг байсан бол одоо бие даалтын цаг ихтэй болсон. Хичээл бүр хоорондоо уялдаатай учир оюутнууд хичээл таслах нь багасч байна” гэсэн юм. III  дамжааны оюутан Д.Батсүх “Бид өөрсдөө тархиа ажиллуулж, гараараа мэдэрч бүтээлээ хийдэг болохоор хичээлдээ дуртай ирдэг. Сурч байх хугацаандаа зөвхөн лекц бичих биш бүхнийг гардаад хийж сурвал ажлын байран дээр очоод өөртөө итгэлтэй ажиллах болно гэж бодож байна. Энэ бол CDIO хөтөлбөр хэрэгжсэний тус гэж би бодож байна” гэсэн юм. Саяхан ШУТИС-ийн тээврийн сургууль дээр ажлын байрны нээлттэй өдөрлөг болжээ. Багш нар ажил олгогч нартай уулзалт хийхэд “Танай хүүхдүүд мэргэжлийн төвшинд ямар ч асуудалгүй” гэсэн урмын үгийг хэлсэн тухай Б.Ганбат багш онцолж байсан юм.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин