ШХАБ:Хаалттай хаалганы цаана хэн юу ярив?

2018-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулган өчигдөр /05.30/ хаалттай хуралдаж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын асуудлыг хэлэлцсэн юм.  Хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ШХАБ болон түүнийг дагалдах баримт бичгүүдийн талаарх мэдээллийг сонсгосон байна. Уг чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцжээ. Тэрээр ШХАБ-д элсэх Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжсэн хэмээн эх сурвалжууд мэдээллэж байна.   Энэ үеэр 20 орчим гишүүн асуулт асууж, хариулт авчээ. Д.Тэрбишдагва: ШХАБ-д элсэхгүй бол оройтож байна УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Монгол 14 жил ШХАБ-ын ажиглагч улс байлаа. Энэ хугацаанд ямар ч үр дүнгүй, жил бүр Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд нь  дэмий очдог гэдэг  шүүмжлэлийг УИХ дээр ярьдаг. Гэтэл хоёр хөрш Монголыг тойруулаад замаа, нефтээ, газаа барьчихлаа. Энэ бүхэн манайд оройтоод бараг хэрэггүй шахуу тал руугаа орж байна. ШХАБ-д  2017 онд Энэтхэг, Пакистан элсэхээс өмнө манайх элссэн бол олон талын хэлэлцээр болоод манайд төмөр зам тавьж өгөх боломж ч байсан. ШХАБ гэж ярихаар манайхан Хятад гэж боддог. Гэтэл энэ дотор дэлхий багтчихаад байна. Хаалттай горимоор хэлэлцэх ч асуудал биш”  гэсэн байна. Б.Пүрэвдорж: Хоёр хөрштэйгөө хамтын ажиллагаагаа сайжруулсныхаа дараа ШХАБ-д элсэх нь зүйтэй УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хоёр хөрштэйгөө ялангуяа гадаад худалдааны чиглэлд хамтын ажиллагаагаа сайжруулсныхаа дараа ШХАБ-д элсэх зүйтэйг сануулсан байна. “Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээр гуравдагч хөршийн бодлоготой болсон. Үүнээс өмнө зөвхөн хоёр хөршийн харилцаатай явж ирсэн. Хоёр хөршийн хооронд эдийн засгийн чухал томоохон төслүүд явагддаг. Гэвч өнөөдрийн байдлаар хоёр хөрш манай улсын гадаад худалдааны зах зээлд “хориг” тавих хэмжээний татварыг оногдуулдаг. Манайх ОХУ руу бүтээгдэхүүн экспортлоход татвар нь хэт өндөр. 25 хувийн татвар төлдөг журмыг хойд хөрш барьдаг. Урд хөрш ч мөн ялгаагүй өндөр татвар оногдуулдаг. Хэрэв ШХАБ-д элсэхээр болбол бизнес эрхлэгчдийн гадаад зах зээлд гаргах бараа бүтээгдэхүүний татварыг хөнгөвчлөх асуудлыг сайтар ярилцах шаардлагатай. Чуулганы хуралдаанаас ШХАБ-д элсэх эсэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр авч хэлэлцүүлэхээр болжээ. Эндээс тодорхой шийдэл гарсны дараа ШХАБ-ын асуудлыг парламентаар орж ирэх юм байна. Эх сурвалж:www.polit.mn    
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин