Булингар танд л байна, Зулька багш аа

2013-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР
 
Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч М.Зулькафиль гэж эрхэм бий. Сэтгүүл зүйн буянаар энэ бүх цол хэргэмд хүрсэн хүн л дээ. Манайхан /сэтгүүлчид/ түүнийг Зулька багш хэмээн авгайлдаг.
 
Харин мань эрийн сүүлийн үеийн “face” нэг л биш. Тэрээр Монголын сэтгүүлчдийн “бузар булай”-г хэдэн хүнтэй нийлээд “зад” шүүмжилж байгааг зурагтаас харлаа.
 
М.Зулькафиль бол Монголын боловсролын охь манлай болсон МУИС дахь Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч гээд азарга тавьчихсан аятай олон жил сууж байгаа хүн. Тэр утгаараа манай салбарын бодлогын хийгээд боловсон хүчний чансаа энэ хүнтэй л холбогдох ёстой болдог юм. Хэрэв энэ хүний толгой дохиж, сэтгүүл зүйн салбар бохиртсон, булингартсан  гэж яриад байгаа нь үнэн гэвэл энэ бүхний буруутан өөрөө болж таарна.
 
Яг үнэндээ, сэтгүүл зүйн салбарт арга барил, хэлбэрийн шинжтэй зарим өөрчлөлт, шинэчлэлийг хийх болоход хөдөлдөггүй нь М.Зулькафиль гэдгийг салбарынхан маань бүгд хэлдэг юм, асуугаад үзээрэй.
 
Нөгөө талаар сүүлийн үед МУИС төгссөн гэх диплом харуулсан, бас дадлага хийхээр ирж байгаа М.Зулькафилийн шавь нар  ямархуу ногоон нойлууд байдгийг өөрөө анзаардаггүй нь харамсалтай. Сэтгүүлч сурвалжлагч бид редакцаар л хүмүүждэг. Эндээс л ажлын амт, үнэрийг мэдэрдэг. Гэхдээ суурьтай байж тэр шүү дээ. Тэр суурь гээчийг М.Зулькафиль нар л суулгах учиртай. Гэтэл энэ хүний шавь нарыг зөв бичих дүрмээс нь эхлээд л сургаж авах шаардлага өнөөдөр редакц болгоны өмнө тулгардаг.
 
Найруулан бичих хийгээд сэтгүүлчийн авьяас чадвар нь дараагийн  асуудал. Сурвалжлагчаар жинхлэх байтугай дадлагын  ганц сарын пян даах шавь нь цөөрснийг хэлчихье. Эвгүй сонсогдож магадгүй, гэхдээ үнэн үг.
 
Харин Монголын сэтгүүл зүй өөрийн жамаар, цаг үетэйгээ нийцэж хөгжсөөр ирсэн. Галын шугам, халуун тогоонд ажиллаж байгаа бүх сэтгүүлч, сурвалжлагч нар таны муухан бүтээлүүдийг “хүн болгож” эгнээндээ нэгтгэн, хүрээгээ тэлсээр хөгжиж л явна. Ингэх замдаа  баярлана, гунина, заримдаа уйлна, инээнэ. Ийм л халуун, манай гал тогоо. Хуурай онол, тэнхимийн контороос шал өөр амьдрал энд үргэлжилдэг.
 
Энэ онд манай салбарын 100, чөлөөт хэвлэлийн 25 насны ой тохиож байгаа. Гэсэн ч лекцийн танхим хайсан онолчин, мөнгөө багтааж ядсан хорчингуудаас ийм зэргийн “бэлэг” авахаа тоох ч үгүй.
 
Иймээс Зулька багшид нэг зөвлөгөө өгчихье. Шавь нараа зөв бичдэг, найруулдаг, сэтгэдэг болго. Энэ л таны эрхэм үүрэг, ажил. Бас нэг санал байна. МУИС шинэ “технологи”-оор сэтгүүлчдээ бэлтгэх цаг нэгэнт иржээ. Тий­мээс хэн нэгэн шинэлэг сэтгэлгээ, орчин үеийн сэтгүүлзүйч наад тэнхимийг чинь удирдах нь зөв гэлцэж байна, манайхан. Ер нь бол булингар танд л байна. Гэхдээ Монголд сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100, чөлөөт хэвлэлийн 25 жилийн мэнд хүргэе, Зулька багш аа.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 58 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 16 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 7 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 19 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 25 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин