“Гэр бүлийн маргааныг  шийдвэрлэх тухай хэлэлцүүлэг боллоо

2018-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Э.Бэрцэцэг ШЕЗ, УДШ-ийн Иргэний хэргийн танхим, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны цаашдын төлөв” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгөх зорилгоор Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүгчид, нийслэл дэх иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтан, эвлэрүүлэн зуучлагч, гэр бүл судлаачдын төлөөлөл хэлэлцүүлэг оролцсон юм. Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах хэлэлцүүлгийн эхэнд “Нийгмийн харилцааны өөрчлөлтийг дагаад Гэр бүлийн тухай хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон. Гэр бүлийн тогтвортой байдлыг хангахын тулд 19 жил хэрэгжсэн хуулийг шинэчлэх ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ахалж байгаа. Өнөөдрийн хэлэлцүүлгийн зорилго бол гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд тулгарч буй асуудлыг тодорхойлж, ажил хэрэгч санал гаргах юм” гэв. Энэ үеэр “Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэж буй шүүхийн практик”, “Гэр бүл, хүүхдийн эрх ашигтай холбоотой шүүхийн статистик мэдээллийн дүн шинжилгээ”, “Хүүхэд асрах эрх тогтоох маргаанд сэтгэл зүйч шинжээчийн дүгнэлт гаргах арга зүй зэрэг илтгэл тавьж, асуудлаа ярив. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин