Эрчим хүч хэмнэх төхөөрөмжүүдийг гаалийн татвараас чөлөөлжээ

2018-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Б.ТУУЛ   “Та эрчим хүчнийхээ хэрэглээг хэмнэдэг үү. Эсвэл энэ талаарх мэдээллийг хэр сонирхож хүлээж авдаг вэ? “ гэсэн асуултад нийслэлчүүдийн 34 хувь нь эрчим хүчний хэмнэлт хийхэд зөвлөмж, зөвлөгөө хэрэгтэй, 33 хувь нь мэдээлэл, сурталчилгаа хэрэгтэй гэсэн бол 68 хувь нь ахуйн цахилгаан хэрэгслийн эрчим хүчний хэрэглээний зарцуулалтыг тодорхойлсон шошгоны талаар мэдэхгүй гэж хариулжээ. Энэ нь хэрэглэгчдийн олонх нь эрчим хүчний хэмнэлтийн талаарх тодорхой ойлголтгүй байгааг харуулж байгаа юм. Тиймээс БОАЖЯ, МҮХАҮТ-аас санаачлан жил бүр уламжлал болгон “Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018” үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэ жил буюу зургаа дахь удаагийн арга хэмжээг Эрчим хүчний зохицуулах хороо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, техник технологи, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Энэ үеэр ганцхан тоног төхөөрөмж танилцуулаад зогссонгүй, “Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018” үзэсгэлэнгийн үеэр томоохон зөвлөгөөнийг хийж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн юм. Тухайлбал, Эрчим хүчний бодлогын ач холбогдол, үр нөлөө, эрчим хүч хэмнэх боломж, хэмнэлтийн туршлагын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Мөн сайжруулсан түлш, бохир усыг цэвэрлэх, эргүүлэн ашиглах, хог хаягдлыг дахин боловс­руулах, усны хэмнэлттэй технологи нэвтрүүлэх зэ­рэг олон асуудлыг хөндөв. Энэ үеэр иргэдийн со­нирхлыг татаж байсан нэг зүйл нь ногоон зээ­лийн танил­цуулга болон  үзэс­гэ­лэнд тавьсан тех­нологийн шийдлүүд байв. Өнгөрсөн жилүүдийн үзэсгэлэнгийн үеэр дэвшүүлсэн зорилго, зорилтоо амжилттай хэрэгжүүлэх зорилгоор БОАЖЯ-ны зүгээс анхаарч, байгальд ээлтэй 41 төрлийн тоног төхөөрөмжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлсөн нь ногоон технологийг дэмжиж татварын таатай орчныг бүрдүүлсэн чухал ажил болсон байна. Энэ тогтоолын дагуу 2017 оны жилийн эцсийн байдлаар 15 аж ахуйн нэгж, 33 тэрбум төгрөгийн орлогод ногдох хөнгөлөлтийг эдэлсэн аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болж буй юм. Түүнчлэн 2017 оны зургадугаар сард эрчим хүч хэмнэх, дулаан үйлдвэрлэх болон бохир ус цэвэрлэх, усыг хэмнэлттэй ашиглах чиглэлийн 15 тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн гэдгийг албаныхан хэлж байв. Үзэсгэлэн МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр бас үргэлжлэх юм. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин