Удирдагч нарын уулзалтын цаана...

2018-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Солонгос  ХХ зууны дунд үеэс хоёр болж ху­ваагд­санаас хойш Хойд, Өмнөд Солонгосын тө­рийн тэргүүнүүд дөр­вөн удаа уулзсан бай­даг.  Үүний хоёр нь удир­дагч Ким Жон Ун, ерөн­хийлөгч Мүн Жэ Ин нарын хийсэн уул­залт юм. Өнгөрсөн ам­рал­тын өд­рүү­дээр Өмнөд Солон­госын ерөн­хийлөгч Мүн Жэ Ин хоёр Солонгосын хилийн заагийн цэрэггүй бүс Панмунжом тосго­ноор дамжин хилээр гарч Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзсан байна. Өмнөд Солон­госын Засгийн газар тэдний энэ гэнэтийн уул­зал­тын талаар мэдээл­жээ. Энэ удаагийн уулзал­таар  ирэх сарын 12-нд хийхээр төлөвлөсөн АНУ-ын ерөнхийлөгч До­нальд Трамп, Хойд Солон­госын удирдагч Ким Жон Ун нарын уул­залт болох эсэх талаар хэлэлцсэн байна. Учир нь ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн пүрэв гаригт уулзалтыг цуцалж байгаагаа мэдэгдсэн юм. Гэвч тэрээр 24 цагийн дараа бодлоо өөрчилж уулзалт болох боломж одоохондоо байгаа гэжээ.  Өмнөд Солонгосын та­лаас гаргасан мэдэгдэлд хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд АНУ, Хойд Солонгосын хийх уулзалт амжилттай болгох талаар санал солилцсон тухай дурдсан байна. АНУ, Хойд Солонгосын  хийх уулзалт хийгдвэл Солонгосын хой­гийг цөмийн зэвсэггүй  бүс нутаг болгох тал дээр илүү анхаарал хандуулах юм байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс  “Ерөнхийлөгч Дональд Трампын бү­лэг ал­бан хаагчид, Төрийн департаментийн ажилт­нууд болж болзошгүй уул­зал­тад бэлдэхээр Син­гапур руу явсан” гэв. Гэх­дээ энэ уулзалтын хүрээнд хоёр Солонгосын төрийн тэргүүнүүдийн гэнэтийн энэ уулзалт  ямар учир утга илэрхийлж байна вэ?   ХЭРЭГЦЭЭ БОЛОН ШААРДЛАГА АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп удирдагч Ким Жон Унтай хийхээр төлөвлөсөн уулзалтаа цу­цалснаа мэдэгдсэн билээ. Үүний дараа Хойд Солонгосын Засгийн га­зар Вашингтоныг хүс­сэн үед АНУ-тай ха­рил­цан яриа хийх хүсэл­тэй бай­гаагаа олон удаа илэр­­хийлсэн юм. Ерөн­хийлөгч Дональд Трамп бүтээлч, халуухан гэж үнэлсэн хүсэлт нь ирэх сарын 12-нд Ким Жон Унтай хийхээр төлөв­лөсөн болж болзошгүй уул­зал­тыг сэргээх гол шалт­гаан болсон байх магадлалтай аж. Шинжээчид  уулзалтыг цуцалсанд өгсөн хариу  болон түүний дагуу авсан дипломат арга хэмжээ нь хүчтэй сануулга болсон. Учир нь Хойд Солонгос АНУ-тай зөвхөн дипломат гэрээ байгуулахыг хү­сэх­гүй байна.Энэ нь  магадгүй Пхеньянд хэрэгтэй байж болно гэж үзэж байгааг  “The New Times” сонинд дурджээ. Үүнээс гадна Сөүлийн олон нийтийн улс төрийн бодлогыг судалдаг Асан хүрээлэнгийн судлаач Шин Беом Чуль “Хойд Солонгост хэдийгээр  эдийн засаг хориг ног­дуулсан ч амьдарч чадна.Гэвч удирдагч Ким Жон Уны Засгийн газар энэ хориг арга хэмжээ хүчин­тэй байгаа нөхцөлд  ард иргэддээ амласанаараа эдийн засгаа хурдан өсгөнө гэсэн амлалтандаа хүрч чадахгүй гэв. АНУ, Хойд Солонгосын Зас­гийн газрын хооронд зууч­лаг­чийн үүрэг гүй­цэт­гэж байгаа Өмнөд Солонгос ерөнхийлөгч Дональд  Трамп уулзалтыг цуцлах  шийдвэр гаргасанд ха­рамсч байгаагаа илэр­хийл­сэн” гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин