“Ч.Улаан гишүүн намынхантайгаа л уулзаад явдаг, сонгогчдоо тоодоггүй”

2018-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ   Сүхбаатар аймгаас УИХ-д дөрвөн удаа сонгогдсон эрхэм гишүүн Ч.Улааны талаар сонгогчид нь ингэж дүгнэж  байна.

А.Доржсүрэн /Баруун-Урт сумын иргэн/:  МАНАЙ НУТГААС ГАРАЛТАЙ ГЭЖ ТҮҮХ ЗОХИОЛГОСОН ХҮН

-Төрсөн нутгаа устгая гэдэг хүн байдаг юм уу. Өнөөдөр Сүхбаатар аймгийн хэмжээнд уул уурхай утгаа алдаж, зөвхөн нэг суманд л гэхэд 33 зөвшөөрөл олгосон байна шүү дээ. Иргэд, малчид амьдрах аргагүй болчихоод байхад төрд төлөөлж байгаа хүн нь  яагаад энэ талаар дуугарахгүй байгаа юм. Ч.Улаан бол манай нутгаас гаралтай хүн биш шүү дээ. 1996 оны үеэс УИХд нэр дэвших гэж тав,зургаан хүнд захиалж  Сүхбаатар аймагт төрсөн гэдэг зохиол бичүүлж, түүх зохиолгосон хүн.

Эрдэнэцагаан сумын I багийн иргэн Б.Батхолбоо: ТООСЖИЛТЫН НӨЛӨӨГӨӨР НООЛУУР  МУУ ГАРЧ  ЧЕНЖҮҮД ҮНИЙГ НЬ БУУЛГАЖ БАЙНА

 -Манай өвөлжөөнөөс 500 м хүрэхгүй газар  нэг өдөрт 120 гаруй газрын тосны машин явж өнгөрдөг. Тоосжилтын нөлөөгөөр ноолуур  муу гарч  ченжүүд үнийг нь буулгадаг.  Ч.Улаан гишүүн анх бараг л машин явсны дараа ус шүршээд байх юм шиг  сайхан юм хэлж том амлаад явсан. Эрхэм гишүүн ирэхээрээ намынхантайгаа уулзчихаад явчихдаг, малчид иргэдийг тоодоггүй. Бэлхийн овоо, Билгэх,  Яргайтын айраг гээд тэр орчмын газар   халиун буга, зээр, бор гөрөөсний идээшсэн нутаг сүйдлээ. Тоосжилтод мал,  ан амьтад уушгигүй болж  үхэж байхад малчин бидний эрүүл мэнд ямар  болсон  нь ойлгомжтой.

Н.Мөнхөө /малчин/:ХУУЛЬ НЬ ЯДМАГ, ХАРИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛСАН БАЙДАЛТАЙ БАЙНА

 

-Олон уул уурхайн компани ажиллаж,  газрын тос,нүүрс, баяжмал ачсан том машинууд дамжин өнгөрдөг  ч сум түүнээс олсон ашиг байхгүй, замын торгууль төлбөр  төсөвт ордог, эсэх нь бүрхэг.  Тусгай зөвөөшрөөл авсан толгой компаниуд нь  тоодоггүй.Орон нутагт эрх мэдэл хязаарлагдмал шүү дээ. Иймд нутгийнхан  “Тамсагийн тал там болохыг үзлээ. Цагаан зээр хонь болохыг үзлээ”  гэж ярьж сууна.  Гантай жил зээр замын хашлагад бөөгнөрөн хатаж үхдэг. Хууль нь ядмаг, харийн эрх ашгийг хамгаалсан байдалтай байх юм.  “Макс Ойл” компани газрын тосны үйлдвэрээ хилд тулгуу, хориотой зурваст барьж эхэлсэн.  Цаана нь Хятадын компаниуд газрын  тос боловсруулах  үйлдвэрүүдээ барьчихсан юм билээ. Иймд Ч.Улаан гишүүнийг Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдад энэ байдлыг уламжлаасай гэж хүсч байна.

Ч.Адъяасүрэн /ИТХ-ын төлөөлөгч/: ГИШҮҮНИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛЫГ ТАВИНА

-Би VII багийн иргэдийг төлөөлж сумын  ИТХ-д сонгогдсон. Иргэд, малчидтайгаа хамтран  байгаль орчны асуудлаар  аймаг, сумын удирдалга, холбогдох байгууллагууд, цаашлаад АТГ гэхчлэн олон газарт хандаж бичиг цаас илгээгээд асуудлыг нааштай шийдсэн  зүйл  алга. Их хуралд сонгосон гишүүн маань ч бидний төлөө анхаарал тавьж, цааш цааш нь асуудал тавихгүй байна. Ийм гишүүнтэй байснаас эргүүлэн татсан нь дээр. Иймд энэ  асуудлыг тавина.

Ж.Болдсүрэн: АДУУГ ХАМГААЛСАН ШИГЭЭ   НУТГИЙГ МИНЬ  ХАМГААЛЖ ӨГӨӨЧ

 

- Хурдан хүлгийн тоос боссон сайхан нутаг минь  хүнд даацын машины тоосонд дарагдаж өглөө босоод харахад уул уурхайнханд ухуулсан нутгийн хар, бор толгод минь өрлүүлсэн мал шиг харагдах боллоо. Тоосонд дарагдсан тал минь эцэг эхээ алдсан өнчин хүүхдийн царай шиг өрөвдмөөр байх боллоо. Адууны эх орон болсон энэ сайхан нутгийнхан  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн адууг хилээр гаргахгүй гэсэн шийдвэрийг алгаа ташиж хүлээж авч байлаа. Одоо нутгийг минь хамгаалж өгөөч гэж гуйя даа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

7 цаг 42 мин
“СССР” гэсэн  бичигтэй цамц бол залуу насны дурсамжийн илэрхийлэл гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын NBC телевизэд яр

9 цаг 3 мин
Германы загвар өмсөгч Клаудиа Шиффер

Дэлхийн загварын тайзнаа 1990-ээд онд гялалзан гарч ирсэн оддын нэг бол Германы загвар өмсөгч

9 цаг 4 мин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

18 цаг 15 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

Уржигдар 17 цаг 21 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

Уржигдар 15 цаг 10 мин
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

2025-08-22
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

2025-08-22
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2025-08-22
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

2025-08-22