Дэлхийн шатрын Олимпиадад оролцох тамирчид тодров

2018-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Х.ОЮУНБОЛД   Эртний хаадын өлгий, арын сайхан хангайд зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн өндөрлөлөө. Тэмцээнд өндөр, оноотой шилдэг 24 тамирчин оюун ухаан, хүч чадвараа сорьж өрсөлдсөн юм.  Тэмцээний эрэгтэй ангилалд “Сүлд” спорт хороо, “Чингис” клубын тамирчин Олон улсын мастер С.Билгүүн түрүүлж, Орхон аймаг, “Хангарьд” клубын тамирчин Олон улсын мастер Н.Баттулга удаалж, Өвөрхангай аймгийн тамирчин Олон улсын мастер Г. Мөнхгал III байрт оржээ. Харин эмэгтэй ангилалд Алдар спорт хорооны тамирчин Олон улсын мастер, их мастер Б.Мөнгөнтуул тэмцээний турш хошуучилсаар түрүүлсэн байна. Дэд байрт Хэнтий аймаг, “Кайсса” клубын тамирчин Олон улсын шатрын холбооны эмэгтэй мастер Т.Мөнхзул орсон бол, Алдар спорт хорооны тамирчин, Олон Улсын мастер Д.Янжиндулам III байр эзэлжээ. Эрэгтэй эмэгтэй төрөлд тус бүр эхний дөрвөн байр эзэлсэн тамирчид Гүрж улсын Батуми хотод болох Дэлхийн шатрын Олимпиадад оролцохоор боллоо. Тэмцээний үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, МШХ-ны баг хамт олон орон нутагт оюуны спортыг хөгжүүлэхээр Архангай аймгийн 19 сумыг дөрвөн бүсэд хуваан шатрын тэмцээн зохион байгуулагч, шүүгч, дасгал­жуулагчийн сeртификат олгох сургалтыг явууллаа. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин