Дэлхийн шатрын аваргын тэмцээнд оролцох тамирчид тодорлоо

2018-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Сумъяагийн Билгүүн /"Сүлд" спорт хороо, Чингис клубын тамирчин, ОУ-ын мастер/
Х.ОЮУНБОЛД Эртний хаадын өлгий, арын сайхан хангайд зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн амжилттай болж, Гүрж улсын Батумид болох Дэлхийн шатрын Олимпиадад оролцох баг тамирчдаа тодрууллаа.Тэмцээнд  оюуны спортын ноён оргилууд болох шилдэг 24 шатарчин ур ухаан, авхаалж самбаагаа сорьж оролцсон юм. Монголын шатрын холбоо, Архангай аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын ивээл дор шатрын спортыг орон нутагт хөгжүүлэх, сурталчилах зорилгоор зохиосон тэмцээний .эрэгтэй ангилалд Сүлд спорт хороо, Чингис клубын тамирчин Олон улсын мастер С.Билгүүн түрүүлж, Орхон аймаг, Хангарьд клубын тамирчин Олон улсын мастер Н.Баттулга удаалж, Өвөрхангай аймгийн тамирчин Олон улсын мастер Г. Мөнхгал III,ТЕГ, Эрч спорт хорооны тамирчин, ДШХ-ны мастер У.Насанжаргал IV,Дархан-Уул аймаг, АШУИС-ийн тамирчин МУ-ын спортын дэд мастер Х. Баярхүү V байранд шалгарсан байна. Харин эмэгтэй ангилалд Алдар спорт хорооны тамирчин МУГТ,ОУМ, Эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул тэмцээний турш хошуучилсаар түрүүлжээ. Түүний дараа Хэнтий аймаг, “Кайсса” клубын тамирчин Олон улсын шатрын холбооны эмэгтэй мастер Т.Мөнхзул II байр, Алдар спорт хорооны тамирчин, Олон Улсын эмэгтэй мастер Д. Янжиндулам III байр, Хэнтий, Архангай аймаг, “Сүлд” спорт хороо, “Мончесс” клубын тамирчин МУГТ, ОУМ, эмэгтэй их мастер Т.Батчимэг IV байр, МУБИС, “Чингис” клубын тамирчин ДШХ-ны мастер Э.Хулан V байрт тус тус шалгарав. Нийт 11 хоног үргэлжилсэн тэмцээний хаалтын  ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг даргын орлогч Б.Болормаа, МШХ-ны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, тэргүүтэй оюуны спортыг дэмжигчид, үе үеийн төлөөлөгчид, нутгийн зон олон оролцож, аваргууддаа баяр хүргэлээ. УАШШТ-ийг Архангай аймагт зохион байгуулж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, МШХ-ны баг хамт олон орон нутагт оюуны спортыг хөгжүүлэхээр тус аймгийн 19 сумыг 4 бүсэд хуваан шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх хөтөлбөр тэмцээн зохион байгуулагч, шүүгч, дасгалжуулагчийн сeртификат олгох сургалтыг явуулсан юм. Үүнээс гадна Архангай аймгийн шатарчид болон УАШШТ-д оролцож буй тамирчдын эцэг эхчүүдийн дунд "ШИНЭ АРХАНГАЙ-2018" шатрын цомын тэмцээнийг  зохион байгууллаа. Тэмцээнийг “Төрийн банк”, “Мэдээлэл технологийн үндэсний парк”, “Ундрам” зочид буудал, “ESB“, “Гурван тамир” ХХК, “Гост” трейд, “Атасу” ХХК, “Түркиш” эйрлайн, “Делта” констракшн, Архангай аймгийн БТСГ, “МҮИС”, “Манжуурын аялал” ХХК, “Чингисийн хүрээ” жуулчны бааз зэрэг компаниуд дэмжин, ивээн тэтгэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn [caption id="attachment_39501" align="aligncenter" width="645"] ОУ-ын мастер С.Билгүүн, ОУ-ын мастер Б.Мөнгөртуул[/caption] [caption id="attachment_39502" align="aligncenter" width="645"] Эхний таван байр эзэлсэн эрэгтэй шатарчид.[/caption] [caption id="attachment_39505" align="aligncenter" width="645"] ОУ-ын мастер С.Билгүүн.[/caption]
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин